Thursday, September 25, 2008

Улиралын өнгө

Намрын тухай бодлоор зургийн тайлбар бичих гэсэнээ, бусдыг нь яаж гомдоох вэ гээд улиралуудын өнгийг оноочихлоо, зүгээр яаж хүүрнэх вэ гээд толгой холбоод оруулчихлаа.



Б.Баасанжаргал: Улиралын онцлох өнгө

Хөх тэнгэрийн, цэлмэг оронд
Хаврын улирал айлчлахад
...Хөлдсөн мөс урсгалаар солигдон цэнхэртэж
...Хөх цэнхэр яргуй нь нүд баясган дэлбээлж
...Хөхрөн униартах уулс цасан хучлагаа гээх
...Хөөрүү хаврын өнгө нь цэнхэр юм болов уу даа

Зүлэг ногоон, уудам оронд
Зуны улирал айлчлахад
...Завшаант улиралын ачаар ногоон хүнсээ зэхэж
...Зугаатай амралтаараа сурагчид өглөөжин ногоорч
...Завгүй ажилчидын амралт нь ногоон гэрлээр олдох
...Зугаатай зуны өнгө нь ногоон юм болов уу даа

Наран шаргалтах, нэртэй оронд
Намрын улирал айлчлахад
...Нүнжиг шар тостой намрын айрагтай найр үргэлжилж
...Нэн шаргуу малчид нь шарлахаас хадлангаа урьтаж
...Нэл алтаар шаргалтах тариан түрүү боловсрох
...Налгар намрын өнгө нь шар юм болов уу даа

Өнөтэй цайрах, цастын оронд
Өвлийн улирал айлчлахад
...Өөдрөг цагаан сэтгэлээр сурагч оюутанууд хичээллэж
...Өнгөтэй цагаан сараа угтан өнө бүгдээр бэлтгэж
...Өдөр мэт цагаан шөнүүд нь сарны цаснаас гэрэлтэх
...Өлчир өвлийн өнгө нь цагаан юм болов уу даа

Улаанбаатар хот. 2008-09-25

4 comments:

Uka said...

Хэхэ чи чинь шүлэг бичдэг байсымуу. Дажгүй л шүлэглэсэн байна. За цаашдын уран бүтээлд чинь амжилт хүсье ккк.

Батсүхийн Баасанжаргал said...

Баярлалаа андаа. Тэгвэл болсон болоогүй бичээд л байя хэхэ.

Anonymous said...

Хамгийн гол нь зөв бичгийн дүрэм дээрээ алдмааргүй л байх юм. Жишээлбэл, зургийн гэдэг үг дээр нтр

Батсүхийн Баасанжаргал said...

Баярлалаа, засчихлаа