Ардын баатар
Сүх жанжины хөшөө нийслэлийн маань хойморт бий. Тэр хүн хэн байв. Мэдээж зоригт хувьсгалч. Зоримог байхын тулд ямар байх вэ, жаахан танхай байхад буруудахгүй л дээ. Одоогын ботаникын дэнжийн атаман байж. Мэдээж ард олны сэтгэлийг нэгтгэх, итгэл төрүүлэх баатар хэрэгтэй болоход арай цэвэр нэртэй түүнийг алдарт, ариун жанжинд өргөмжилж. Бодоо, Данзан, .. гээд бусад найзууд нь бүгд л бага зэрэг нэр хүндээ алдсан шалтгаантай байсанаас тэр. Ийм олон жишээ байдаг. 1400-аад онд Францууд дайнд ялагдаад туйлдахдаа, нэгэн мэргэн хүн авралт баатараа хайж байна гэж зарлаад 3 жил францыг тойрчээ. Хөөрхий нэг муу жаахан охин ЖаннаДАрк-ыг заагаад, тэрхүү баатарынхаа удирдлаган доор гээд ард түмнээ баахан байлдуулж. Ялдагын даваан дээр ард нь туйлджээ. Тэгэнгүүт нь хөөрхий охиныг дайсанд сэм аваачиж алуулаад, ард түмний харуусал, өш хонзонг сэргээж дайнд ялсан түүхтэй.
3 comments:
Unen bololtoi yum. Gehdee Uran zohiol l ard tumnii setgeld hurdeg.
Уран зохиолын дүрүүд нь илүү чухал биз.
Надад таны энэ нийтлэлд жаахан барих ишлэл дутаж байна гэж бодогдлоо. Сүхбаатар жанжины угсаа бол тайж гаралтайгаас гадна багаас үсэг өрөгч хийж эрдэм номонд нилээн гаршсан боловсон хүн байдаг гэж надад буудаг. Аав нь хэдийгээр нь ядуурсан (хохь тайж) ч, хүүгээ эрдэм номтой, эрүүл саруул өсгөж (гоймон баатар гэж зүгээр нэрлээгүй байхаа :) ) эр хүн болгосныг бодоход үнэхээр гарал угсаа сайтай хүнийг илтгэнэ. Таны авсан жишээнд тохирох хүн харин миний бодлоо Дандар баатар байсан болов уу! Уурласан уураа хонь хурганы хөлийг хугалж тайлдаг, юу хийсэн хэрэг ч байв бүү мэд шоронд сууж байсан "баатар" байсан гэж одооны шар сонин гэгч үүсэхээс өмнөх үеийн сонин дээрээс уншиж байсан санагдаж байна. Ямартаа ч өнөөдөр таны энэ тэрлэсэн бичлэгүүдийг олж жаахан харж суугаад энэ хэсэгт ирээд ийм өгүүлбэр бичмээр санагдлаа.
Post a Comment