Tuesday, September 16, 2008

Амны билгээс ашдын билэг. (Төгсгөлийн хэсэг)

үргэлжлэл..

ММО-д орохоор Улаанбаатарт ирлээ. Минийн хувьд Энхболдын нэрэмжит математик, ММО гээд улсын чанартай олимпиадад нийтдээ 6 удаа, аймгуудын бүсийн 14, аймгийн чанартай 30 орчим, сум дундын, сумын гээд нийтдээ 70 гарсан олимпиадын 80 хувьд нь байр эзэлж байж. Энэ удаад Олон улсад явах эрхийн төлөө 9-р ангийн зарим сайчуул нь 10-д өгсөж байна. Надад бол том шаанс гэсэн үг. Эхний өдрийн бодолтонд манай сургуулиас оролцсон 8-р ангийн Н.Батболд, 10-р ангийн Д.Баттөмөр бид 3 ангилал тус бүрдээ мөнгөн медалын болзолтой явав. Баярласан сэтгэлээ дарахын тулд зүгээр зогсож чадахгүй, ямарсайндаа 1 цаг PC-дээд, маргаашдаа бэлдэхээр тарцгаав..

Маргааш нь бодолтонд ороод орой нь дүнгийн хуралын дараа дүнгээ харахаар шөнө дөл болтол сургуулийн цонх сахив. Юу болох нь энэ вэ, ямар азгүй юм бэ. Батболд бид хоёр 4-р байранд жагсаад, Баттөмөр хоёр дахь удаагаа хүрэл медаль зүүх болж. Бас миний бүрэн бодсон бодлогын оноог тавиагүй байна. Гэхдээ дахин хамгаалалтанд ороод оноогоо авлаа ч өмнөх хүүхэд хол тасарчээ, ямар ч арга алга..

Уг нь бид 7-р ангид байхаасаа жил бүр олимпиадаас өмнө хотод ирж бэлтгэл хийж байв. МУБИС дээр Б.Сандагсүрэн багш дээр, МУИС -ын 3 дээр Баярмагнай, бас В.Адъяасүрэн багш нар дээр сар хиртэй, хэд хоногоор гэх мэт давтлаганд нь их суудаг, гаргасан номных нь бодлогуудыг бодсон байсан болохоор бараг хэн ямар школтой бодлого тавихыг нь гадарладаг байв. Нэг жилийн дараа бидний медалын мөнгөөр худалдсаныг баттай мэдэв. Батболд бид 2 тэр гурван хүрэл медалыг ч биш бүүр мөнгөн медаль зүүцгээх ёстой байж..

Үнэн хэзээд үнэнээрээ л үлдэнэ. Жилийн дараа мэдсэн тулдаа урам хугарч, амжилт буураагүй. Тэр үед багшийг маань дорд үзэж илт булхайцсан хүндэт багш нар, боодолтой мөнгөө ил бариад орсон, хүний оюуныг үнэлж мэддэггүй, хүүхэд нь улсын нэртэй сургуулын сурагч, тэр эцэгүүд.. Миний ганц олдсон тэр медалын боломж, Олон улсын бэлтгэлд гарахаас эхлээд цаашдын нэр хүнд, зорилгыг мөнгөөр худалдсаныхаа үр дүнд юу хожсон юм бэ?

Дараа жилийн Монголын Математикийн Олимпиадаас Н.Батболд мөнгөн медаль зүүсэн. Гэхдээ тэд зөвхөн өөрсдийн хичээл зүтгэл, чадвараараа ялсан. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Математикийн Гүнзгийрүүлсэн Сургалттай Сургуулийг олон хүн мэднэ. Ярианаасаа хадуурчихаж би..
Тэгээд хэд хоногын дараа Эрдэнэт хотод Улсын анхдугаар IQ олимпиадад оролцоход 26 оноотой мөнгөн медалаас 0,5 оноогоор дутав. Шагнал, олон ном сонин, дурсгалын зүйлс, мөнгө ч авлаа.

..Эхлэлд өгүүлсэн өнөөх хажуу хашааны айлын хүү Үндэсний телевизийн Цоглог нэвтрүүлгээ үзэж сууж. Олимдиадад байр эзэлсэн 5 хүүхдүүдийн нэрс гарчээ.. , өө Бааска ахын нэр байна.. гэсэн байна. Надад анхнаасаа итгэж байсан байх даа. Баярлалаа дүүдээ. "Амны билэгээс ашдын билэг" хэмээх энэхүү бичлэгээ энд төгсгөе.

Хавсралт:

Анхны медалаа аваад явж байсан зураг.

25 comments:

Buyantsogtoo, Ts. said...

Hi Baska. You are great. Toondoo sain huuhduud hezee ch muu yavdaggui yum daa. chamaig mundag engineer bolno gedegt itgedeg shuu. Delhiin daidad hursen engineer bolooroi. Bi chamtai yamagt hamt! Amjilt husie!

Anonymous said...

Bi bas 10r angid bhdaa IQ-iin olympiadad orood alt avch bsiin bnshvv. Tvvh bolool uldej dee.

Батсүхийн Баасанжаргал said...

Буяа захиралдаа талархлаа. Чадвартай программист инжинер л болмоор байна. Даанч би өчүүхэн байна даа. Цаашдаа улам хичээж суралцана аа.

Батсүхийн Баасанжаргал said...

Сонирхол нэгт, медальтан зочиндоо цаашдын амьдралд нь амжилт хүсье. Түүхийг хав дарчихдаггүй, түүж авч хэрэглэдэг туршлагаар илэрдэг хөрөнгө чинь. Толгой чинь мөрөн дээрээ цагт, IQ чинь байгаа л гэсэн үг хэхэ.

Anonymous said...

Odoo sain programist l boloh heregtei. Ongorsniig butsaaj boloh bish. Ireedvigee l harj amidar. Ongorson vyesee suralts.

Anonymous said...

Odoo sain programist boloh heregtei. Ongorsonii hoinoos haramsaad yahaw. Ireedvigeer l harj amidar. Ongorsonoosoo suralts. Amjilt hvsey.

Anonymous said...

Baaska mundag yuma. Tolgoi chin murun deeree tsagt setgeh chin heweeree l gesen ug gesen ug chin mash ih taalagdlaa. amjilt mundag engineer bolooroi.

Батсүхийн Баасанжаргал said...

Нэг ийм үг байдаг "Амжилт гаргах хэцүү, харин олсон амжилтынхаа нэрийг хамгаалах нь бүр хэцүү" гэж. Тийм болохоор аль болох өнгөрсөнийхөө БИ-гээс асууж, өнөөдрийнхөө БИ-г өнгөлж, ирээдүйн БИ-дээ захиж амьдрах нь зүй байх.

Шижир said...

энэ өдрийн мэнд... алхам тутам нь амжилт бүтээлээр дүүрэн байдаг залуу бололтой. амьдрал аливаа зүйлд хүнийг өөрийг нь сургадаг... амжилт хүсье анд минь...
Нэг сургуульд Суралцаж байсан юм байна.. тэнхим нь еер болохоос

Батсүхийн Баасанжаргал said...

Баярлалаа. Чамайг мэдэх юм байна. Сургууль дээр байнга л тааралддаг байсан. Блогоо бичээрэй найзаа.

Anonymous said...

Хуучин цагийг дурсахад үнэхээр сонин байна шүү тэр үед нээрээ бид нарыг үнэхээр дардаг байсан шүү. Дарвч далдайна булавч бултайна гэгчээр манай сургуулийнхан гэхдээ үнэхээр сайн амжилт үзүүлжээ. Тэр үед гоё байж Өмнөгвь руу пургон оор явсаныг санаж байна уу ирэхдээ яаж явлаа хэхэ тэр үе шигээ дахиад нэг Матийн багаараа явах юмсан. Хамгийн муухай нь намайг 10р ангид байхад аймгийн багш чи угаасаа хувиараа ч хамаагүй улсын олимпиадад явчих юм чинэ манай хүүхэд түрүүлэг л дээ гээд 3 т оруулж байсан юм байна гэхдээ бид чадсан шүү Баска :D

Батсүхийн Баасанжаргал said...

Хэхэ. Улсын хэмжээнд 9-д жагсдаг манай сургууль шүүдээ. Нээрэн тэр эхний удаа Дундговь явахад бороо, угалз, цас, .. гээд дэндүү адал явдалтай, гайхалтай аялал хийж билээ. Харин дараа жил нь би Хархориноос Мандалговь хүртэл бүтэн 12 цаг машины цонхоор цухуйж дотор муухайраад явсандаг. Буцахдаа тэгж явсанаа мартаад анхны медалаа атгачихсан гэрийнхэнийгээ баярлаад юу гэж хэлэх бол гэж бодон мишээсээр
явж билээ. Дээр чиний hi5-аас нэг зураг хавсаргачихлаа.

baljka said...

Сонирхолтой бичлэг байна.
"Авдар дүүрэн алтнаас
Аюулхай дүүрэн ЭРДЭМ дээр"
гэдэг юм. Толгойдоо эрдэмтэй чадалтай хүн бүхнийг хийж чадна. Үргэлж ТОМООР сэтгэж амьдраарай.

baljka said...

Баттөмөрийг оюутан болсон цагаас мэдэх болсон. Харахад л хичээлдээ сайн, цоглог залуу байдаг нь харагддаг. Одоо ч сайн найзын харилцаатай байдаг.
Аливаад маш шинэлэг өвөрмөц байдлаар ханддаг нь их сонирхолтой. Матиар сайн хичээллэж байсан болохоор тэр биз.
Урьд нь Улсын олимпиадад амжилт гаргаж байсан гэж сонсож байсан боловч тухайн цаг үедээ ийм ээдрээтэй зүйлс болж байсан гэж мэдээгүй юм байна. Би буруу санаагүй бол оюутны Матын олимпиадад амжилттай оролцож байсан санагдана.

Батсүхийн Баасанжаргал said...

Баттөмөрийг их сургуульд мат-ийн дэвтэр үзэг хэрэглэдэггүй байсан гээд ангийнхан нь хошигнодог. Агаарт зураад л бодчихдог гээд. 10 жилдээ л тийм байсан даа, хэхэ арай ч хэтрүүлчихлээ ер нь л хийсвэр сэтгэлгээ сайтай болоод тэр биз. Би 2 удаа урд нь орж байсан юм байна. Намайг ММО 2 даваанд аймагт 10-т өгсөөд, өмнө нь ороод түрүүлчихсэн чинь улсад очоод давтан медаль аваад хэн гэдэгээ харуулж байсан юм. Бас КтМС-ийн олимпиадаар байр эзлээд өмнө нь оронгуут ШУТИС-ийнхад байранд орчихоод хэнэггүй зогсохыг нь яана.

Anonymous said...

hi all. baskagiin n shahaltaar bichej biana daa. hehe. odoo engeed muu hogshin emgeniigee jaahan muulj ogno doo hahaha. ovoo arihchin gar shuu biangal gants pivo uuh uu gechihsen yavj biadag ym bi yamar uuh bish gantsaarand n neg 2 pivo avch ogch uulgachaad boldog ym tegehgui bol sanaa amarahgui chireed daarchhana sh dee he. humuusee baagiigaas zaitai baigaarai daa

Anonymous said...

hi sw03 baagii chin aygui huurhun zaluu sh dee tuund bugd l xairtai. ter...

Anonymous said...

Ulzii neeree aimaar shuu. arai ch dee gants nziigaa kk. Za za baagiig magtah gesnee boliloo. Ugaasaa humuus medej bgaa blgui dee. Gehdee hamgiin gol ni shudraga l hun. Hudlaa yarij bhiig ni suuliin heden jil harsangui. Dund ih surguulidaa neg angi yawlaa gej. B

Батсүхийн Баасанжаргал said...

Өлзий найзаа наашаа суу, өнөөдөр төрсөн өдөр чинь билүү, тэмдэглэе май ундаа уу хэхэ.

Batdelger said...

Ulziigiin heldeg unen shuu. Sainiig dagaval sarnii gerel, Battumur-iig dagaval mogoin horlol ch biluu tiim ug baidiin bn lee shuu :D

Батсүхийн Баасанжаргал said...

Монголчууд бидний тухай "Тамын тогооны үлгэр" гэж байдагыг мэдэх үү найз нараа. Сонссон боловч санахгүй байдаг нь олон байх даа.

Ariuhaa said...

Би тийм маафаантай юм болж байсныг мэддэггүй байж дээ ккк. Баттөмөр ч их өвөрмөц хүүхэд байсан даа. Сайн ойлгодоггүй байсан хэхэ. За за Баттөмөр биш Бааскагийн талаар ярьж байгаа л даа. Хараад байхад их хөдөлмөрч юм байна лээ. Толгой сайтай, тэгээд хөдөлмөрч бол амжилт гэдэг чинь... мэдэж байгаа биз дээ ккк. Бүүр их амжилт хүсье

Батсүхийн Баасанжаргал said...

Баярлалаа найз минь Өчигдөр 4-5 жил уулзаж амжаагүй аймаг аймгийн хэдэн математикч найзуудтайгаа уулзалдлаа Ярьж хөөрөх зүйл маань хэдэн жилээр хураагдсан байсан шүү хэхэ

Anonymous said...

бага нас санаанд орчлоо том болох тйим ч сайхан биш юм аа

Батсүхийн Баасанжаргал said...

Сүүлд нь залуу байхад сайхан байжээ гээд сууж байх вий :D