Шүрэн бугуйвч
Б.Шүүдэрцэцэг эгчийн зохиолоор найруулсан "САС pictures"-ийн уран бүтээл "Шүрэн бугуйвч" кинонд сайн муу шүүмж бичих нь:
Зохиолчийн тухай.
Тэрээр 1970 онд төрсөн, нөхөр 3 охины хамт амьдардаг. Гадаадад сурдаг том охин нь 17 настай болохоор өсвөр насны залуусыг илүү ойлгож зохиол бичдэг. Өөрийн эрхлэн гаргадаг сониндоо анхныхаа өгүүллээ нийтлүүлж байжээ. Сэтгүүлчийн мэргэжлээр Орос улсад 5 жил суралцсан бөгөөд нийгмийн идэвхи сайтай, олон байгууллага, төвүүдтэй хамтарч ажилладаг тул уран бүтээлдээ жилийн 20 хоногыг зарцуулдаг аж.
Түүний
180 хэм, Ах, Цэнхэр, Царай Муут, Гэнэтийн бэлэг, Хүнийх, E-мэйлээр илгээсэн Ягаахан сарнай, (Файлын хэмжээ: 322kb, Файлын төрөл: doc, Хуудасны тоо 48. ТАТАХ) Муу охин, Байгалын анир, Чимээгүй хашгираан зэрэг олон олон тууж, өгүүллэгүүд нь олны хүртээл болжээ.
Кино зохиолын тухай.
- Сайшаалтай кадрууд.
-Бүсгүйн дохиогоор машинууд уралдаж эхэлж байгааг харуулсан гадныханы кинонд гардаг чимэг нь цоглог эхлэл байсан ч маш удаан хөдлөж эхлэх нь үнэмшил муутай аж.
-Мэргэжлийн бус хэдий ч кинонд тоглож байсан багахан ч болов туршлагатай жүжигчидийг сонгожээ. Ингэснээр зарим нэг хэсэгт өөрийгөө хүчлэн байж жүжиглэж байгаа нь анзаарагдах ч, ихэнхдээ энгийн үнэмшилтэй харагдаж чаджээ.
-Зохиолд өгүүлсэн зарим нэрүүд, газаруудыг кинонд өөрчилсөнгүй ашиглажээ.
-Зохиолыг бараг 40% өөрчилсөн боловч ерөнхийдөө найруулга нь муугүй болж.
-Киноны төгсгөлд Итгэлийг солонгос явах болж буйгаар харуулсан нь сүртэй болжээ. Гэвч гэнэтхэн тодруулсан санаа үнэмшилгүй бөгөөд бараг хөдөө ажиллахаар нисч буйгаар харуулсан ч болохоор байв.
-...
- Шүүмжлэлтэй кадрууд.
-Намуун охины нэрийг Номуун хэмээн дуудах нь илүүц байв. Мөн түүнийг шүрэн бугуйвчаа өөрөө тасдаж хассан гэсэн нь балмад санагдуулж байв. Үнэндээ түүний эмээ нь хүзүүний зүүлтний шүрээ гээж цөөлсөөр бугуйвч болсон билээ.
-Ерөнхийдөө зохиолд гардаг үг өгүүлбэр бүрийг авч ашигласан нь шинэчлэн найруулсан хэсэгүүдтэй тохирохгүй зүйлүүд байв. (Жишээ нь: Тэд амжилттай ажилласан сардаа 200 мянган төгрөгний орлоготой оюутнууд атал хэрэглэж буй компьютер, төхөөрөмжүүд шинэ, охины эмжилгээнд өгөх мөнгө доллараар байсан гэх мэт зүйлүүд нь авцалдсангүй.)
-Итгэлийн гэр бүлийнхэний тухай кинонд гарсангүй. Цаашлаад Итгэл гэж хэн бэ, тэд нэг нэгнийгээ ямар зан чанартай болохоор татагдсан бэ гэдэгийг харуулсангүй.
-Намууны эцэг эх Итгэлд итгэх хэсэг буюу тэдний компаний компьютерийг засаж хоносон, Намуун итгэлийн дүүг алга болоход туслахаар яваад ээжтэй нь танилцсан зэрэгийг хассан гэх мэтээр гол дүрийн залуусын хайртынхаа гэр бүлийнхэнтэй холбогдож эхэлсэн үйл явдалыг харуулсангүй.
-Киноны төгсгөлд шинэ жилээр Намууны гадаад явж ирээд уулзах хэсэг буюу хэрхэн шүрэн бугуйвч ихэрлэсэн тухайг хассан хэдий ч хоёр байгааг харуулсан нь ямар ч ойлгомжгүй.
-...
- Хөгжилтэй кадрууд.
-Жавхаа Итгэлтэй хэрхэн уулзсан тухайгаа Намуунд ярьж байгааг гэх мэт зарим нэг фантазтай хэсэгийг бичлэг гүйлгэн харуулсан нь хөгжилтэй байв.
-Намууны эмээгийнхийг олж ирсэн залуус нэг байр биш нэг хороололд тулж ирээд алдсан мэт харагдах нь хөгжилтэй байсан ч жаахан үнэмшилгүй байв.
-Бидэнд Сампил нэрээрээ танил болсон жүжигчин маань гэнэт таксины жолоочийн дүрээр гарч ирж баахан хөгжөөн, киног хэсэг сэргээв.
-Киноны төгсгөлд хуримын хувцастай бүсгүй хотын төвөөс нисэх онгоцны буудал хүртэл гүйчихсэн нь хөгжилтэй ч бас өрөвдмөөр.
-...
Эцэст нь дүгнэхэд уг кинонд сайшаалтай болон дутагдалтай зүйлүүд олон байгаа хэдий ч өнөөгийн монголын залуусын дүр төрх, нийгэмийг харуулсан уг зохиолыг олон хүнд хүргэж байгаагаараа онцлог юм. Харин танд Б.Шүүдэрцэцэг зохиолчын "Шүрэн бугуйвч" (Файлын хэмжээ:625kb, Файлын төрөл: doc, Хуудасны тоо 95. ТАТАХ) зохиолыг уншиж үзэхийг санал болгож байна.
5 comments:
Chi mergejliin kino shuumjlegch boltsiimuu? uzgeer uzegch biz de? bas shuudertsetseg ta 2 egch duu boltsiimuu :D Nogoo hoshin shog deer gardag Ulsiin terguunii uran saihanch Altan shagai shig sanagdchlaa, manai ter ter bagsh geed baidag
Хэхэ. Улсын тэргүүний уран сайханч Баасанжаргал. Мэргэжлийн шүүмжлэгчидийн үгийг сонсохоо байсан цаг дор зүгээр л өөрийн бодлыг сийрүүлж сууна. Харин Б.Шүүдэрцэцэг зохиолчтой эгч дүү байсан бол сайхан л байна. Ер нь ч тэгээд өөрөөс ядаж 2 насаар ахмад бол ах, эгч гэж хэлээд сурчихсан юмаа.
goe blog bn shuu
ard ni tsas orood l shuren buguivch dajgui yumaa kinog ni zaaval uznee
shuumj taalagdalaa... Kinog ni uzrrgui bolohoor sanal niileh esehee medehgui l bna8 chamtai6 Gehdee uzsenees yalgaagui bolchihloo geel...
Би ч бараг киног нь сайн ойлгоогүй ээ. Үзэж суухад зохиол нь бодогдоод төсөөлж байсанаас зөрөөд бухимдаад байх юм билээ. Харин бугуйвч гээгддэг хэсэг яг бодсоноор, сэтгэлд нийцэж байсан :).
Post a Comment