Сонголтын өмнө...
Амралтын өдрүүдээр юу хийхээ төлөвлөх гэтэл сонголтууддаа үнэлгээ тооцох хэрэг гарлаа. Хурдхан шийдэх хэрэгтэй байна.
1. Анд
..... Бүүр хэд хоногын өмнөөс л ЕБС-ийн ангийнхан маань нэгнийхээ хуримын урилгаар ӨВ.Хархорин явахаар ярилцаж байна. Төрсөн нутагтаа очилгүй бараг жил болох нь. Намрын найртай налгар цагаар дурсамжаараа холбогдсон багын андуудтайгаа уулзан учирч, зарим хамаатан, таньдаг айлуудаараа орж удаан жил уулзаагүй царайнуудаа харах сайхан байлгүй яахав. (Дараагын хурим нь хэзээ бол)
2. Дурлал
..... Бас л нэгэн төрлийн зугаалга юм уу даа. Саяхан танилцсан, хэдхэн уулзсан охинтойгоо дотносохоор, зүс үзсэн зарим найз нартай нь, цаашлаад олон олон шинэ танилтай болохоор хотоос холгүйхэн төлөвлөсөн амралтанд нь хамт яваад ирвэл бас л хөгжилтэй байх болов уу. (Бүр нөгөө охинтойгоо нийлэхээр болчихвол яана)
3. Танил
..... Интернэт танилууд маань явган аялалд явахуу болоод байдаг. Зун уулын шүхэрээр бууна гээд цаг агаараас болоод хойшлуулчихсан. Ер нь л paintball тоглон буудалцах, шүхэрээр буух, аялал хийх, өвөлдөө гулгах хоббитой хэдэн залуустай танилцсан нь хобби нийлээд яваад байхаар л юм билээ. (Уг нь ч алхаж үзээгүй биш дээ)
4. Гишүүд
..... Зуны саруудын Бямба гарагуудыг авч одсон Таеквондо, Фитнессийн бэлтгэл тасалддаг болчихож. Багш нар, шилдэгүүд маань олон улсын тэмцээнд явчихсан эзгүй байгаа болохоор жаахан хайнга байна л даа. Ирээд хээрийн бэлтгэл хийнэ. Байгалын сайханд нов ногоон зүлгэн дээр цагаан өмсгөлөөрөө жигдэрээд түүл давтана гэж бодохоор урамтай санагдаж байна. (Цөөхүүлээ юм чинь клуб дээр сайн бэлтгэл хийх боловуудаа)
5. Найзууд
..... Ажлын өдрүүдээр зав муутайгаас хойшлуулсан амжуулах ажил, уулзах уулзалтууд байгаад байдаг. Гэхдээ ажил төрлийн чухал зүйл биш, сургалт хайх, судалгаа хийх, хобби талдаа эсвэл зарим нэг нь сарын дараанаас л гадаад явахаас нь өмнө уулзах зөвлөлдөх хүмүүсийн уулзалт учраас хойшлуулсан ч болохоор. (Дараа долоо хоног гэж бас байдаг)
6. Гэр бүл
..... Бас л харилгүй удсан тул Дархан явж гэрийнхэнтэйгээ уулзан аав ээжийн ажил төрөл, төлөвлөгөөнд оролцоод, туслаад дүүгийнхээ хичээл сургуулыг сонирхоод зорилгыг сонсоод, зөвлөөд тэдэнтэйгээ хөөрөлдөөд хөгжилдөөд хайраар цэнэглэгдээд ирдэг ч юм билүү. (Харьж ирээд 2 сар ч болоогүй байдаг)
7. Би
..... Эсвэл амралтаа бүтэн өөртөө зориулаад, шинэхэн байранд нүүж орсон дээрээ их цэгцлэлт хийдэг ч юм билүү. Юу гэсэн үг вэ гэхээр угаалга цэвэрлэгээ хийх, ойрд цуглуулсан хэдэн киногоо үзэх, ганц нэг ном унших, ер нь л ганцаараа бясалгаж ойрын үе дэхь хийсэн, хийж байгаа, хийх ажлаа бодоод хэдэн сараа төлөвлөчихвөл амар. (Амрахаа л бодоод байх юм аа)
1,2,3,4,5,6,7 => [сонгочихлоо] Ухасхийн босов... Таагаарай.
5 comments:
Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Ene shulgiig chamd zoriullaa.
Chinii blog baingiin update.tei bx yumaa. Idevxitei amidrax shig saixan zuil gej ugui.
Tseenee-s.
Баярлалаа Цээнээ. Ажил амьдралд тань маш их амжилтыг хүсэн ерөөе.
Bagsh n hvvhdvvdeeree baharhaad baharhaad barahgvi l yavaa shvv.
Ихэнх нь таасангүй ээ. Дандаа тойруулж буудаад байх юм аа. Хэхэ (Зөв хариулт №6)
Өө таах гэсэн чинь хариултыг нь өгчихсөн байна шдэ
Post a Comment