Wednesday, September 9, 2009

Дэлхийн аваргууд

Эгэл ардын үрс, эх орны дуурсах нэр, энэ цагын эзэд болсон баатарчуудаараа бахдалтай.



Хашбаатарын Цагаанбаатар нь Монголын жүдоч. 1984 оны 3 сарын 19-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. Аварга Биеийн Тамирын Дээд Сургуулийг төгссөн. 1995 оноос анх жүдо барилдаанаар хичээллэж эхэлсэн. 2004 оны Афины олимпоос 60кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн, 2009 оны дэлхийн аварга, Монгол Улсын гавъяат тамирчин, хөдөлмөрийн баатар цолтой, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, самбо бөхийн дэлхийн хошой аварга.

Пүрэвдоржийн Сэрдамба 1985 оны дөрөвдүгээр сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 57 дугаар дунд сургуулийг төгссөн. Аав ээж, эгчийн хамт амьдардаг. Боксын спортоор 2000 оноос эхлэн хичээллэсэн. Одоо үндэсний шигшээ багийн тамирчин. Тэмцээнд 48 кг, 51 кг-ын жингүүдэд тоглодог. 2008 онд Бээжингийн олимпоос -48 кг жинд мөнгөн медаль, 2009 онд Италийн Милан хотод зохиогдсон Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль тус тус хүртсэн.

Харин би :p, та, үе тэнгийнхэн минь, өмнөө тавьсан өндөр зорилго биднийг хурцална,
сайн сайхан эх орон, эцэг өвгөд, нэр төрийнхөө төлөө өөрсдийн чадах бүхнээ хийцгээе.

Wednesday, April 22, 2009

"Өргөө" кино театр

Дэлхийн жишигт нийцсэн шинэ “Өргөө” нээлтээ хийлээ

“Өргөө” кино театр нь АНУ-ын киноны тэргүүлэгч компани “Варнер Брос Интернэшнл” кино компанийн стандарт, мэргэжлийн зөвлөгөө, Францын “AND” дизайны компанийн зураг төслөөр дэлхийн стандартад нийцсэн 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай дээд зэрэглэлийн кино театр болж “Өргөө Синема” нэрээр дахин нээлээ. Кино театрын дотоод тохижилт бүрэн шинэчлэгдэж нийт 769 энгийн, 56 VIP суудалтай /182 суудалтай 1 болон 2-р танхимууд, 267 стандарт, 36 VIP суудалтай 3-р танхим, мөн 138 стандарт, 20 VIP суудалтай 4-р танхим/ дөрвөн кино үзвэрийн танхимийг дэлхийд тэргүүлэгч компаниудын дуу дүрсний хамгийн дэвшилтэт төхөөрөмжүүдээр тоноглож, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн орчин үеийн дизайн бүхий шилэн фасад суурилуулжээ. Мөн дэлхийн хэмжээнд мөрдөгддөг галын стандартын дагуу кино театрын бүх мод, модон материалыг галд тэсвэртэй тусгай түрхлэг ашиглан гүйцэтгэсэн байна. Дуу дүрсний шаардлагыг “Варнер Брос Интернэшнл” компанийн дуу болон дүрсний салбарын захирал өөрийн биеэр ирж техникийн шаардлагыг тодорхойлж, Герман улсын “Kinoton” брэндийн 35мм-ийн хальсны проектр, АНУ-ын “JBL” брендийн долби дижитал 7.1 дууны систем, “Harkness” брэндийн дэлгэц болон давхар маскинг мотор бүхий дэлгэцийг нэвтрүүлснээр “Өргөө” кино театр дэлхийн стандартад нийцсэн, Азид тэргүүлэх “Дижитал” кино театрын болзлыг хангасан байна.

Үзэгчдийн ая тухтай байдлыг хангах үүднээс танхим бүрийг уян нугастай суудалтай, дээд зэрэглэлийн агааржуулалт, үнэртүүлэгийн системтэйгээр зохион байгуулжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан кино үзэх тусгай талбай болон ариун цэврийн өрөө зэргийг багтааснаараа давуу талтай юм. Мөн тохилог, ая тухтай VIP үйлчилгээ, өндөр зэрэглэлийн view lounge, нэгэн зэрэг олон хүнд үйлчлэх боломжтой билетийн касс, concession area зэрэг цогц үйлчилгээг санал болгож байна. Үзвэрийн тасалбарыг утсаар, онлайнаар болон гар утасны дансыг ашиглан захиалах зэрэг техникийн шийдлүүдийг хэрэгжүүлж байгаа болно. Мөн олон төрлийн урамшууллын системийг нэвтрүүлж байгаагийн нэг нь өдөр бүр 16 цагаас өмнө тасалбар худалдаж авч үйлчлүүлсэн хүн бүрийг эрдэнэ шиш /pop corn/ -ээр дайлна гэнэ.

“Өргөө” кино театр энэ сарын 17-нд “Quantum of Solace 007” буюу Жэймс Бондын адал явдлын хамгийн сүүлийн анги, “Стиляги-Дэгжин шаавай” буюу сар хүрэхгүй хугацаанд Оросын залуу үеийнхнийг байлдан дагуулаад байгаа цоо шинэ инээдмийн кино, “Гоёлын даашинз” монголын уран сайхны хөгжимт инээдмийн шинэ кинонуудаар нээлтээ хийж байна. http://urgoo.mn





"Гоёлын даашинз" киноны нээлт дээр хүндэлж явдаг загвар өмсөгч, жүжигчинтэйгээ хамт зураг авхуулах боломж тохиолоо.





Шинэ кино:

Би чамд хайртай - 2
...

Friday, April 10, 2009

"Шүрэн Бугуйвч" номын хэлэлцүүлэг

Өнгөрсөн сарын 28-нд "Ном" кафед Б.Шүүдэрцэцэг зохиолчын "Шүрэн бугуйвч" номын хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Үндэсний ухамсар клубын залуус долоо хоног бүрийн бямба гарагт номын хэлэлцүүлэг явуулж, зохиогчтой нь уулзалт ярилцлага хийдэг уламжлалтай.

Зураг дээр дарвал томоор харагдана


Уг туужаар бүтсэн киног анх дэлгэцнээ гарахад Шүрэн бугуйвч бичлэгээрээ шүүмж бичихийг оролдож байсан болохоор, энэ удаад сонирхон МУИС-ийн нэгэн оюутантай баг болж хэлэлцүүлэгт оролцоод түрүүллээ. Хийхийг нь чи хэлэхийг нь би гэдэг шиг, асуултанд түгдрэхэд хамтрагч маань аварч, би гэдэг хүн UBS телевизийн "Номын Ертөнц" нэвтрүүлэгт ялагчын дүртэйгээр ярилцлага өгч зогсов.

Мэдээлэл:
"Ном" кафед маргааш буюу 4 сарын 11-ний Бямба гарагт 13.00 цагаас сэтгэлгээний богино өгүүллэгүүд бичдэг зохиолч Х.Болор-Эрдэнийн "Диваажингийн хоригдлууд" номын хэлэлцүүлэг болно.
Түүний Гэрээслэл, Нэвтрэх бүс, Үргэлжлэхүй, Диваажингийн хоригдлууд, Алтан хайрцаг, Үс, Хоёр сэтгэл, Худалдаа, Жаран хөлт, Эхийн тухай үлгэр, Дурлал, Тахим, Лилия(Файлын хэмжээ: 276kb, Файлын төрөл: doc, Хуудасны тоо 36. ТАТАХ) зэрэг богино өгүүллэгүүдийг сонирхоно уу.

Үндэсний ухамсар клубын залуустаа амжилт хүсье.

Tuesday, March 17, 2009

Болзошгүй ирээгүйн бадаг

Дайн болвол Монгол яах вэ? хэлэлцүүлэгm <<ОРОХ>>



Б.Баасанжаргал: Би ингэж үхнэ
Тэнгэрт нар мишээх адил
Тэнэгэр гэрэлтэн гялбахад
Тэрхэн хором сүүлчийнх
Тэсрэлт нь цөмийн бөмбөгнийх
Дэлхийн сүүлчийн өдөр
Дэнсгүй бүгдийн төгсгөл
Дахин юу ч үгүй хоосон
Даанч харамсмаар хүн заяа

УБ. 2009 он



Маргааш ертөнцийн төгсгөл мэт санаж... өнөөдрийг хайрлан амьдаръя

Friday, February 20, 2009

Таеквон-До

Хорвоогын нэгэн хоног эхлэх эгшин цагийн зүү голлоход хайрт аав ээждээ төрүүлж өсгөсөнд талархаад утасны лист дэхь хүмүүстээ 23 нас хүрч буйгаа зарласанаар чин сэтгэлийн үгтэй нойрмогхон мессэжнүүдэд дарагдан шинэ өдрийн эхлэлээ аз жаргалтайгаар зүүрмэглэн адал явдалтайгаар зүүдэлсэн хүсэл мөрөөдөлтэйгөөр угтлаа. Ийм нэгэн эхлэлтэй 1 сарын 24-25 өдрүүдэд "Төгс Эр-Зориг" клубын маань 5 жилийн ойн нэрэмжит улсын хэмжээний таеквон-догын анхдугаар тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Алс холын аймгуудаас ч багууд ирж оролцож байв. Анх нэгэн санамсаргүй сайхан тохиолдолоор шинэ байгуулагдсан клубтээ элссэнээс хойш 5 жилийн турш хамтдаа хүнд бэрхээ ч, амжилт бүтээлээ ч хуваалцаж эрүүл мэнд эрч хүчинд тэмүүлсээр өдийг хүрчээ. Миний хувьд тэмцээнийг зохион байгуулах комисст ажиллаж, хөнгөн жингийн тулааны шүүгчээр ажиллахын сацуу тамирчины алдар цуурайтуулж, төрийн дуулал эгшиглүүлэх DJ-ийн үүрэг гүйцэтгэвээ.

Монгол орны минь ирээдүй болсон хүүхэд залуус бие сэтгэлийн мохошгүй хаттай байх болтугай. "Тэсвэр хатуужилыг Эр-Зоригоос".

Таны сонорт: СХД, Сэлбэ Плаза2-ийн баруун талд "Эр зориг" клубын шинэ салбар нээгдлээ. 5 сарын 1-нээс эхлэн хичээллэх тул элсэлт авна. Сонирхсон хүн холбоо барина уу. 95189986, 98149986

Wednesday, January 7, 2009

Дархан хот

Дархан хот, Морин хуур цогцолбор. Фото нийтлэл <<ҮЗЭХ>>

Зургууд дээр дарж томоор харж болно.

Бүхэл ертөнцийг нар ямагт гийдэгийн адил
Биднийг бас бурхан үргэлжид ивээдэг юм шүү
Бүх л хүнд ялгалгүй заяагдсан тэр ачтан
Бүүвэйн дуутай эх хүн таны бурхан шүү
*************************************************

Диваажин наранд хүрэх жим
Дээдлэх бурханд мөргөх зам
Дарханы залуусын дурлах зөн
Дүүжин гүүрийг гатлах нь жам
*************************************************

*************************************************

*************************************************





*************************************************
Шинэ оны анхны зургуудаасаа сонирхуулж байна. 2009 оныг маань бурхан ивээг.

Monday, December 22, 2008

Та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлье

Шинэ 7 хоногийн мэнд. Өнөөдөр жилийн хамгийн богино өдөр, зулын 25. Буян тань арвижих болтугай.


Бүх хайртай хүмүүстээ шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье. Хуучин оноо аз жаргал, амжилт бүтээл дүүрэн үдэж ирэх оноо инээмсэглэл, эрүүл бие, саруул ухаан, биелүүлэх олон төлөвлөгөөтэй угтаарай.


Хүндэтгэсэн Б.Баасанжаргал


Wednesday, December 3, 2008

Өвлийн өвөө нар томилогдлоо...

Шинэ жилийн мэнд дэвшүүлье.
Дараах>>>>>орнуудад>>>>>зочлоно>>>>>хүлээн>>>>>аваарай>>>>>>


Thursday, November 20, 2008

Блог хөтлөх тухай..



Хэзээ: 2008-11-21, 17:00
Эхлэх цаг: Улаанбаатарын цагаар 11 сарын 21-ны 17:00 цаг
Хаана: Онлайнаар
Сургалтын нэр: Блог хэрхэн амжилттай хөтлөх тухай
Үргэлжлэх хугацаа: 2 цаг орчим
Хичээл заах хүн: Болд
Төлбөр: ҮНЭГҮЙ
-------------------------------------------------------
Хичээлээр заах зүйлс
-------------------------------------------------------
- Блогийн тухайн үндсэн ойлголтууд
- Блогийн загвар дизайныг хэрхэн өөрчлөх тухай
- Вижет ашиглан блогоо хэрхэн баяжуулах
- Блогийн бичлэг хийхэд анхаарах зүйлс
- Блогоо хэрхэн сурталчлах, Блогийг олон хүнд хэрхэн таниулах вэ?
- Блогоороо дамжуулан хэрхэн мөнгө олж болох
- Блогд домэйн нэр холбох, ач холбогдол
-------------------------------------------------------
Сургалтад хэрхэн оролцох вэ?
-------------------------------------------------------
* Интернэтийн хурд дор хаяж 256kbps байх /64kbps-ээс дээш болох боловч чанарын шаардлага хангахгүй байх талтай/ Та http://speedtest.net хаягаар орж хурдаа шалгаарай.
* Сургалт онлайн лекц хэлбэрээр явах тул та багшийн дууг сонсох боломжтой байх хэрэгтэй. Иймд чихэвч эсвэл спикерээ ажиллаж байгаа эсэхээ шалгана уу.
* Зөвхөн багш ярих бус сонгогчид ч гэсэн асуулт асуух бол бичгээр болон амаар асуух боломжтой тул та микрофоноо ажиллаж байгаа эсэхийг нягтлаарай.

Шаардлагатай програм:
Юуны өмнө танд Java хэрэгтэй. Хэрвээ Java байхгүй байна гэсэн алдаа өгвөл http://help.banjig.net/index.php?asuult=46 хаягаар орон зааврын дагуу Java суулгана уу!

Мөн сургалт онлайнаар явагдах тул сургалтын програмыг эхлүүлэхэд дараах програм хэрэг болно.
1. Internet explorer хэрэглэдэг хүмүүс энд дарж татаж аван суулгана уу.
2. Firefox хэрэглэдэг хүмүүс энд дарж татаж аван суулгана уу. Сургалт эхлэх өдрийг хүлээлгүй яг одоо ч гэсэн эдгээр програмуудаа суулган бэлдээрэй.
Өмнө бидний зохион байгуулсан сургалтад хамрагдаж байсан бол эдгээр програмыг суулгах шаардлагагүй.
-------------------------------------------------------
Онлайн сургалтанд холбогдох заавар /сургалт эхлэхээс 1 цагийн өмнө идэвхжинэ/
-------------------------------------------------------
1. https://banjig.webex.com/mw0305l/mywebex/default.do?siteurl=banjig хаягаар орно
2. Your name гэсэн нүдэнд Banjig ID-аа оруулна
3. Session password гэсэн нүдэнд 123456 гэж оруулна
4. "Join Now" товчийг дарна.
5. Дэлгэцэн дээр гарч ирэх зүйлсийг зааврын дагуу дарна.

Сургалт онлайнаар явагдах тул яг цагтаа эхлэнэ гэдгийг анхаарна уу!

Tuesday, November 18, 2008

Oracle суулгах, тохируулах

Энэ серверийг ашиглаж сурах нь программистуудад маань зайлшгүй шаардлагатай болсон. Дэлгэрэнгүйг зураг дээр дарж үзнэ үү.

Wednesday, October 29, 2008

Багын зургуудаас

Зүгээр л өөрийгөө бага байхдаа ямар хүүхэд байсныг найз нартаа сонирхуулж байна.


Tuesday, October 21, 2008

Шүрэн бугуйвч

Б.Шүүдэрцэцэг эгчийн зохиолоор найруулсан "САС pictures"-ийн уран бүтээл "Шүрэн бугуйвч" кинонд сайн муу шүүмж бичих нь:

Зохиолчийн тухай.
Тэрээр 1970 онд төрсөн, нөхөр 3 охины хамт амьдардаг. Гадаадад сурдаг том охин нь 17 настай болохоор өсвөр насны залуусыг илүү ойлгож зохиол бичдэг. Өөрийн эрхлэн гаргадаг сониндоо анхныхаа өгүүллээ нийтлүүлж байжээ. Сэтгүүлчийн мэргэжлээр Орос улсад 5 жил суралцсан бөгөөд нийгмийн идэвхи сайтай, олон байгууллага, төвүүдтэй хамтарч ажилладаг тул уран бүтээлдээ жилийн 20 хоногыг зарцуулдаг аж. 
Түүний 
180 хэм, Ах, Цэнхэр, Царай Муут, Гэнэтийн бэлэг, Хүнийх, E-мэйлээр илгээсэн Ягаахан сарнай, (Файлын хэмжээ: 322kb, Файлын төрөл: doc, Хуудасны тоо 48. ТАТАХ) Муу охин, Байгалын анир, Чимээгүй хашгираан зэрэг олон олон тууж, өгүүллэгүүд нь олны хүртээл болжээ.

Кино зохиолын тухай.
  • Сайшаалтай кадрууд. 
-Бүсгүйн дохиогоор машинууд уралдаж эхэлж байгааг харуулсан гадныханы кинонд гардаг чимэг нь цоглог эхлэл байсан ч маш удаан хөдлөж эхлэх нь үнэмшил муутай аж.
-Мэргэжлийн бус хэдий ч кинонд тоглож байсан багахан ч болов туршлагатай жүжигчидийг сонгожээ. Ингэснээр зарим нэг хэсэгт өөрийгөө хүчлэн байж жүжиглэж байгаа нь анзаарагдах ч, ихэнхдээ энгийн үнэмшилтэй харагдаж чаджээ.
-Зохиолд өгүүлсэн зарим нэрүүд, газаруудыг кинонд өөрчилсөнгүй ашиглажээ. 
-Зохиолыг бараг 40% өөрчилсөн боловч ерөнхийдөө найруулга нь муугүй болж.
-Киноны төгсгөлд Итгэлийг солонгос явах болж буйгаар харуулсан нь сүртэй болжээ. Гэвч гэнэтхэн тодруулсан санаа үнэмшилгүй бөгөөд бараг хөдөө ажиллахаар нисч буйгаар харуулсан ч болохоор байв.
-...
  • Шүүмжлэлтэй кадрууд. 
-Намуун охины нэрийг Номуун хэмээн дуудах нь илүүц байв. Мөн түүнийг шүрэн бугуйвчаа өөрөө тасдаж хассан гэсэн нь балмад санагдуулж байв. Үнэндээ түүний эмээ нь хүзүүний зүүлтний шүрээ гээж цөөлсөөр бугуйвч болсон билээ.
-Ерөнхийдөө зохиолд гардаг үг өгүүлбэр бүрийг авч ашигласан нь шинэчлэн найруулсан хэсэгүүдтэй тохирохгүй зүйлүүд байв. (Жишээ нь: Тэд амжилттай ажилласан сардаа 200 мянган төгрөгний орлоготой оюутнууд атал хэрэглэж буй компьютер, төхөөрөмжүүд шинэ, охины эмжилгээнд өгөх мөнгө доллараар байсан гэх мэт зүйлүүд нь авцалдсангүй.)
-Итгэлийн гэр бүлийнхэний тухай кинонд гарсангүй. Цаашлаад Итгэл гэж хэн бэ, тэд нэг нэгнийгээ ямар зан чанартай болохоор татагдсан бэ гэдэгийг харуулсангүй. 
-Намууны эцэг эх Итгэлд итгэх хэсэг буюу тэдний компаний компьютерийг засаж хоносон, Намуун итгэлийн дүүг алга болоход туслахаар яваад ээжтэй нь танилцсан зэрэгийг хассан гэх мэтээр гол дүрийн залуусын хайртынхаа гэр бүлийнхэнтэй холбогдож эхэлсэн үйл явдалыг харуулсангүй.
-Киноны төгсгөлд шинэ жилээр Намууны гадаад явж ирээд уулзах хэсэг буюу хэрхэн шүрэн бугуйвч ихэрлэсэн тухайг хассан хэдий ч хоёр байгааг харуулсан нь ямар ч ойлгомжгүй.
-...
  • Хөгжилтэй кадрууд.
-Жавхаа Итгэлтэй хэрхэн уулзсан тухайгаа Намуунд ярьж байгааг гэх мэт зарим нэг фантазтай хэсэгийг бичлэг гүйлгэн харуулсан нь хөгжилтэй байв. 
-Намууны эмээгийнхийг олж ирсэн залуус нэг байр биш нэг хороололд тулж ирээд алдсан мэт харагдах нь хөгжилтэй байсан ч жаахан үнэмшилгүй байв.
-Бидэнд Сампил нэрээрээ танил болсон жүжигчин маань гэнэт таксины жолоочийн дүрээр гарч ирж баахан хөгжөөн, киног хэсэг сэргээв.
-Киноны төгсгөлд хуримын хувцастай бүсгүй хотын төвөөс нисэх онгоцны буудал хүртэл гүйчихсэн нь хөгжилтэй ч бас өрөвдмөөр.
-...

Эцэст нь дүгнэхэд уг кинонд сайшаалтай болон дутагдалтай зүйлүүд олон байгаа хэдий ч өнөөгийн монголын залуусын дүр төрх, нийгэмийг харуулсан уг зохиолыг олон хүнд хүргэж байгаагаараа онцлог юм. Харин танд Б.Шүүдэрцэцэг зохиолчын "Шүрэн бугуйвч" (Файлын хэмжээ:625kb, Файлын төрөл: doc, Хуудасны тоо 95. ТАТАХ) зохиолыг уншиж үзэхийг санал болгож байна.

Тухай

Шинэ ажилд ороод даруй зургаан сарыг ардаа орхижээ. Мэргэжлийн дагуу практик, онол хоёрыг нөхөрлүүлж, сайн найзууд болгох нь чухал байна.

КтМС-д сурч байхдаа
"Бакалаврын төсөлийн ажил"-аар "Сүлжээ дэлгүүрийн систем",
"Бакалаврын төгсөлтийн ажил"-аараа "Санхүүгийн систем" буюу
нягтлан бодох бүртгэлийн программ хангамж боловсруулахаар сонгон хамгаалж байсан юм.

Харин энэ сэдэвээрээ анх дадлага хийж байсан "KOMATSU" группын салбар болох "KOMIT" компанид сургуулынхаа хоёр төгсөгчийн хамт захирал буюу төслийн удирдагч, сүлжээний админ, системийн шинжээч, алгоритм программист, кодер гэсэн 5 залуугын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Wednesday, October 15, 2008

Extreme програмчлал

Энэ нь нэг төрлийн програм хөгжүүлэх аргачлал. Дэлгэрэнгүйг зураг дээр дарж үзнэ үү.

Friday, October 10, 2008

Цаг тоолол

Юуны өмнө 2008.10.10 өдрийн 10:10 цагийн мэнд. Зун дүүгийн илгээсэн "2008.08.08 08:08:08:08 мэнд" санаанд орчихлоо :)

Хүн төрөлхтөн цаг хугацааг хэмжинэ гэж нэгжийг нь зохиож, тоолоод нэлээд уджээ. Сонирхуулахад цаг тоололтой холбоотой "Мянганы хямрал" хэмээн нэрлэгдсэн нэгэн сонирхолтой компьютерийн алдаа гарч байжээ.
[Программеруудад: Компьютерийн дотоод цагийг санах ой хэмнэх үүднээс 6 оронтой тоогоор хадгалж байж. Жишээ нь: 24/01/86 гэж. Тэгтэл 2000 он гарсанаас хойш 01/01/00 нь өнгөрсөн зууны хэмжүүр болж, зохиосон програм хангамжууд нь доголдол үүсэх гээд бөөн юм болж гэнэ ээ :p]

Нэг мэргэн үг байдаг: "Биднийг харахад цаг хугацаа л яваад байгаа мэт боловч, үнэндээ таны амьдрал яваад байна, харин цагийн зүү бидний амьдралыг хэмжиж тохуурхаж байгаа нь тэр" ч билүү нэг иймэрхүү утгатай.
Блогоор саатсан таны алтан цагыг үрж буй намайг бүү зэмлээрэй. Танд "Цаг бол алт" гэдэгийг санууллаа шүү дээ ;)

Tuesday, October 7, 2008

Анхны цас эм Адгын цас хор

Зураг дээр дарж томоор хараарай

Хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж
Хүрэлцэн ирсэн анхны цас
Хөнгөн гуниг сэтгэлд үлдээгээд
Хүрэх завдалгүй хайлан урсваа
**************************************************
Өглөөний бороо цасаар солигдлоо. Яг одоо ажлын өрөөний цонхоор ийм дүр зураг харагдаж байна. Гадаа сэтгэл хөдлөм мөртлөө амар тайван өдөр үргэлжилсээр..

Monday, October 6, 2008

Удам угсаа

Улс үндэстэнд цус ойртох гэсэн аюул байдаг. Иймийн учир эртнээс өвөг дээдэс ургын модыг хөтөлж удам угсаагаа залгуулж явж. Есөн хүү тус бүрийн есөн хүүхэд нийлээд 90 хүрсэн үр хүүхэдтэй Ерэнтэй өвгөний тухай монгол үлгэр байдагдаа. Дээхнэ цагт эрүүл чийрэг, урт настай ухаалаг өвгөдтэй байсны нэгэн жишээ. Монгол хүн 7 дахь үеэсээ ураг тасрана, үл хамаарна гэж үзээд өөрөөс дээш ядаж 7 үеийг мэдэхийг сургадаг байсан. Миний хувьд өөрийн залгамжилсан ургын бичиг улсын архивтай ч зөрүүгүй таарч буй нь азтай хэрэг.

Php програмчлалын хэл

Вэб хөгжүүлэх программчлалын хэл. Дэлгэрэнгүйг зураг дээр дарж үзнэ үү

Sunday, October 5, 2008

90 харуулынхан

Эмээгийнхээ дурсгалд зориулан бичиж сууна. Ээжийн ээж тэрээр монголын хойд хилийг хамгаалах эртнээс 90 харуулынхан гэж нэрлэгдсэн халх нүүдэлчидийн угсаа. 30-аад оны хүүхэд насандаа, түгшүүртэй зарим нэг зүйлийг ойлгоход бага байжээ. Шөнө дөлөөр цуглаж нууц яриа хийдэг хүмүүс. Мэдээж хэлмэгдэлтийн хатуу ширүүн үеийн лам хуврагууд, эсвэл хувьсгалын үйл хэрэг ч байж болох. Гэхдээ ард иргэдийн налгар тайван, ажил ухаанаараа аж төрсөн уламжлалт амьдрал бахдалтай сайхан байсан юм билээ. Харин бид тэр сайхан өв бүхэнээ өвлөж чадаагүй байх.

Saturday, October 4, 2008

Эрдэнэ Зуу

Гадны зочиддоо нүүр тахлах цөөхөн хэдэн үзүүлэх зүйлийн нэг нь ЭрдэнэЗуу хийд. Номын ордондоо бус эртний нийслэл гэдэгээрээ ч чухал. Одоо ч малтлагаар мөнгөн модны хэсэг олдсоор буй. Өвөө маань одоо 2 түм хол давсан айлтай Хархорин хотын анхны 5-хан гэр айлын нэг болон суурьшиж. Эзэнгүй тал шороонд дарагдсан туурь байж л дээ. Тэгээд өвөг эцэг хүнд техникээр шороог нь түрж 108 суваргаа гаргаж авчээ. Түүх гэдэг нь үлгэр биш урьд өрнөсөн амьдрал.

Friday, October 3, 2008

Шашин бус заншил

Одоогын Өвөрхангай аймгын Шанх сумын нутагт Баруун хүрээ хийд гэж бий. Одоо бол ардууд зүгийн муу Зүүн хүрээрүү л зүтгэцгээх болж дээ. Өглөө бүр бүрээн дуунаар сэрж үлгэрийн мэт багахан хотхонд орчлон хорвоогын чимээ шуугианаас ангид өссөн балчир насаа азтайд тооцно. Өвөг дээдэс маань хүнд хэцүү 70 жилд авдартаа бурханаа залж, уншлага номоо таслалгүй ирсэн номтэй шидтэй хүмүүс байсанаас миний санамж шашин шүтлэг гэж туйлшрахгүй ч сүсэглэж явдаг. Ардчилалын дараагаар төр соёрхож өвөг эцэгийг баатарын зэрэгтэй нэхэн үзэж шагнал хүртээхээр товлож байсан удаатай.

Thursday, October 2, 2008

Хөгжилтэй комментууд

(Зурхай уншиж дуусаад...)
... Би ч угаасаа зурхайд итгэдэг л дээ, магтсан бол бүүр итгэдийн...

(Зураг үзэж сууснаа...)
... Ээ бузар PC бузарлаад хаячлаа...

(Эрэлт багасч байрны үнэ буурахад...)
... Бүгдээрээ бүх юман дээр энэ аргыг хэрэглээд үзэх үү? Автобусаар явахгүй, талх авахгүй, ...

(тиймүү малнуудаа...)
... Чи өөрөө хэн бэ? Малчин юм уу
...

...
Улаанбаатарын ойролцоо газар өгөөч, Америкийн монголчууд өөрсдийн гэсэн хотхоноо байгуулаад амьдармаар байна гэнэ үү. Ёстой том тэнэгтдэг байнашд...

... Хөгжлийн оргилд хүрээд яахаа мэдэхгүй хямарсан нийгмээс хөгжил өөд тэмүүлж яваа монгол нийгэмд хөл тавьж буйгаа юу юунаас ч илүү мэдрэв...


үргэлжлэл бий...

Далай хүн

Нагац ахын маань оюутан ахуйдаа европын оронд зочилсон тэр удаа. Бужигнасан олон хүнтэй газар явах замдаа нэгэн эмгэн "Далай хүн" хэмээн уулгалан амарч суухыг ажиж. Ямар олон хүн бэ гэсэн утгаар. Сүүлд мэдэхнээ тэр нь халимаг монголчуудын суурьшиж үлдсэн орон аж. Саяхан социализмийн үед, хувьсгалын дараа хятадын өмнөд хэсэгт амьдарч байсан цэвэр монголчууд эх монголтойгоо нийлэх санаа хүсэлт гаргаж байсан удаатай. Одоо бол өнгөрөө биз дээ. Бусад улс орон дахь тархай монголын шинэ залгамж халаа нь монгол гэдэгээ барин тавин ойлгож буй бол их юм биз. Харин гадаадад оршин суухаар явж буй шинэ монголчууд дэлхийн өнцөг булан бүрт байх болж. Зөвхөн өнгөрсөнд бус одоо ч харьд ууссаар.

Wednesday, October 1, 2008

Чингис хааны угсаа

"Сайн хүний нэрийг гурав хувааж иднэ" гэсэн үг байдаг даа. Гурван сая байтугай хувааж идэж байна. Бүр зарим нь удам угсаа нь гээд явж өгчээ. Одоо Их хаанаас хойш хэдэн үе өнгөрсөн гэдэгийг мэдэж байна уу. Юун 9 үе байтугай. За яахав хамгийн ойрын хүнийг хэлэх гээд үзье. Чингис хааны удам угсаа Сайн ноён хан аймгийн түшээд гэж явдаг байсан. Хамгийн сүүлд ХХ зууны дунд үед ханы хүү залгамжлаагүй. Харин гүнж төрж түүний хүү нь хэдхэн жилийн өмнө өөд болсон. Түүхчид сайн мэддэг түүнтэй хэлэлцдэг байсан. Тэр настан эцэс болтолоо Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг орчмоор нутаглаж уул ус, модоо тасралтгүй ёс жаягтайгаар тахисаар байсан. Авга эгчийн хадам тул тэр тайлганд бага ахуйдаа хэдэнтээ оролцсон удаа бий.

Sunday, September 28, 2008

Намрын навчистай

Зураг дээр дарж томоор харж болно.

**************************************************

Амралтын өдөрөөрөө бас л гадуур зугааллаа. Хотын зүүн хэсэг Ботаник гэдэг газарт маш том цэцэрлэг байдаг юм байна.

Махчин Монгол

Урт наслахын тулд мах гэх мэтийн хүнд хоолноос татгалзъя гээд байдаг. Далайн эргийн улс загасны мах өргөн хэрэглэдэг шиг талын монголчууд малын махгүй амьдарч чадахгүй. Тэгээд ч хүйтэн сэрүүн улиралтай орны хүмүүс тул хэрэглэж болно гэдэг. Хар л даа тэр УБ-т гадаа гэр бариад айраг зараад суудаг нөхөд мах чанаад тавьдаг болсоно байна билээ. Та нар минь ажиглаарай ямар ч хүчний, тулааны спортод цагаан хоолтонгууд жигтэйхэн л хурдан хөдөлгөөнтэй чичрээд дайраад байхад монгол бол түс түс гээд л жинтэй цохиж байгаа биз дээ.

Ардын баатар

Сүх жанжины хөшөө нийслэлийн маань хойморт бий. Тэр хүн хэн байв. Мэдээж зоригт хувьсгалч. Зоримог байхын тулд ямар байх вэ, жаахан танхай байхад буруудахгүй л дээ. Одоогын ботаникын дэнжийн атаман байж. Мэдээж ард олны сэтгэлийг нэгтгэх, итгэл төрүүлэх баатар хэрэгтэй болоход арай цэвэр нэртэй түүнийг алдарт, ариун жанжинд өргөмжилж. Бодоо, Данзан, .. гээд бусад найзууд нь бүгд л бага зэрэг нэр хүндээ алдсан шалтгаантай байсанаас тэр. Ийм олон жишээ байдаг. 1400-аад онд Францууд дайнд ялагдаад туйлдахдаа, нэгэн мэргэн хүн авралт баатараа хайж байна гэж зарлаад 3 жил францыг тойрчээ. Хөөрхий нэг муу жаахан охин ЖаннаДАрк-ыг заагаад, тэрхүү баатарынхаа удирдлаган доор гээд ард түмнээ баахан байлдуулж. Ялдагын даваан дээр ард нь туйлджээ. Тэгэнгүүт нь хөөрхий охиныг дайсанд сэм аваачиж алуулаад, ард түмний харуусал, өш хонзонг сэргээж дайнд ялсан түүхтэй.

Saturday, September 27, 2008

Хүйгээ дээдэлье.

Зураг дээр дарж томруулж харна уу.

Өнөөдрийн бидний амьдралын төлөө
Өөрийн биеийг ч хайрлаагүй
Өнө мөнхөд дуурсагдах гавъятай
Өстөнөө дарсан Д.Сүхбаатарын хүй
**************************************************

***************************************************
Амралтын өдөрөөрөө хотын зүүн хэсэгийг зорьлоо. Монгол хүн байна даа өөрөө бичгийг нь уншаад мэднэ биз ээ.

Thursday, September 25, 2008

Улиралын өнгө

Намрын тухай бодлоор зургийн тайлбар бичих гэсэнээ, бусдыг нь яаж гомдоох вэ гээд улиралуудын өнгийг оноочихлоо, зүгээр яаж хүүрнэх вэ гээд толгой холбоод оруулчихлаа.



Б.Баасанжаргал: Улиралын онцлох өнгө

Хөх тэнгэрийн, цэлмэг оронд
Хаврын улирал айлчлахад
...Хөлдсөн мөс урсгалаар солигдон цэнхэртэж
...Хөх цэнхэр яргуй нь нүд баясган дэлбээлж
...Хөхрөн униартах уулс цасан хучлагаа гээх
...Хөөрүү хаврын өнгө нь цэнхэр юм болов уу даа

Зүлэг ногоон, уудам оронд
Зуны улирал айлчлахад
...Завшаант улиралын ачаар ногоон хүнсээ зэхэж
...Зугаатай амралтаараа сурагчид өглөөжин ногоорч
...Завгүй ажилчидын амралт нь ногоон гэрлээр олдох
...Зугаатай зуны өнгө нь ногоон юм болов уу даа

Наран шаргалтах, нэртэй оронд
Намрын улирал айлчлахад
...Нүнжиг шар тостой намрын айрагтай найр үргэлжилж
...Нэн шаргуу малчид нь шарлахаас хадлангаа урьтаж
...Нэл алтаар шаргалтах тариан түрүү боловсрох
...Налгар намрын өнгө нь шар юм болов уу даа

Өнөтэй цайрах, цастын оронд
Өвлийн улирал айлчлахад
...Өөдрөг цагаан сэтгэлээр сурагч оюутанууд хичээллэж
...Өнгөтэй цагаан сараа угтан өнө бүгдээр бэлтгэж
...Өдөр мэт цагаан шөнүүд нь сарны цаснаас гэрэлтэх
...Өлчир өвлийн өнгө нь цагаан юм болов уу даа

Улаанбаатар хот. 2008-09-25

Эх орны эд эс бүхэнд бий.

Сургуульд ороогүй жаахан байжээ. Хамаатныхаа, үеийн хүүхэдтэй тоглож байлаа. Чулуун дотор сэлэм барьсан Чингис хаан байдаг гэсэн үгэнд нь итгээд чулууг хагартал нь нүдэж билээ. Хагалчихаад хайж үзээд тэр үедээ олсонгүй. Харин бутарсан чулуу тус бүрт нэг нэг Чингис хаан бий болчихдог гэдэгт нь өнөөг хүртэл итгэсээр ирсэн. Их хааны маань эх нутагаа гэсэн санаа бодол, хүсэл зорилго, зүрх сэтгэл шингэсэн бий. Түүний эцсийн дусал цусаа өргөсөн эх орон нь. Энэ газар шороонд зөвхөн монгол цус нэвчих эрхтэй.

Tuesday, September 23, 2008

Буцаагаач тэднийг...

МАХНамын байрны балгас тойруулж барьсан хашаанд хөл бөмбөг тоглох нь халаг гүйлдэж байна. Яахав амьдрах гэж ядсан доод давхаргын гарууд нутагтаа амьдрах нь хэцүү байсан байх. Гэхдээ л хүн юм болохоор хотоор минь алхаж, хөгийн санаархал өвөртлөн монгол бүхэнд шунаж давраад нутаг нэгтнээ урин дуудаж, улам бүр амьдрах аргаа олж суурьшаад байна нөгөө хятад нөхдүүд.

Болгоомжлох сэтгэлгээ дутаждээ

Нэг залуу "Тэди" төв нээгдэхийг мэдээд www.tedy.mn - хаягыг нь худалдаж авчихаад хэд нугалж зарж. Амтшаад бас нэг удаа сайн рекламдсан нэг хаягын андуурагдахаар хаягыг нь худалдаж аваад төстэй үйл ажиллагаатай компаныхаа сайт-нд холбоод бөөн хэл ам, хэвлэлийн бага хурал. Гэтэл тэр хүн ч, монголчууд бид ч өрсүүлээд удаж байна. Өвөр монголчууд энэ домейнийг (www.mongol.com) эртхэн худалдаад авчихсан. Нөгөө Inner гээд байдаг нь яагаа юм бол. Гадны бусад улс орны хүмүүс Монгол Улсыг "mongol, mongolia" гэж л хайна биз дээ. Хэдэн жил хэвэндээ байсан загвар нь өөр болчиж, холбоос нь олшроод агуулга нь ч бас. Удахгүй нийтлээд эхэлбэл яана.

Борооны үүл.

Зураг дээр дарж томруулж хараарай

Түгшүүр төрүүлж гунигт автуулан
Тэнэгэр уужим сэтгэлийг бүрхэх
Тэнгэр бүтээсэн үүлэн дээврийг
Тэнхээ мэдэн нар нэвт гэрэлтэх нь
**************************************************

Борооны дараах
Болжморын жиргээн
Бодлыг сэргээх
Байгалын анир
**************************************************
Амралтын өдөрөөрөө харихдаа бороотой золгоод. За яахав хувьтай хүн хур борооноор гэдэг. Гэрээсээ гаралгүй цонхоор чкк. Дарханы 16 давхар үүл шүргэм өндөр харагдаж байгаа биз.

Monday, September 22, 2008

Apache вэб сервер

Энэ нь дэлхийд №1 сервер юм. Дэлгэрэнгүйг зураг дээр дарж үзнэ үү.

Зүрх тархины Монгол байлдаан

Арга-билэг, эрэгтэй-эмэгтэй, зүрх-тархи, санаа-сэтгэл. Байзаарай..? Бид нэг "цээжлэх, цээж бичиг, ..." гэх мэт үг хэрэглээд байдаг даа. Олон төрлийн бясалгалын арга байдаг. Нэг нь: "Та тархиа амраа, бүх зүйлийг тархиндаа битгий бод, зарим зүйлээ цээжиндээ тунгаа, цээжил, монголчууд эртнээсээ л цээжилж, цээжээрээ бодох аргыг мэддэг байсан гэж сургадаг". Харин сэтгэл ба санаа гэдэг үгийн доор зүрхээрээ, тархиараа боддог монголчуудын тухай шүүмж уншаарай. Холбоос

Friday, September 19, 2008

Сонголтын өмнө...

Амралтын өдрүүдээр юу хийхээ төлөвлөх гэтэл сонголтууддаа үнэлгээ тооцох хэрэг гарлаа. Хурдхан шийдэх хэрэгтэй байна.

1. Анд
..... Бүүр хэд хоногын өмнөөс л ЕБС-ийн ангийнхан маань нэгнийхээ хуримын урилгаар ӨВ.Хархорин явахаар ярилцаж байна. Төрсөн нутагтаа очилгүй бараг жил болох нь. Намрын найртай налгар цагаар дурсамжаараа холбогдсон багын андуудтайгаа уулзан учирч, зарим хамаатан, таньдаг айлуудаараа орж удаан жил уулзаагүй царайнуудаа харах сайхан байлгүй яахав. (Дараагын хурим нь хэзээ бол)

2. Дурлал
..... Бас л нэгэн төрлийн зугаалга юм уу даа. Саяхан танилцсан, хэдхэн уулзсан охинтойгоо дотносохоор, зүс үзсэн зарим найз нартай нь, цаашлаад олон олон шинэ танилтай болохоор хотоос холгүйхэн төлөвлөсөн амралтанд нь хамт яваад ирвэл бас л хөгжилтэй байх болов уу. (Бүр нөгөө охинтойгоо нийлэхээр болчихвол яана)

3. Танил
..... Интернэт танилууд маань явган аялалд явахуу болоод байдаг. Зун уулын шүхэрээр бууна гээд цаг агаараас болоод хойшлуулчихсан. Ер нь л paintball тоглон буудалцах, шүхэрээр буух, аялал хийх, өвөлдөө гулгах хоббитой хэдэн залуустай танилцсан нь хобби нийлээд яваад байхаар л юм билээ. (Уг нь ч алхаж үзээгүй биш дээ)

4. Гишүүд
..... Зуны саруудын Бямба гарагуудыг авч одсон Таеквондо, Фитнессийн бэлтгэл тасалддаг болчихож. Багш нар, шилдэгүүд маань олон улсын тэмцээнд явчихсан эзгүй байгаа болохоор жаахан хайнга байна л даа. Ирээд хээрийн бэлтгэл хийнэ. Байгалын сайханд нов ногоон зүлгэн дээр цагаан өмсгөлөөрөө жигдэрээд түүл давтана гэж бодохоор урамтай санагдаж байна. (Цөөхүүлээ юм чинь клуб дээр сайн бэлтгэл хийх боловуудаа)

5. Найзууд
..... Ажлын өдрүүдээр зав муутайгаас хойшлуулсан амжуулах ажил, уулзах уулзалтууд байгаад байдаг. Гэхдээ ажил төрлийн чухал зүйл биш, сургалт хайх, судалгаа хийх, хобби талдаа эсвэл зарим нэг нь сарын дараанаас л гадаад явахаас нь өмнө уулзах зөвлөлдөх хүмүүсийн уулзалт учраас хойшлуулсан ч болохоор. (Дараа долоо хоног гэж бас байдаг)

6. Гэр бүл
..... Бас л харилгүй удсан тул Дархан явж гэрийнхэнтэйгээ уулзан аав ээжийн ажил төрөл, төлөвлөгөөнд оролцоод, туслаад дүүгийнхээ хичээл сургуулыг сонирхоод зорилгыг сонсоод, зөвлөөд тэдэнтэйгээ хөөрөлдөөд хөгжилдөөд хайраар цэнэглэгдээд ирдэг ч юм билүү. (Харьж ирээд 2 сар ч болоогүй байдаг)

7. Би
..... Эсвэл амралтаа бүтэн өөртөө зориулаад, шинэхэн байранд нүүж орсон дээрээ их цэгцлэлт хийдэг ч юм билүү. Юу гэсэн үг вэ гэхээр угаалга цэвэрлэгээ хийх, ойрд цуглуулсан хэдэн киногоо үзэх, ганц нэг ном унших, ер нь л ганцаараа бясалгаж ойрын үе дэхь хийсэн, хийж байгаа, хийх ажлаа бодоод хэдэн сараа төлөвлөчихвөл амар. (Амрахаа л бодоод байх юм аа)

1,2,3,4,5,6,7 => [сонгочихлоо] Ухасхийн босов... Таагаарай.

Биднийг ухаж ойлгоосой гэж хүссэн.

Бидний ёс заншил, үлгэр домог, ахуй амьдралын зан үйлд бидэнд хэрэгтэй бүхэн шингэсэн байгаа. Эцэг өвгөдөөс улбаатай захиас, мэдлэг, оюун ухаан наад захын зүйр цэцэн үгэнд ч шингээстэй бий. Тэр бүхнийг бид л өөрсдөө нууцыг нь тайлж ухаж ойлгох ёстой. Манайхны нэг нь "Нэг үхрийн эвэр доргивол Мянган үхрийн эвэр доргино" гэсэн ганцхан хэлцээр дэлхийн хэмжээнд докторын цол хамгаалсан. Бодоод л байж л дээ. Яагаад үхэр юм бол гэдэг ч юм уу. Тэгтэл одоо судалгааны ажилын үр дүнд нь үхэрийн эврэнд нервийн судас байдагыг нээсэн байна. Эрт цагаас өвөг дээдэс анзаараад л хэлсэн байх нь л дээ. Энэ мэт ухааны түм буман сургааль, хэлц, оньсого таавар байдаг.

Thursday, September 18, 2008

Тэнгэрлэг заяат, Тэнгэр шүтээнт Монгол залуус аа!!!

Зөвхөн өөртөө итгэ. Бодит шинжлэх ухаан, мэдлэг боловсролоороо зам хийж амьдар. Бидний ген-д итгэмтгий цайлган зан байдаг ч, алсын хараа холч ухаан байх ёстой. Ямарваа шашин бүгд л уруу татах сайхан аргатай байдаг ч, буруу чангаах муухан санаа бий. Шашин шүтэх эрх чөлөө тийм ч сайхан биш. Нэгэнт тархиа угаалгасан бол дуусаа. Тээр.. , бичиж дуусаагүй байхад л мухар сүсэгтэнгүүдийн дамжуулахгүй бол болохгүй гэсэн спам под, под хийгээд, болиосой. Сүүлийн үед маш олон танилууд, найз нар маань янз бүрийн хөдөлгөөн, холбоо, клуб, дугуйланд сонирхолын дагуу элсээд, элэг зүрхээрээ нэгдээд шашинтан болох замаа хөөчихлөө. Зарим нэгд нь хангалттай олон, аймшигтай баримт танилцуулж сэтгэлийг нь эргүүлэх аядаж байгаа ч юу тэр шашинууд чинь бүр илүү хүч, хөрөнгө, хүнээр хүрээгээ тэлэхээр ажиллацгааж байгаа. Би хувьдаа энэ бол сэтгэлзүйгээр нь хөтөлдөг хүний наймаа гэж л хэлнэ. Холбоос

Wednesday, September 17, 2008

Би бат итгэдэг Хүлээж байна

Ямар нэг юм болох гээд байна Монголчууд аа. Их сүр хүчин, сансрын энерги хөх толботонуудад нөлөөлөх гээд байна. Орон нутаг маань Дэлхийн сансар огторгуйтай холбогдох ХҮЙ гэдэг нь тодорхой болсон. Дайн хийх баатарууд биш ч, дэлхий хүлээн зөвшөөрсөн монголчуудын оюун ухаан эрчимжих гээд байна. Дэлхийн бусад улс орнуудын нууц гэрээ байдаг. Хэрэгжүүлж буй бодлого ч байсан. Мэдэх үү. Юу гэж вэ гэхээр "Монголчуудыг 3 сая хүргэж болохгүй" гэж. Учир нь энэ тооны хүнээс суутан төрж эхэлдэг. Монголчууд цөөддөггүйн дээр, юу ч хийж мэдэх улс гэж айдаг. Батлагдсан үнэн шүү. Тэгээд ч их зөнчид хүртэл 21-р зуунд Чингисийн хөх цэрэг ирнэ гэж хэлээ биз дээ. Шууд утгаараа морь унасан цэрэг ирэхгүй нь тодорхой. Харин яаж. Та бид өөрсдөө нууцыг нь тайлна. Холбоос

Tuesday, September 16, 2008

Хөөрхий манжын араас орох уу. Үгүй

Цагтаа Манж улс хэмээн Монголыг 200 жил дарласан улс байгаад, хятадын "өмхий цус" бодлогод нирвэгдэн мөхсөн улс. Одоо тэгээд манжуур гээд Өвөрмонголын зүүн хойд захаар хэдэн хүн байна уу үгүй юу. Манжуудад Монголчуудыг устгах санаа байсан ч "Монгол нутагт хятад шаахайн мөр бүү гарга" гэж байсан нь сайшаалтай. Улаанбаатар. Улаан гал шиг дүрэлзсэн Баатарын нутагт минь шаахайгаа чирсэн нөхдүүд сүүлийн үед инээсэн царайтай холхих болж. Холбоос

Ойлгомжтой ш дээ!, та үзэмжтэй хор зооглоно уу гэж байгаа

Их гүрэн байх үед маань хятадууд еэвэн сарны баяр гээд баахан еэвэн солилцоод гүйгээд байсан чинь дотор нь захиа дамжуулсаар байгаад монгол эзэрхийллийн эсрэг улаан алчууртны бослого гаргасан түүхтэй. Тэр үед тэгж чадсан юм, одоо бараг хүний нүдээр ч шалгагдахгүй хилээр орж ирж байгаа хүнсний зүйл зориудаар химийн удаан жилийн хортой байгаа тохиолдол бий шүү. Хавдар, харшил,.. Бие цуснаас бусад өмсөх, идэх, хэрэглэх маань хятад болох вий дээ. Эрэлхэг байсан тайвань эрсийг хүчрэхгүйдээ хоол хүнсээр нь генийн өөрчлөлт хийсэн гэдэг. Одоо эрчүүдийн ихэнх нь гей буюу эмэгтэй шинжтэй болчихсон нүүрээ будаад, айлгүйтээд, бүр гажиг болчихсон гүйж яваа. Хүнсээ өөрсдөө бэлдэцгээе. Илт гэнэтхэн хороохоор биш ч алсдаа хортой нь ойлгомжтой ш дээ. Ядахдаа тэд чинь нохой, шувуугаа ч идчихдэг дүүрсэн улс.

Амны билгээс ашдын билэг. (Төгсгөлийн хэсэг)

үргэлжлэл..

ММО-д орохоор Улаанбаатарт ирлээ. Минийн хувьд Энхболдын нэрэмжит математик, ММО гээд улсын чанартай олимпиадад нийтдээ 6 удаа, аймгуудын бүсийн 14, аймгийн чанартай 30 орчим, сум дундын, сумын гээд нийтдээ 70 гарсан олимпиадын 80 хувьд нь байр эзэлж байж. Энэ удаад Олон улсад явах эрхийн төлөө 9-р ангийн зарим сайчуул нь 10-д өгсөж байна. Надад бол том шаанс гэсэн үг. Эхний өдрийн бодолтонд манай сургуулиас оролцсон 8-р ангийн Н.Батболд, 10-р ангийн Д.Баттөмөр бид 3 ангилал тус бүрдээ мөнгөн медалын болзолтой явав. Баярласан сэтгэлээ дарахын тулд зүгээр зогсож чадахгүй, ямарсайндаа 1 цаг PC-дээд, маргаашдаа бэлдэхээр тарцгаав..

Маргааш нь бодолтонд ороод орой нь дүнгийн хуралын дараа дүнгээ харахаар шөнө дөл болтол сургуулийн цонх сахив. Юу болох нь энэ вэ, ямар азгүй юм бэ. Батболд бид хоёр 4-р байранд жагсаад, Баттөмөр хоёр дахь удаагаа хүрэл медаль зүүх болж. Бас миний бүрэн бодсон бодлогын оноог тавиагүй байна. Гэхдээ дахин хамгаалалтанд ороод оноогоо авлаа ч өмнөх хүүхэд хол тасарчээ, ямар ч арга алга..

Уг нь бид 7-р ангид байхаасаа жил бүр олимпиадаас өмнө хотод ирж бэлтгэл хийж байв. МУБИС дээр Б.Сандагсүрэн багш дээр, МУИС -ын 3 дээр Баярмагнай, бас В.Адъяасүрэн багш нар дээр сар хиртэй, хэд хоногоор гэх мэт давтлаганд нь их суудаг, гаргасан номных нь бодлогуудыг бодсон байсан болохоор бараг хэн ямар школтой бодлого тавихыг нь гадарладаг байв. Нэг жилийн дараа бидний медалын мөнгөөр худалдсаныг баттай мэдэв. Батболд бид 2 тэр гурван хүрэл медалыг ч биш бүүр мөнгөн медаль зүүцгээх ёстой байж..

Үнэн хэзээд үнэнээрээ л үлдэнэ. Жилийн дараа мэдсэн тулдаа урам хугарч, амжилт буураагүй. Тэр үед багшийг маань дорд үзэж илт булхайцсан хүндэт багш нар, боодолтой мөнгөө ил бариад орсон, хүний оюуныг үнэлж мэддэггүй, хүүхэд нь улсын нэртэй сургуулын сурагч, тэр эцэгүүд.. Миний ганц олдсон тэр медалын боломж, Олон улсын бэлтгэлд гарахаас эхлээд цаашдын нэр хүнд, зорилгыг мөнгөөр худалдсаныхаа үр дүнд юу хожсон юм бэ?

Дараа жилийн Монголын Математикийн Олимпиадаас Н.Батболд мөнгөн медаль зүүсэн. Гэхдээ тэд зөвхөн өөрсдийн хичээл зүтгэл, чадвараараа ялсан. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Математикийн Гүнзгийрүүлсэн Сургалттай Сургуулийг олон хүн мэднэ. Ярианаасаа хадуурчихаж би..
Тэгээд хэд хоногын дараа Эрдэнэт хотод Улсын анхдугаар IQ олимпиадад оролцоход 26 оноотой мөнгөн медалаас 0,5 оноогоор дутав. Шагнал, олон ном сонин, дурсгалын зүйлс, мөнгө ч авлаа.

..Эхлэлд өгүүлсэн өнөөх хажуу хашааны айлын хүү Үндэсний телевизийн Цоглог нэвтрүүлгээ үзэж сууж. Олимдиадад байр эзэлсэн 5 хүүхдүүдийн нэрс гарчээ.. , өө Бааска ахын нэр байна.. гэсэн байна. Надад анхнаасаа итгэж байсан байх даа. Баярлалаа дүүдээ. "Амны билэгээс ашдын билэг" хэмээх энэхүү бичлэгээ энд төгсгөе.

Хавсралт:

Анхны медалаа аваад явж байсан зураг.

Амны билгээс ашдын билэг ( 2-р хэсэг )

.. үргэлжлэл

УМО 2-ын даваанд орохоор аймаг руу явлаа. Би гэж азтай гар чинь сургуулийн IQ олимпиадад түрүүлсэн болохоор бас IQ-д нь оролцохоор болов. Энэ жил нь улсад 9-р ангийн олимпиад гэж байхгүй, 8, 10-р анги гэсэн 2 ангилал байгаа гээд би өгсөж 10-ийнхантай үзэхээр болов. Аймагт 2 шалгалтандаа орлоо. Гэтэл манай сургуулийн 10 ангийн хүүхэд буюу улсын хошой хүрэлтэй математикч Д.Баттөмөр, миний аймгийн төвийн байнгын өрсөлдөгч охин Бадамгарав-тай 2-р байранд, би аймагтаа ганц IQ клубтэй гэх өөр нэг сумын хүүхэдтэй эхний байранд оноо тэнцэв. Надтай тэнцсэн хүүхдийн дасгалжуулагч багш нь хэл ам хийгээд түрүү байр авна гээд бөөн юм болов..

Комисс хэлэлцээд бид дөрөвийн дунд дахин сорилт явуулахаар болов. Гэтэл төлөвлөөгүй байсанаас нөөц материал байхгүй байсан уу яасан дахин шалгалтын бодлого нь сумын олимпиадын материалтай адил ирчихэв. Хамаг бие арзайгаад, азтайгаа гайхаад, сургуулийн хүүхэд бид хоёр чишш.. гэж хуруугаараа дохиод машид сандрахын зэрэгцээ мишээл тодруулсаар бодолтондоо оров.. чиг чаг, түг түг.

Олимпиадын дүн гарлаа, би түрүүлчихэж. Математикт бас IQ-д. Сар хүрэхгүй болоод ММО-д УБ-т, дахиад хэд хоночихоод Улсын IQ олимпиадаар Эрдэнэт-д аймгийн зардалаар очихоор болов..

Харамсалтай нь энэ үеэр эмээ маань өнгөрөв. Би ганц хайртай ач нь шүү дээ. Яг одоо энэ бүхнийг эргэн санахад нүдэнд минь нулимс өөрийн эрхгүй цийлэгнэж байна. Би уйлахгүй байж чадахгүй байна. Тэр үед юун улсын тэмцээнтэй манатай. Надад ганцаараа байж эмээгээ бодохоос өөр хийх юм олдохгүй байв. Сэтгэлийн уг дахь бараан өдрүүд үргэлжлэв..

Гэхдээ би тэмцээндээ явахаар шийдсэн, зүтгэсэн. Учир нь... Сумын олимпиадаар байр эзэлсэн гээд диплом гэсэн бичигтэй том шар шагналын хуудасаа, шагналын мөнгөөр нь авсан хүнсний зүйлээ барьж орж ирээд би тэдэн хүүхдээс 2-т орсон гээд л өөрийгөө магтахад эмээ маань баярлаад уйлж байсан юм. Харин намайг илүү их амжилт гаргахыг харсан бол ямар их баярлах байсан болоо. Ингэж бодоод өөрийгөө дайчлах болов..

үргэлжлэл бий..

Амны билгээс ашдын билэг ( Эхний хэсэг )

9-р ангид байсан үе, нэг өдөр ээж хажуу айлд ороод ирэхэд бага ангид сурдаг хүү нь Бааска ах олимпиадад орох юм уу? Улсын олимпиадын шагнал нь 200,000 төгрөг гэсэн тэ зурагтаар зарлаж байна гэж асууж, ээж санаа нь зовоод тийм байхаа л гэж. Тэрийг нь сонсоод яанаа би шараа одоо л сонсож байна, тоо л бодох гэж үзэхээс юун IQ байхав дээ хэмээн бодоод өнгөрөв.

Хэд хоногын өмнө багш орж ирээд ангиас хэдэн хүүхдийн нэр дуудсан юм. Хичээлдээ сайнууд нь л байна даа намайг дуудах болов уу гэж бодтол ашгүй нэр гарлаа. 8, 9, 10-р ангийнхан холилдоод сургуулийн IQ шалгалт өгөх нь. Өө яваад орчихов. 40-өөд минут суугаад бүгдийг нь хийчихээд л гиюүрч байтал хүүхдүүд сандраад хийгээд л, толгой өндийлгөсөн нэг нь ч алга. Дотроо шоолчихоод л 10 минутын өмнө өгчихөөд гараад явчихав.

Ангидаа сууж байтал бусад маань орж ирээд мэдэхгүй бодлог яриад эхлэв. Пүүү баларсаан, цаасаа эргүүлж хардаггүй би ямар бүтэлгүй юм бэ... эрхлэгчийн өрөөнд гүйхээрээ очив. Шрекийн муурны нүдээр харж байж 10 минутандаа нөхөж бодохоор болов. Түрүүнд мундаг царайлаад байсан бөндгөр дэхь тархины хэдэн эс сандчаад гүйлдэж гарав аа. Бараг 15 минут болоод хураалгалаа. Зө зө хайран боломж угаасаа нэмэргүй л дээ..

2 хоногын дараа даагаа нэхэхээр сумын олимпиадад нь бүртгүүлчихэв. Энэ удаад өмнөө 10-р ангийн хүүхэд оруулаад 2-т жагсав.
Аймгийн IQ олимпиадад ахлах анги төлөөлж сургуулиас ганц хүүхэд явна, гэтэл энэ чинь манай сургуулын хүүхэд байна ш дээ, би ч азгүй байна даа..

үргэлжлэл бий..

Monday, September 15, 2008

Мах байхад манжингаар яахав, Монгол байхад Манжаар яахав

Манжууд Монголчуудын дийлдэшгүй хүчийг тогтоохын тулд шарын шашныг гуйвуулсан байдалтай оруулж ирж. Юу гэхээр бараг л усанд орох нүгэл, буян нь арилна гээд хиртэй нь хутгаад өвчин тусгаад, эрчүүдийг нь орхимжоор баглаж. Гэхдээ үр дүнд нь монголд шарын шашын дэлгэрч урлаг, шинжлэх ухаан, одон орон, ёс заншил, бясалгал,.. судалсан ухаантанууд төрсөн ч оросууд Шар хад гэж нэрлэгдтэл нь шар орхимжтой лам нарыг хоморголон устгаж гуу жалгаар нэг дүүргэж байж. Шашинаас гадна, зан заншил, түүх соёлыг маань мартуулж байж. Холбоос

Sunday, September 14, 2008

За бол Ёо гүй

Аймаар ш дээ бид чинь, бидний өвөг дээдэс чинь. Хууль гэрээ байгуулсан бол түс. Одоо зарим нэг нь мушгиж гуйвуулаад байгаа "Монголын хууль гурав хоног" гэдэг үг "Монголын хууль гурав хоногт" гэсэн утгатай юм шүү. Тайлбаргүй ухаарай. Үнэхээр ямарч монголын хууль хэлэлцэж баталсанаас хойшхи 3 хоногын дотор бүх хүнд хүрч, хэрэгжиж эхэлдэг байжээ. Тэр дундаа монгол хүн энгийн асуудалд хандахдаа ч ЗА гэсэн аман гэрээний тамга дарсан л бол "Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа". Холбоос

Friday, September 12, 2008

Дарь овоо Ганга нуур

Дарь Гангачууд нь манжийн адуун сүргийг хариулахаар нутаг нутагаас малчид, сүрэг сонгож суурьшуулсанаас үүдэлтэй. Энэ нь нэгэн монгол ноёны санаа байсан байж ч болоч. Яг л социализмийн үед Бал дарга илгээлтийн эзэд нэрээр цус сэлгэсэн шиг л. Тийм ч болохоор Дарь Гангын хүлэг нь алдартай, хүн нь уран байдаг биз. Гэхдээ зарим хүн Шилийн богдын шилийн сайн эрс л гэнэ, үнэндээ Тоорой банди-аас өөр хэн байдаг юм бэ, бас яагаад бөхчүүд төрдөггүй нутаг юм болоо гэлцдэг.

Thursday, September 11, 2008

Чингис хааны улаан фэнүүд

Дэлхийн дайныг өрнүүлж чадсан Напалеон, Гитлер нар Чингис хааныг маань ихэд хүндэлж шүтдэг байсан гэдэг. Тэрээр Г үсгээр эхэлсэн нэртэй 4 удирдагч гэж төлөөлүүлэн нар буруу хас тэмдэг зохиохдоо ч Чингис хааны хас тэмдэгээс санаа авсан болов уу гэж бодож байна. Хэдий || дайны үед япончуудыг турхиран азийг эзлэх төлөвлөгөө хэрэгжүүлж байсан ч Монгол хүнд хатуу хандахгүй байсан биз. Магадгүй монголд ирж үзэх хүслээ гүйцээсэн байлгүй дээ. Учир нь түүнийг 1945 онд биш бүр сүүлд нас барсан тухай 2006 оны өдрийн сонины орчуулгаар мэдээд хайж үзтэл үнэн байж болохоор санагдлаа. Амьдралын үнэ цэнийг мэддэг хүн амьдарч чаддаг юм байна аа.

Wednesday, September 10, 2008

Сайт үйл ажиллагааны тань толь

Монгол орон баян нутаг байсан. Одоо харин ус ургамал, ой мод, ан амьтан гээд байгаль орчинтой холбоотой судалгаа, үзүүлэлт байхгүйгээс юу болж байгаа нь тодорхой биш байна. Бүтэн жил гарантай хугацаанд "Өчигдөр уржигдар их бороо оров. Үерээс болгоомжил" гэсэн ганц анхааруулга мэдээлэл, хэдэн тушаал, тогтоол нийтлэгджээ. Малчин ард иргэд байтугай мэдээллийн манаач би хүртэл 2/365 -аас ихгүй магадлалаар л энэ мэт сайт үзэж байгаа болохоор тэр мэдээ нь онигоо шиг санагдав. Миний санаагаар бол одоо үед байгаль орчны тулгамдсан асуудал, шийдэл тасралтгүй яригдаж, танилцуулагдаж баймаар. Тэсэлгүй энэ мэт санаагаа мэйл-ээр нь шидэж орхив. Холбоос

Tuesday, September 9, 2008

Хойд, Өмнөд солонгос Ар, Өвөр монгол шиг тусгаарлагдан хэлмэгдэж ахан дүүсийн хагацал үзсэн улс

Нөгөө нэг Солонгосчууд буюу өөрсдийгөө Хангүг-чууд гэх дуртай нөхдүүд. Яагаад Хангүг гэсэн юм бол гэж үү. Яахав дээ манай Их Хаан явж очоод нэг нөхрийг би хаан гээд байхаар нь эгдүү нь хүрээд цавччихаж. Тэгээд л эд нар "Хаангүй" гэж хэлчихээд орхичихсон нь одоо "Хангүй-чүүд" буюу Хангүг нар болсон нь энэ. Харин одоо хойд солонгос гээд байгаанууд нь овоо гарууд. Хими, био технологи сайн хөгжсөн. Таг чиг хотод нь их удирдагчынх нь төрсөн өдрөөр дүүрэн цэцэгс дэлбээлээд л балалдаг гэсээн. Өө бүр бага ангийн хүүхдүүддээ л хутгаар яаж тулалдахыг зааж байна гэжуга. Дургүй нь хүрвэл бөөн партизанууд ш дээ тэд нар нь. Ямар сайндаа л манайх цөмийн бөмбөгтэй гээд байхад нь Америкчууд юу ч хэлж чадахгүй байж бөмбөггүй Иракыг дээрэлхэхдээ сайн байгаагий нь. Өө нээрэн тэр 2 өндөр байшингаа Буш өөрөө мөргөсөн гэнэ билээ.

Монгол дэлхий

Дэлхийн хүмүүс Монгол, Чингис гэдэг ямар улс, ямар хүн болохыг сайн мэдэхгүй байлаа ч сонсож байсан үлгэр, домог, түүхэнд нь нэгэн баатар эсвэл аймшигтай мангас гэх мэт ямар нэг байдлаар нэвт шингээстэй байдаг. Цагтаа, цагтаа ч гэж дээ хэдхэн зуун жилийн өмнө Монголчууд дэлхийн талыг биш бүхэлд нь эзэлж. Учир нь евроазийн эх газар бүхэлдээ монгол байв. Харин америк тив нтэр нь нээгдээгүй байсан болохоор тооцохгүй. Одоогын хоёр хөршийнхөө нийслэлийн нэрийг цаашлаад хаа холын улс оронд нэр өгч мөрөө үлдээж явж. Москва, Бээжин, Дели, ... Харин википедиа зэрэг дэлхийн нэвтэрхий толинд оруулдаггүй нь ичмээр. Дэлхийн түүх бүү гуйвтугай. Холбоос

Monday, September 8, 2008

Өөдрөг бүсгүйн бичсэн үгс илүү таалагдлаа

Энхэлмаа: "Монгол хүнээр оролдвол тэнгэрийн гэсгээл хүртнэ. Бид хөх тэнгэрийн үрс учир хөх толботой төрдөг юм. Тиймээс тэнгэр эцгийнхээ зарлигыг дагаж эх орон үндэс угсааныхаа төлөө тэмцэх цаг ирсэн. Улс орны маань цаашлаад дэлхийн улс орнуудын хөгжлийн гаж байдлыг засах цаг ирсэн. Үүнд хөх толбот монголчууд асар их үүрэг гүйцэтгэнэ. Өмнө ч ийм үүргийг хүлээж байсан одоо ч хүлээх болно. Бид чадна. Яагаад гэвэл бидэнд тэнгэр язгуур байна. Тэнгэр өршөөг. Уухай." гэжээ. Бүх сэтгэгдэлийг нь эхнээс нь дуустал гүйлгээд уншвал танд ихийг бодогдуулах вий. Холбоос

Sunday, September 7, 2008

Оройн сургууль.

Зураг дээр дарж томоор хараарай

**************************************************

**************************************************

Өнөөдөр нэг гэртээ амарч байна. Японы FujiInfox-ийн салбар INI компаны outsourcing, бизнесийн харилцаа, гадаад хэлний сургуулын 2 курст оройгоор сурч байгаа. Хичээлийн цаг Даваа-Баасан 18:30-21:45, Бямба 10:00-13:15. Ядарч байна гэхдээ зүгээрээ кк.

Өвөр монгол

Хятад хэмээх дэлхий анх үүссэн цагаас л бидэнд гай болж ирсэн нэгэн улс байх. Ямар гээчийн дээд тэнгэрийн шийтгэлээр их хаан шиг маань суутан төрж яах ийх арга эвийг заахгүй байна вэ. Цаг үргэлжид биднийг идэж дуусгах гээд байдаг нөгөө шоргоолжнууд одоо бүр харгис болжээ. Өвөр монголчууд гээд өөх ч биш булчирхай ч биш, монгол ч биш хятад ч биш хэдэн нөхдүүд үеэрээ зовж дуусч байгаа бололтой. Энд маш олон баримт бий Холбоос

Saturday, September 6, 2008

Усан дусал.


Давхиж яваа машины цонхон дээрх дусал. Сайн харвал сэгсийтэл хийсч байгаа.

Нэг 0-ий нь өнхрүүлээд алга хийчихэж

Эхлээд тивээ сонгоод дараа нь улс орноор нь хайгаад зураг үзэж болдог сайт байна. Хөөрхий муу дэлхийд данстай Монголын Улаанбаатарын зураг халтартаад байж байна аа. Ер нь бол зундаа царай орох гэж зүтгээд өвөлдөө халтайгаад байдаг болсон шуугиант хот доо. Халаагаа Хархорин-д өгөх цаг нь болсон гэж боддог нь зөвхөн миний бодол биш. За тэгээд энэ сайтад андуурал гараад 80.000 хүн амтай гэсэн байхын. Одоо ч 800,000 байснаасаа бараг нэг нугараа биз дээ. Холбоос

Friday, September 5, 2008

Wife 1.0 Software

Сайн байна уу?

Єнгєрсєн жил би Girlfriend 7.0 гэдэг программаа Wife 1.0 болгож сайжруулсан юм. Гэтэл энэ программ маань гэнэтийн урьдчилсан тооцоонд ороогvй Child 1.0 гэдэг апликэйшныг автоматаар vvсгээд байна. Энэ апликэйшн нь цаашид зогсолтгvй vргэлжлэн Child 2.0, 2.1 гэх мэт vргэлжлэх єндєр магадлалтай бєгєєд асар их зай эзэлдэг юм байна.

Мєн Wife 1.0 программ суусныхаа дараа бусад программ шууд нєлєєлж системийн vйл ажиллагааг бие даан хянах боллоо. Ингээд миний Poker Night 10.3, Football 5.0 , Going to the pub 7.5, Softball 3.6 зэрэг апликэйшнvvд маань байнга гацдаг болсон. Бас заримдаа єєрийн хамгийн дуртай Girlfriend 7.0 дахин ажиллалуулах гэхээр Wife 1.0 санах ойд резидентээр суучихаад эсвэл background-д давхар ажиллаад болохгvй байна. Тэгээд un-install хийх гэхээр болохгvй юм. Надад туслаач!!!

Гvнээ хvндэтгэсэн
Асуудалд орсон хэрэглэгч

ХАРИУ

Эрхэм Хэрэглэгч минь ээ,

Энэ бол байнга эрчvvдийн гомдоллож байдаг асуудал юм. Ихэнх эрчvvд Girlfriend 7.0 программаа Wife 1.0, болгож апгрейд хийхдээ Wife 1.0-ийг зvгээр л нэг ютилити юм уу эсвэл нэг энтертэйнмэнт программ гэж боддог юм шиг байгаа юм. Yнэн хэрэгтээ Wife 1.0 бол бие даасан YЙЛДЛИЙН СИСТЕМ бєгєєд нэгэнт суусан тохиолдолд устгагддагvй, ан-инстол хийгддэггvй ба буцааж Girlfriend 7.0 –ийг суулгах ямарч боломжгvй болгодог юм.

Та Wife 1.0 гарын авлагын АНХААР –ХYYХЭД БА ТЭТГЭМЖ гэсэн хэсгийг сайтар унших ёстой гэж юны ємнє зєвлєе. Wife 1.0 – ээ хэвээр нь хадгалсан нь ямагт зєв байдаг бєгєєд "Yes Dear" буюу “Тэгье Хонгор минь” гэдэг апликэйшныг суулгавал програмуудын хооролд зєрчилдєєн vvсэх нь бага байдаг.

Ер нь хамгийн зєв vйлдэл бол C:I-AM-SORRY! коммандыг байнга хэрэглэж байх хэрэгтэй. Ингэснээр систем тогтвортой байхад сайнаар нєлєєлдєг.

Хэдийгээр Wife 1.0 бол маш гайхамшигтай vйлдлийн систем боловч нэлээд нарийн тохиргоо vйлчилгээ хэрэгтэй байдаг бєгєєд Угаах Цэвэрлэх 3.0, Хоол Хийх 1.5, Санхvv барих 4.2 зэрэг программууд дагалдан нэг багц болж ирдэг. Гэсэн хэдий ч эдгээр программуудийг ажиллуулахдаа маш болгоожтой байхгvй бол болохгvй. Учир нь алдаа гарсан тохиолдолд систем Хэрvvл Тэмцэл 9.5 програмыг шууд ажиллуулж єєрийгєє тогтворгvй байдалд оруулдаг. Нэгэнт ийм байдал vvссэн бол Wife 1.0 vйлдлийн системийг хэвийн байдал оруулахийн тулд зарим нэг нэмэлт програмуудыг зайлшгvй худалдан авах хэрэгтэй болдог. Эдгээр нь Flowers 2.1 ба Diamonds 5.0 зэрэг болно.

АНХААР!!! Ямарч тохиолдолд Secretary With Short Skirt 3.3 апликэйшныг суулгаж болохгvй. Энэ апликэйшн Wife 1.0 vйлдлийн системийг дэмжиж ажилладаггvй ба vйлдлийн системийг дахин засаршгvйгээр гэмтээх аюултай гэдгийн ямагт санаж байх хэрэгтэй.

Амжилт хvсье!
Техникийн тусламжийн хэлтэс

Хэхэххэхэхэ

src: olloo.mn

Ха ха хэ хэ гахайн тоорой

хи хи хо хо Хүн хааяа ч гэсэн инээж байвал хэдэн эс нь эрүүлжиж, тархи толгой нь сэргэх буй заа. Энд нэг залуу Би Шил Долоож Байгаа Монгол гээд л авч өгч байна. Ийм марзан, ухаан дутуу болохоороо л өвөг эцэг нь их монголын цэргүүдийн гутлын улыг долоож явсан бололтой. Тэгээд одоо болтол ураг төрлөөрөө мартаж чаддаггүй юм байлгүй дээ. Гэхдээ энэ залууд буруу байхгүй л дээ зүгээр л инээдтэй бичлэг байна. Хэ хэ Холбоос

Thursday, September 4, 2008

Манайхан илүү илүү

Бусад улс орныхон яахаараа монгол хүнээс дутуу байх ёстой гэж хэмээн боддог байх. Гэхдээ л маш олон зүйлээр монгол хүн яалт ч үгүй дэлхийд ховорхон улсууд гэдэгээ батлаад байдаг. Энд бас нэгэн рекорд амжилтаа баталж энийг чинь бид сэдсэн шүү дээ гэсэн шиг л бахархмаар бичлэг байна. Япончууд зохион байгуулсан байна. Цаагуураа бол техникийг нь судлаад мэдлэг болгож авдарлаад л байгаан. Тэд монголчуудын хонь төхөөрөх арга гэх мэт олон өвийг бичлэг хийж, харж сураад, патиантлаад авчихсан. Бас тэр шуналууд айраг эсгэж, өрөм хөөрүүлэх гэж хэдэн жил үзээд бараагүй гэж байгаа. Монгол орон агаарын даралт, чийгшил, уур амьсгалын өвөрмөц онцлогтой, 4 улиралтай сайхан нутаг шүү дээ. Холбоос

Wednesday, September 3, 2008

Олон байвал сайн байна

Ямар нэгэн улс орон бусаддаа танигдсан онцлогуудтай байх ёстой. Мэдээж сайнаар. Манайхан одоо ч зөвхөн түүхийн шарласан хуудасуудаа бариад дайраад байдаггүй. Бас ч гэж олимпийн алт мөнгө, газар доорх алт инфляци нь унаж байгаа мөнгө, цөлжиж байгаа алтан шаргал элсэн нутаг мөнгөн аягатай сүү алд цагаан хадаг гэх мэт маш олон сайн муу зүйлээрээ бусдын анхаарлыг татсан хэвээр. Олонд сайнаар танигдсан монгол эрс олон байвал сайн байна. Зарим нэг нь энд бичигджээ. Холбоос

Засагдаад ч яахав, засаад ч юу хийхэв байгаагаараа л баймаар байна

Угаавч хар халтарууд буюу сэхээд байгаа азгүй байх ёстой амьтадын солиорч зурсан нэгэн зурагыг хараад уур хүрээд байсийн. Засчихсаныг нь хараад инээд хүрээд уналаа. Би ч биш хүн гэдэг угаас ийм өөриймсөг үзэлтэй байдаг аж. Тэд бидний дайсан гэж үзвэл ялгаагүй бид тэдний дайсан шүү дээ. Иймээс ухаанаараа л дээр нь гарахгүй бол ялгаагүй л хүмүүс гээд дэлхий адилхан нүдээр харах гээд байвал яана. Гэхдээ тэгдэггүй л байхгүй юу гэж итгэж байна. Бөмбөрцөг маань өөрөө хамаг биеийг нь арзагнуулж, загатнуулаад дээгүүр нь холхиод байгаа тэр жуман хужаагын халтаруудад дургүй байхаа. Холбоос

Tuesday, September 2, 2008

Дэлхийгээр тарсан ахан дүүс

Дэлхий дээр монгол угсаатай хэдэн арван сая хүн бий. Бүгдээрээ монгол гэсэн энэ нэрийн төлөө эх нутагтаа хамт амьдардагсан бол илүү хүчирхэг байхсан даа. Тэд бүгд л нэгэн төрөлдөө төв монголдоо ирж үзэхсэн гэсэн тэмүүллээ тээсээр насыг барах зуураа тухайн харъяат орныхоо соёл, бодлого, цусанд идэгдэж амьдардаг. Энд угсаатны маань байршилаар дүрсэлсэн зураг байна. Мэдэхэд илүүдэхгүй болов уу. Холбоос

Monday, September 1, 2008

Фитнесс

Амралтын өдөрөөрөө ажлын газрын дэргэдэх "Арслан" клубт өнжлөө. Өнгөрсөн зун Дарханд "Дархан Буудал"-ын фитнесс-д явж байсан ч энэ зун бараг хичээллэсэнгүй. Уг нь хүнд сонирхолтой, хэрэгтэй байж чадах хобби доо залуусаа.

Cry on my shoulder Зураг

Монгол охидыг юу гэж бодоов

Монгол улсыг ядуу буурай гэж дурдахын зэрэгцээ, оршин суугч гадаадын иргэдтэй охид нь суудаг гэж танилцуулсан шивнээ маягын мэдээлэл бүхий хуудас юм уу даа. Ядаж байхад Хөх монгол гэдэгийг sex mongol гэж уншихыг бодоход өөрөө монголд ирэх билетны мөнгөгүй нэгэн бололтой. Тэгээд бээжингийн биш монгол оюутан охидтой түр хугацаанд амьдрах боломж байна гэж бичжээ. Монгол охид маань сайхан болохоор шүүрс алдаж байгаан. Яг тэднийг тоож харагдаач тийм үү. Ганц амьдрах энэ насандаа аав шигээ монгол залууг хайрлана биз ээ. Холбоос

9-р сарын 1-н

Бүх оюутан, сурагч, багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Өглөө ажил, хичээлд явах замдаа Сонгино Хайрхан дүүргийн Ирээдүй цогцолборын нээлтийг сонирхлоо.
Кёкүшюзан Батбаяр ах "Би анх сургуульд орохдоо бүжгийн ангид элсэх гэтэл чи бүдүүн байна гээд аваагүй" хэмээн өөрийн бага насаа дурсан нээлтийн үг хэлж байлаа.
Мөн Сонгино Хайрхан дүүргийн засаг дарга "Манай Ирээдүй цогцолбор хамгийн олон хүүхэдтэй хамгийн том сургууль" гээд л магтаж байгаа сонсогдов.

Мөн байрныхаа урд байдаг Сонгино Хайрхан дүүргийн 101-р цэцэрлэгийн хажуугаар өнгөрч явахдаа бичсэн бичлэг...

Sunday, August 31, 2008

Эрүүл мэнддээ анхааръя

Зураг дээр дарж томоор харж болно.

Эр биеийн чимэг
Энэ залуу насаа
Эрдэм номын зэрэгцээ
Эрч хүчээр тордоорой
*************************************************

Сайн хүн байхын учир
Сэтгэл сайхан бие сайн байж
Сайхан хүн байхын учир
Бие сайхан сэтгэл сайн байх
**************************************************

**************************************************

**************************************************

**************************************************

**************************************************

Өнгөрсөн амралтын өдөрөөрөө клуб дээрээ өнжлөө.