Showing posts with label Амьдрал үргэлж сайхнаараа. Show all posts
Showing posts with label Амьдрал үргэлж сайхнаараа. Show all posts

Wednesday, September 9, 2009

Дэлхийн аваргууд

Эгэл ардын үрс, эх орны дуурсах нэр, энэ цагын эзэд болсон баатарчуудаараа бахдалтай.



Хашбаатарын Цагаанбаатар нь Монголын жүдоч. 1984 оны 3 сарын 19-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. Аварга Биеийн Тамирын Дээд Сургуулийг төгссөн. 1995 оноос анх жүдо барилдаанаар хичээллэж эхэлсэн. 2004 оны Афины олимпоос 60кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн, 2009 оны дэлхийн аварга, Монгол Улсын гавъяат тамирчин, хөдөлмөрийн баатар цолтой, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, самбо бөхийн дэлхийн хошой аварга.

Пүрэвдоржийн Сэрдамба 1985 оны дөрөвдүгээр сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 57 дугаар дунд сургуулийг төгссөн. Аав ээж, эгчийн хамт амьдардаг. Боксын спортоор 2000 оноос эхлэн хичээллэсэн. Одоо үндэсний шигшээ багийн тамирчин. Тэмцээнд 48 кг, 51 кг-ын жингүүдэд тоглодог. 2008 онд Бээжингийн олимпоос -48 кг жинд мөнгөн медаль, 2009 онд Италийн Милан хотод зохиогдсон Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль тус тус хүртсэн.

Харин би :p, та, үе тэнгийнхэн минь, өмнөө тавьсан өндөр зорилго биднийг хурцална,
сайн сайхан эх орон, эцэг өвгөд, нэр төрийнхөө төлөө өөрсдийн чадах бүхнээ хийцгээе.

Wednesday, April 22, 2009

"Өргөө" кино театр

Дэлхийн жишигт нийцсэн шинэ “Өргөө” нээлтээ хийлээ

“Өргөө” кино театр нь АНУ-ын киноны тэргүүлэгч компани “Варнер Брос Интернэшнл” кино компанийн стандарт, мэргэжлийн зөвлөгөө, Францын “AND” дизайны компанийн зураг төслөөр дэлхийн стандартад нийцсэн 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай дээд зэрэглэлийн кино театр болж “Өргөө Синема” нэрээр дахин нээлээ. Кино театрын дотоод тохижилт бүрэн шинэчлэгдэж нийт 769 энгийн, 56 VIP суудалтай /182 суудалтай 1 болон 2-р танхимууд, 267 стандарт, 36 VIP суудалтай 3-р танхим, мөн 138 стандарт, 20 VIP суудалтай 4-р танхим/ дөрвөн кино үзвэрийн танхимийг дэлхийд тэргүүлэгч компаниудын дуу дүрсний хамгийн дэвшилтэт төхөөрөмжүүдээр тоноглож, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн орчин үеийн дизайн бүхий шилэн фасад суурилуулжээ. Мөн дэлхийн хэмжээнд мөрдөгддөг галын стандартын дагуу кино театрын бүх мод, модон материалыг галд тэсвэртэй тусгай түрхлэг ашиглан гүйцэтгэсэн байна. Дуу дүрсний шаардлагыг “Варнер Брос Интернэшнл” компанийн дуу болон дүрсний салбарын захирал өөрийн биеэр ирж техникийн шаардлагыг тодорхойлж, Герман улсын “Kinoton” брэндийн 35мм-ийн хальсны проектр, АНУ-ын “JBL” брендийн долби дижитал 7.1 дууны систем, “Harkness” брэндийн дэлгэц болон давхар маскинг мотор бүхий дэлгэцийг нэвтрүүлснээр “Өргөө” кино театр дэлхийн стандартад нийцсэн, Азид тэргүүлэх “Дижитал” кино театрын болзлыг хангасан байна.

Үзэгчдийн ая тухтай байдлыг хангах үүднээс танхим бүрийг уян нугастай суудалтай, дээд зэрэглэлийн агааржуулалт, үнэртүүлэгийн системтэйгээр зохион байгуулжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан кино үзэх тусгай талбай болон ариун цэврийн өрөө зэргийг багтааснаараа давуу талтай юм. Мөн тохилог, ая тухтай VIP үйлчилгээ, өндөр зэрэглэлийн view lounge, нэгэн зэрэг олон хүнд үйлчлэх боломжтой билетийн касс, concession area зэрэг цогц үйлчилгээг санал болгож байна. Үзвэрийн тасалбарыг утсаар, онлайнаар болон гар утасны дансыг ашиглан захиалах зэрэг техникийн шийдлүүдийг хэрэгжүүлж байгаа болно. Мөн олон төрлийн урамшууллын системийг нэвтрүүлж байгаагийн нэг нь өдөр бүр 16 цагаас өмнө тасалбар худалдаж авч үйлчлүүлсэн хүн бүрийг эрдэнэ шиш /pop corn/ -ээр дайлна гэнэ.

“Өргөө” кино театр энэ сарын 17-нд “Quantum of Solace 007” буюу Жэймс Бондын адал явдлын хамгийн сүүлийн анги, “Стиляги-Дэгжин шаавай” буюу сар хүрэхгүй хугацаанд Оросын залуу үеийнхнийг байлдан дагуулаад байгаа цоо шинэ инээдмийн кино, “Гоёлын даашинз” монголын уран сайхны хөгжимт инээдмийн шинэ кинонуудаар нээлтээ хийж байна. http://urgoo.mn





"Гоёлын даашинз" киноны нээлт дээр хүндэлж явдаг загвар өмсөгч, жүжигчинтэйгээ хамт зураг авхуулах боломж тохиолоо.





Шинэ кино:

Би чамд хайртай - 2
...

Friday, April 10, 2009

"Шүрэн Бугуйвч" номын хэлэлцүүлэг

Өнгөрсөн сарын 28-нд "Ном" кафед Б.Шүүдэрцэцэг зохиолчын "Шүрэн бугуйвч" номын хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Үндэсний ухамсар клубын залуус долоо хоног бүрийн бямба гарагт номын хэлэлцүүлэг явуулж, зохиогчтой нь уулзалт ярилцлага хийдэг уламжлалтай.

Зураг дээр дарвал томоор харагдана


Уг туужаар бүтсэн киног анх дэлгэцнээ гарахад Шүрэн бугуйвч бичлэгээрээ шүүмж бичихийг оролдож байсан болохоор, энэ удаад сонирхон МУИС-ийн нэгэн оюутантай баг болж хэлэлцүүлэгт оролцоод түрүүллээ. Хийхийг нь чи хэлэхийг нь би гэдэг шиг, асуултанд түгдрэхэд хамтрагч маань аварч, би гэдэг хүн UBS телевизийн "Номын Ертөнц" нэвтрүүлэгт ялагчын дүртэйгээр ярилцлага өгч зогсов.

Мэдээлэл:
"Ном" кафед маргааш буюу 4 сарын 11-ний Бямба гарагт 13.00 цагаас сэтгэлгээний богино өгүүллэгүүд бичдэг зохиолч Х.Болор-Эрдэнийн "Диваажингийн хоригдлууд" номын хэлэлцүүлэг болно.
Түүний Гэрээслэл, Нэвтрэх бүс, Үргэлжлэхүй, Диваажингийн хоригдлууд, Алтан хайрцаг, Үс, Хоёр сэтгэл, Худалдаа, Жаран хөлт, Эхийн тухай үлгэр, Дурлал, Тахим, Лилия(Файлын хэмжээ: 276kb, Файлын төрөл: doc, Хуудасны тоо 36. ТАТАХ) зэрэг богино өгүүллэгүүдийг сонирхоно уу.

Үндэсний ухамсар клубын залуустаа амжилт хүсье.

Tuesday, March 17, 2009

Болзошгүй ирээгүйн бадаг

Дайн болвол Монгол яах вэ? хэлэлцүүлэгm <<ОРОХ>>



Б.Баасанжаргал: Би ингэж үхнэ
Тэнгэрт нар мишээх адил
Тэнэгэр гэрэлтэн гялбахад
Тэрхэн хором сүүлчийнх
Тэсрэлт нь цөмийн бөмбөгнийх
Дэлхийн сүүлчийн өдөр
Дэнсгүй бүгдийн төгсгөл
Дахин юу ч үгүй хоосон
Даанч харамсмаар хүн заяа

УБ. 2009 он



Маргааш ертөнцийн төгсгөл мэт санаж... өнөөдрийг хайрлан амьдаръя

Friday, February 20, 2009

Таеквон-До

Хорвоогын нэгэн хоног эхлэх эгшин цагийн зүү голлоход хайрт аав ээждээ төрүүлж өсгөсөнд талархаад утасны лист дэхь хүмүүстээ 23 нас хүрч буйгаа зарласанаар чин сэтгэлийн үгтэй нойрмогхон мессэжнүүдэд дарагдан шинэ өдрийн эхлэлээ аз жаргалтайгаар зүүрмэглэн адал явдалтайгаар зүүдэлсэн хүсэл мөрөөдөлтэйгөөр угтлаа. Ийм нэгэн эхлэлтэй 1 сарын 24-25 өдрүүдэд "Төгс Эр-Зориг" клубын маань 5 жилийн ойн нэрэмжит улсын хэмжээний таеквон-догын анхдугаар тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Алс холын аймгуудаас ч багууд ирж оролцож байв. Анх нэгэн санамсаргүй сайхан тохиолдолоор шинэ байгуулагдсан клубтээ элссэнээс хойш 5 жилийн турш хамтдаа хүнд бэрхээ ч, амжилт бүтээлээ ч хуваалцаж эрүүл мэнд эрч хүчинд тэмүүлсээр өдийг хүрчээ. Миний хувьд тэмцээнийг зохион байгуулах комисст ажиллаж, хөнгөн жингийн тулааны шүүгчээр ажиллахын сацуу тамирчины алдар цуурайтуулж, төрийн дуулал эгшиглүүлэх DJ-ийн үүрэг гүйцэтгэвээ.

Монгол орны минь ирээдүй болсон хүүхэд залуус бие сэтгэлийн мохошгүй хаттай байх болтугай. "Тэсвэр хатуужилыг Эр-Зоригоос".

Таны сонорт: СХД, Сэлбэ Плаза2-ийн баруун талд "Эр зориг" клубын шинэ салбар нээгдлээ. 5 сарын 1-нээс эхлэн хичээллэх тул элсэлт авна. Сонирхсон хүн холбоо барина уу. 95189986, 98149986

Wednesday, January 7, 2009

Дархан хот

Дархан хот, Морин хуур цогцолбор. Фото нийтлэл <<ҮЗЭХ>>

Зургууд дээр дарж томоор харж болно.

Бүхэл ертөнцийг нар ямагт гийдэгийн адил
Биднийг бас бурхан үргэлжид ивээдэг юм шүү
Бүх л хүнд ялгалгүй заяагдсан тэр ачтан
Бүүвэйн дуутай эх хүн таны бурхан шүү
*************************************************

Диваажин наранд хүрэх жим
Дээдлэх бурханд мөргөх зам
Дарханы залуусын дурлах зөн
Дүүжин гүүрийг гатлах нь жам
*************************************************

*************************************************

*************************************************





*************************************************
Шинэ оны анхны зургуудаасаа сонирхуулж байна. 2009 оныг маань бурхан ивээг.

Monday, December 22, 2008

Та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлье

Шинэ 7 хоногийн мэнд. Өнөөдөр жилийн хамгийн богино өдөр, зулын 25. Буян тань арвижих болтугай.


Бүх хайртай хүмүүстээ шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье. Хуучин оноо аз жаргал, амжилт бүтээл дүүрэн үдэж ирэх оноо инээмсэглэл, эрүүл бие, саруул ухаан, биелүүлэх олон төлөвлөгөөтэй угтаарай.


Хүндэтгэсэн Б.Баасанжаргал


Wednesday, December 3, 2008

Өвлийн өвөө нар томилогдлоо...

Шинэ жилийн мэнд дэвшүүлье.
Дараах>>>>>орнуудад>>>>>зочлоно>>>>>хүлээн>>>>>аваарай>>>>>>


Thursday, November 20, 2008

Блог хөтлөх тухай..



Хэзээ: 2008-11-21, 17:00
Эхлэх цаг: Улаанбаатарын цагаар 11 сарын 21-ны 17:00 цаг
Хаана: Онлайнаар
Сургалтын нэр: Блог хэрхэн амжилттай хөтлөх тухай
Үргэлжлэх хугацаа: 2 цаг орчим
Хичээл заах хүн: Болд
Төлбөр: ҮНЭГҮЙ
-------------------------------------------------------
Хичээлээр заах зүйлс
-------------------------------------------------------
- Блогийн тухайн үндсэн ойлголтууд
- Блогийн загвар дизайныг хэрхэн өөрчлөх тухай
- Вижет ашиглан блогоо хэрхэн баяжуулах
- Блогийн бичлэг хийхэд анхаарах зүйлс
- Блогоо хэрхэн сурталчлах, Блогийг олон хүнд хэрхэн таниулах вэ?
- Блогоороо дамжуулан хэрхэн мөнгө олж болох
- Блогд домэйн нэр холбох, ач холбогдол
-------------------------------------------------------
Сургалтад хэрхэн оролцох вэ?
-------------------------------------------------------
* Интернэтийн хурд дор хаяж 256kbps байх /64kbps-ээс дээш болох боловч чанарын шаардлага хангахгүй байх талтай/ Та http://speedtest.net хаягаар орж хурдаа шалгаарай.
* Сургалт онлайн лекц хэлбэрээр явах тул та багшийн дууг сонсох боломжтой байх хэрэгтэй. Иймд чихэвч эсвэл спикерээ ажиллаж байгаа эсэхээ шалгана уу.
* Зөвхөн багш ярих бус сонгогчид ч гэсэн асуулт асуух бол бичгээр болон амаар асуух боломжтой тул та микрофоноо ажиллаж байгаа эсэхийг нягтлаарай.

Шаардлагатай програм:
Юуны өмнө танд Java хэрэгтэй. Хэрвээ Java байхгүй байна гэсэн алдаа өгвөл http://help.banjig.net/index.php?asuult=46 хаягаар орон зааврын дагуу Java суулгана уу!

Мөн сургалт онлайнаар явагдах тул сургалтын програмыг эхлүүлэхэд дараах програм хэрэг болно.
1. Internet explorer хэрэглэдэг хүмүүс энд дарж татаж аван суулгана уу.
2. Firefox хэрэглэдэг хүмүүс энд дарж татаж аван суулгана уу. Сургалт эхлэх өдрийг хүлээлгүй яг одоо ч гэсэн эдгээр програмуудаа суулган бэлдээрэй.
Өмнө бидний зохион байгуулсан сургалтад хамрагдаж байсан бол эдгээр програмыг суулгах шаардлагагүй.
-------------------------------------------------------
Онлайн сургалтанд холбогдох заавар /сургалт эхлэхээс 1 цагийн өмнө идэвхжинэ/
-------------------------------------------------------
1. https://banjig.webex.com/mw0305l/mywebex/default.do?siteurl=banjig хаягаар орно
2. Your name гэсэн нүдэнд Banjig ID-аа оруулна
3. Session password гэсэн нүдэнд 123456 гэж оруулна
4. "Join Now" товчийг дарна.
5. Дэлгэцэн дээр гарч ирэх зүйлсийг зааврын дагуу дарна.

Сургалт онлайнаар явагдах тул яг цагтаа эхлэнэ гэдгийг анхаарна уу!

Tuesday, November 18, 2008

Oracle суулгах, тохируулах

Энэ серверийг ашиглаж сурах нь программистуудад маань зайлшгүй шаардлагатай болсон. Дэлгэрэнгүйг зураг дээр дарж үзнэ үү.

Wednesday, October 29, 2008

Багын зургуудаас

Зүгээр л өөрийгөө бага байхдаа ямар хүүхэд байсныг найз нартаа сонирхуулж байна.


Tuesday, October 21, 2008

Шүрэн бугуйвч

Б.Шүүдэрцэцэг эгчийн зохиолоор найруулсан "САС pictures"-ийн уран бүтээл "Шүрэн бугуйвч" кинонд сайн муу шүүмж бичих нь:

Зохиолчийн тухай.
Тэрээр 1970 онд төрсөн, нөхөр 3 охины хамт амьдардаг. Гадаадад сурдаг том охин нь 17 настай болохоор өсвөр насны залуусыг илүү ойлгож зохиол бичдэг. Өөрийн эрхлэн гаргадаг сониндоо анхныхаа өгүүллээ нийтлүүлж байжээ. Сэтгүүлчийн мэргэжлээр Орос улсад 5 жил суралцсан бөгөөд нийгмийн идэвхи сайтай, олон байгууллага, төвүүдтэй хамтарч ажилладаг тул уран бүтээлдээ жилийн 20 хоногыг зарцуулдаг аж. 
Түүний 
180 хэм, Ах, Цэнхэр, Царай Муут, Гэнэтийн бэлэг, Хүнийх, E-мэйлээр илгээсэн Ягаахан сарнай, (Файлын хэмжээ: 322kb, Файлын төрөл: doc, Хуудасны тоо 48. ТАТАХ) Муу охин, Байгалын анир, Чимээгүй хашгираан зэрэг олон олон тууж, өгүүллэгүүд нь олны хүртээл болжээ.

Кино зохиолын тухай.
  • Сайшаалтай кадрууд. 
-Бүсгүйн дохиогоор машинууд уралдаж эхэлж байгааг харуулсан гадныханы кинонд гардаг чимэг нь цоглог эхлэл байсан ч маш удаан хөдлөж эхлэх нь үнэмшил муутай аж.
-Мэргэжлийн бус хэдий ч кинонд тоглож байсан багахан ч болов туршлагатай жүжигчидийг сонгожээ. Ингэснээр зарим нэг хэсэгт өөрийгөө хүчлэн байж жүжиглэж байгаа нь анзаарагдах ч, ихэнхдээ энгийн үнэмшилтэй харагдаж чаджээ.
-Зохиолд өгүүлсэн зарим нэрүүд, газаруудыг кинонд өөрчилсөнгүй ашиглажээ. 
-Зохиолыг бараг 40% өөрчилсөн боловч ерөнхийдөө найруулга нь муугүй болж.
-Киноны төгсгөлд Итгэлийг солонгос явах болж буйгаар харуулсан нь сүртэй болжээ. Гэвч гэнэтхэн тодруулсан санаа үнэмшилгүй бөгөөд бараг хөдөө ажиллахаар нисч буйгаар харуулсан ч болохоор байв.
-...
  • Шүүмжлэлтэй кадрууд. 
-Намуун охины нэрийг Номуун хэмээн дуудах нь илүүц байв. Мөн түүнийг шүрэн бугуйвчаа өөрөө тасдаж хассан гэсэн нь балмад санагдуулж байв. Үнэндээ түүний эмээ нь хүзүүний зүүлтний шүрээ гээж цөөлсөөр бугуйвч болсон билээ.
-Ерөнхийдөө зохиолд гардаг үг өгүүлбэр бүрийг авч ашигласан нь шинэчлэн найруулсан хэсэгүүдтэй тохирохгүй зүйлүүд байв. (Жишээ нь: Тэд амжилттай ажилласан сардаа 200 мянган төгрөгний орлоготой оюутнууд атал хэрэглэж буй компьютер, төхөөрөмжүүд шинэ, охины эмжилгээнд өгөх мөнгө доллараар байсан гэх мэт зүйлүүд нь авцалдсангүй.)
-Итгэлийн гэр бүлийнхэний тухай кинонд гарсангүй. Цаашлаад Итгэл гэж хэн бэ, тэд нэг нэгнийгээ ямар зан чанартай болохоор татагдсан бэ гэдэгийг харуулсангүй. 
-Намууны эцэг эх Итгэлд итгэх хэсэг буюу тэдний компаний компьютерийг засаж хоносон, Намуун итгэлийн дүүг алга болоход туслахаар яваад ээжтэй нь танилцсан зэрэгийг хассан гэх мэтээр гол дүрийн залуусын хайртынхаа гэр бүлийнхэнтэй холбогдож эхэлсэн үйл явдалыг харуулсангүй.
-Киноны төгсгөлд шинэ жилээр Намууны гадаад явж ирээд уулзах хэсэг буюу хэрхэн шүрэн бугуйвч ихэрлэсэн тухайг хассан хэдий ч хоёр байгааг харуулсан нь ямар ч ойлгомжгүй.
-...
  • Хөгжилтэй кадрууд.
-Жавхаа Итгэлтэй хэрхэн уулзсан тухайгаа Намуунд ярьж байгааг гэх мэт зарим нэг фантазтай хэсэгийг бичлэг гүйлгэн харуулсан нь хөгжилтэй байв. 
-Намууны эмээгийнхийг олж ирсэн залуус нэг байр биш нэг хороололд тулж ирээд алдсан мэт харагдах нь хөгжилтэй байсан ч жаахан үнэмшилгүй байв.
-Бидэнд Сампил нэрээрээ танил болсон жүжигчин маань гэнэт таксины жолоочийн дүрээр гарч ирж баахан хөгжөөн, киног хэсэг сэргээв.
-Киноны төгсгөлд хуримын хувцастай бүсгүй хотын төвөөс нисэх онгоцны буудал хүртэл гүйчихсэн нь хөгжилтэй ч бас өрөвдмөөр.
-...

Эцэст нь дүгнэхэд уг кинонд сайшаалтай болон дутагдалтай зүйлүүд олон байгаа хэдий ч өнөөгийн монголын залуусын дүр төрх, нийгэмийг харуулсан уг зохиолыг олон хүнд хүргэж байгаагаараа онцлог юм. Харин танд Б.Шүүдэрцэцэг зохиолчын "Шүрэн бугуйвч" (Файлын хэмжээ:625kb, Файлын төрөл: doc, Хуудасны тоо 95. ТАТАХ) зохиолыг уншиж үзэхийг санал болгож байна.

Тухай

Шинэ ажилд ороод даруй зургаан сарыг ардаа орхижээ. Мэргэжлийн дагуу практик, онол хоёрыг нөхөрлүүлж, сайн найзууд болгох нь чухал байна.

КтМС-д сурч байхдаа
"Бакалаврын төсөлийн ажил"-аар "Сүлжээ дэлгүүрийн систем",
"Бакалаврын төгсөлтийн ажил"-аараа "Санхүүгийн систем" буюу
нягтлан бодох бүртгэлийн программ хангамж боловсруулахаар сонгон хамгаалж байсан юм.

Харин энэ сэдэвээрээ анх дадлага хийж байсан "KOMATSU" группын салбар болох "KOMIT" компанид сургуулынхаа хоёр төгсөгчийн хамт захирал буюу төслийн удирдагч, сүлжээний админ, системийн шинжээч, алгоритм программист, кодер гэсэн 5 залуугын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Friday, October 10, 2008

Цаг тоолол

Юуны өмнө 2008.10.10 өдрийн 10:10 цагийн мэнд. Зун дүүгийн илгээсэн "2008.08.08 08:08:08:08 мэнд" санаанд орчихлоо :)

Хүн төрөлхтөн цаг хугацааг хэмжинэ гэж нэгжийг нь зохиож, тоолоод нэлээд уджээ. Сонирхуулахад цаг тоололтой холбоотой "Мянганы хямрал" хэмээн нэрлэгдсэн нэгэн сонирхолтой компьютерийн алдаа гарч байжээ.
[Программеруудад: Компьютерийн дотоод цагийг санах ой хэмнэх үүднээс 6 оронтой тоогоор хадгалж байж. Жишээ нь: 24/01/86 гэж. Тэгтэл 2000 он гарсанаас хойш 01/01/00 нь өнгөрсөн зууны хэмжүүр болж, зохиосон програм хангамжууд нь доголдол үүсэх гээд бөөн юм болж гэнэ ээ :p]

Нэг мэргэн үг байдаг: "Биднийг харахад цаг хугацаа л яваад байгаа мэт боловч, үнэндээ таны амьдрал яваад байна, харин цагийн зүү бидний амьдралыг хэмжиж тохуурхаж байгаа нь тэр" ч билүү нэг иймэрхүү утгатай.
Блогоор саатсан таны алтан цагыг үрж буй намайг бүү зэмлээрэй. Танд "Цаг бол алт" гэдэгийг санууллаа шүү дээ ;)

Tuesday, October 7, 2008

Анхны цас эм Адгын цас хор

Зураг дээр дарж томоор хараарай

Хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж
Хүрэлцэн ирсэн анхны цас
Хөнгөн гуниг сэтгэлд үлдээгээд
Хүрэх завдалгүй хайлан урсваа
**************************************************
Өглөөний бороо цасаар солигдлоо. Яг одоо ажлын өрөөний цонхоор ийм дүр зураг харагдаж байна. Гадаа сэтгэл хөдлөм мөртлөө амар тайван өдөр үргэлжилсээр..

Monday, October 6, 2008

Удам угсаа

Улс үндэстэнд цус ойртох гэсэн аюул байдаг. Иймийн учир эртнээс өвөг дээдэс ургын модыг хөтөлж удам угсаагаа залгуулж явж. Есөн хүү тус бүрийн есөн хүүхэд нийлээд 90 хүрсэн үр хүүхэдтэй Ерэнтэй өвгөний тухай монгол үлгэр байдагдаа. Дээхнэ цагт эрүүл чийрэг, урт настай ухаалаг өвгөдтэй байсны нэгэн жишээ. Монгол хүн 7 дахь үеэсээ ураг тасрана, үл хамаарна гэж үзээд өөрөөс дээш ядаж 7 үеийг мэдэхийг сургадаг байсан. Миний хувьд өөрийн залгамжилсан ургын бичиг улсын архивтай ч зөрүүгүй таарч буй нь азтай хэрэг.

Php програмчлалын хэл

Вэб хөгжүүлэх программчлалын хэл. Дэлгэрэнгүйг зураг дээр дарж үзнэ үү

Sunday, October 5, 2008

90 харуулынхан

Эмээгийнхээ дурсгалд зориулан бичиж сууна. Ээжийн ээж тэрээр монголын хойд хилийг хамгаалах эртнээс 90 харуулынхан гэж нэрлэгдсэн халх нүүдэлчидийн угсаа. 30-аад оны хүүхэд насандаа, түгшүүртэй зарим нэг зүйлийг ойлгоход бага байжээ. Шөнө дөлөөр цуглаж нууц яриа хийдэг хүмүүс. Мэдээж хэлмэгдэлтийн хатуу ширүүн үеийн лам хуврагууд, эсвэл хувьсгалын үйл хэрэг ч байж болох. Гэхдээ ард иргэдийн налгар тайван, ажил ухаанаараа аж төрсөн уламжлалт амьдрал бахдалтай сайхан байсан юм билээ. Харин бид тэр сайхан өв бүхэнээ өвлөж чадаагүй байх.

Saturday, October 4, 2008

Эрдэнэ Зуу

Гадны зочиддоо нүүр тахлах цөөхөн хэдэн үзүүлэх зүйлийн нэг нь ЭрдэнэЗуу хийд. Номын ордондоо бус эртний нийслэл гэдэгээрээ ч чухал. Одоо ч малтлагаар мөнгөн модны хэсэг олдсоор буй. Өвөө маань одоо 2 түм хол давсан айлтай Хархорин хотын анхны 5-хан гэр айлын нэг болон суурьшиж. Эзэнгүй тал шороонд дарагдсан туурь байж л дээ. Тэгээд өвөг эцэг хүнд техникээр шороог нь түрж 108 суваргаа гаргаж авчээ. Түүх гэдэг нь үлгэр биш урьд өрнөсөн амьдрал.

Friday, October 3, 2008

Шашин бус заншил

Одоогын Өвөрхангай аймгын Шанх сумын нутагт Баруун хүрээ хийд гэж бий. Одоо бол ардууд зүгийн муу Зүүн хүрээрүү л зүтгэцгээх болж дээ. Өглөө бүр бүрээн дуунаар сэрж үлгэрийн мэт багахан хотхонд орчлон хорвоогын чимээ шуугианаас ангид өссөн балчир насаа азтайд тооцно. Өвөг дээдэс маань хүнд хэцүү 70 жилд авдартаа бурханаа залж, уншлага номоо таслалгүй ирсэн номтэй шидтэй хүмүүс байсанаас миний санамж шашин шүтлэг гэж туйлшрахгүй ч сүсэглэж явдаг. Ардчилалын дараагаар төр соёрхож өвөг эцэгийг баатарын зэрэгтэй нэхэн үзэж шагнал хүртээхээр товлож байсан удаатай.