Бүтэн амардаг өдөрөө зурсан далбаа маань жаахан сүргүй санагдаад шинэ далбаа урлав. Материал нь муу зүгийнх байсан гэхдээ хамаагүй ээ энерги нь монгол болсон хойно учиртай.
Хоёр давхарлаад, хоёр талд нь соёмбо наагаад яг л байх ёстойгоор нь үйлдэв.
Энэ далбааны маань
Өртөг - 3000 төг. ( 3 метр силк - 1500 төг, 1 метр хуулга - 500 төг, силкийг нь залгаж оёулахад 1000 төг )
Үнэ цэнэ - Хэмжээлшгүй.
Энэ бэлэгдэлийн цаана хөвгүүд нь эр зоригтой, охид нь үзэсгэлэнтэй, уудам баялаг нутагтай, дэлхийд танигдсан Монгол Улс байгаа.
Монгол хүн та утасныхаа сэрүүлгэн дээрээ
Төрийн дуулал сонгоод үзээрэй. Өглөө бүр таныг монгол эх орон тань угтах болно. Та амьсгалж буй агаар, харагдаж буй уул ус, уулзан учирч буй монгол ахан дүүсээ, монголын гэсэн бүхнээ хайрлах нэгэн сэдэлийг олоорой, хэрэгжүүлээрэй.
Монгол хүн болохоор та
Төрийнхөө сүлдэнд залбираарай. Тэгэхдээ та эх орныхоо төлөө ажиллаж амьдарч байгаа олон мянган залуусынхаа тухай, сайн сайхан ирээдүйнхээ тухай бодож өөртөө зорилтууд бий болгоорой.
Монгол хүн учраас та өөртөө зориулж тэмдэглэлийнхээ дэвтэрийн эхний хуудсанд алтан
Соёмбот
Төрийн далбаагаа зураарай. Таныг ивээх болно. Эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах ганц сайхан санааг бодож олоорой. Өөрөө хэрэгжүүлэх амаргүй байсан ч бусаддаа сануулаарай.