Showing posts with label Япон хэл. Show all posts
Showing posts with label Япон хэл. Show all posts

Friday, June 6, 2008

Япон хэлийг анхан шатнаас нь:

Сора-гийн хүсэлтээр япон хэлний үсэгнээс нь эхлэн заадаг хичээлийг хавсаргалаа.
japanese for beginners
Ер нь бодоод байсан чинь миний хувьд энэ япон хэлийг тун их хичээж сурах хэрэг байгаа ч юм уу даа үгүй ч юм уу. Японд очиж ажиллавал мэдлэгээ нэмээд, соёлтой болоод, мөнгө олно гэсэн мөрөөдөл маань хоосон зүйл бололтой. Японы outsourcing-ийн зах зээл бүрэн хятад нөхдүүдийн гарт очив бололтой. Учир нь тэд хэлний бэрхшээл багатай буюу ханз мэддэг, маш бага цалингаар ажиллах хүч. Тэд үнэхээр дуулгавартай агаад их мөнгө шаарддаггүй тул монголчуудаас дээгүүр үнэлэгдэх ажгуу. Хятадад зөвхөн японд экспортлох зорилготой программист бэлддэг сургууль байдаг гэх.
Одоогын японд программистаар ажиллах шаардлага
1. Япон хэлний шалгалтын 2-р түвшинд тэнцсэн байх
Саяханаас бүр хэлний мэдлэгийг нэлээд шаарддаг болчихож. Санаагаар нь бол хэлсэн үгийг нь төвөггүй хурдан ойлгоод ЗА гэж хэлдэг хүн сайхан. Энэ ч бас аргагүй юм. Харь оронд хэл соёлыг нь мэдэхгүй бол ёстой нөгөө "Ойд төөрсөн сармагчин" болох биз. Гэхдээ ийм түвшинд хүрэхийн тулд амьдралынхаа нэг жилийг зориулна.
2. Мэдээж мэргэжилээ сайн эзэмшсэн байх
Одоогын их дээд сургууль төгсөж байгаа программистууд маань өөрсдөө л багштайгаа ойр байж, интернэттэй андын барилдлага тогтоож, өөрийн хүсэл эрмэлзэлтэй байх аваас мэдлэг мэдээлэлийг ямар ч хэмжээгээр өөрийн болгох боломжтой. Сургуулиас өгсөн мэдлэг таны багаж, та түүнийгээ илүү сайжруулж, маш сайн ашиглах ёстой.
3. Сайн бөхийж, мэхийж чаддаг байх
Гадаадад гарч ажиллана гэдэг бол үнэн хэрэгтээ айлын зарц, хүний газар боол болно гэсэн үг. Маш сайн гүйцэтгэгч л байх ёстой. Гагцхүү их зовох уу бага зовох уу гэдэгээс тоолж авах хэдэн цаас нь олон эсвэл цөөн байх буюу. Одоо тэр арал дээр очиход монгол уу, энэтхэг үү хамаагүй ажиллах өртөг нь хятад хүнтэй жишигдэж чихигдэнэ. Жирийн япон ажилчинаас хэд дахин бага үнэлгээтэй ажиллана.

Би энд зөвхөн өөрийн бодлыг бичлээ.

Маргааш дипломын жинхэнэ хамгаалалт болно. Өнөөдөр бас л ажил дээрээ сууж хонодог юм билүү гэж бодоод л байж байна. Үр дүн бага ч гэсэн ядаж л би хичээж байгаа шүү гэж өөрийгөө хуурах гэж байгаа хэрэг.

Monday, April 14, 2008

Shin nihongo no kiso 2 book

Kiso1 -ийн шинэ үгүүд болон
Kiso2 -ийн дүрмүүдийг тайлбарласан Блог

Shin nihongo no kiso2 Татах

Shin nihongo no kiso 1

Япон хэлний
1. Minna no nihongo (Бид бүгдийн япон хэл)
2. Shin nihongo no kiso (Шинэ япон хэлний үндэс)
зэрэг номууд нь анхан шатны дүрэм, дасгалтай хэрэглэхэд хялбар номууд.

Энэ удаад Kiso1-ийн жишээ өгүүлбэрүүдийг орчуулж орууллаа. Татах
Хэрэв таны компьютер япон үсэг танихгүй бол зургаар авна уу. Татах

Зурган дээр дарж томруулж үзэж болно.



Saturday, April 12, 2008

Япон хэлний JLPT шалгалт

Өчигдөр Монгол-Японы төв дээр япон хэлний JLPT2 шалгалтыг өглөө. 4, 3-р түвшингээ бодвол маш хүнд санагдлаа. 11 сар хүртэл 4 удаа өгөх хугацаандаа тэнцэх зорилт тавина аа.

Миний шалгалтандаа бэлдэхдээ ашигладаг хамгийн тохиромжтой гэж үзсэн эх сурвалж JLPTstudy

*Зарим нэг хүний баталж байгаагаар 2000 ханзыг дунджаар 6 сарын хугацаанд бүрэн эзэмшиж болж байна гэнэ дээ.

Японы засгийн газраас сургуулиудад нэн түрүүнд заахаар тогтоосон 2000 ханз.

*200-гаад жилийн өмнө бичигдсэн нэг номонд 60000 орчим ялгаатай ханзыг дүрсэлсэн байдаг гэнэ.

Friday, April 11, 2008

Япон хэлний 2000 ханз 20000 үг


Программыг сайн ашиглаж сурах хэрэгтэй. Тэгээд өдөр бүр ядаж нээж үзэх хэрэгтэй. Таны хичээл зүтгэлээс шууд хамаарч их бага хэмжээгээр ханз, үгүүд тархи руу чинь урсаад л байх болно.

Хэрэглэхэд хялбар программ Татах

Япон хэлний үсгүүдийг 2 хоногт


Үнэхээр 2 хоногт сурч болно. Гэхдээ хэдхэн хоногийн дараа эргээд бүгдийг нь ч мартчихаж магадгүй тул ойр ойрхон давтаарай.

Хэрэглэхэд хялбар программ Татах

Friday, April 4, 2008

Хайрын ханз зурж сурцгаая.

MICROSOFT OFFICE- ийн зарим нэг программ ашиглаж зурлаа.

Monday, March 5, 2007

Япон хэл сурах гэж байгаа бол...


Уг нь чиг гадаад хэл сурах ч сонирхолтой л доо... Таны хэл сурах үйлсэд нэмэр болох биз ээ гээд багахан зөвлөгөөг хүргэж байна. Би бээр 2007.01.01-2007.07.01 хоорондох хагас жилийн хугацаанд япон хэлийг боломжийн хэмжээнд сурна гэсэн зорилт тавьсан бөгөөд анхны "A" үсгээ нүдэлж эхлээд даруй 2 сарыг ардаа орхижээ. Ингээд цаашид хамтдаа хичээцгээе ээ. Та япон хэлийг сурчихаж чадна аа, чадна. Англи хэлийг сураагүй хүнд дэлхий ертөнцөөс хоцрогдох төлөвтэй байгаа энэ үед Азийн орноос япон хэлийг чухалд тооцож байна. Япон хэлээр нийтдээ 126 сая хүн ярьдаг. Мөн солонгос, хятад хэлээр ярьдаг иргэдээс япон хэлийг хоёрдахь хэлээ болгон сонгосон хүмүүс 800 мянга орчим байдаг гэсэн судалгаа гарчээ. Түүнчлэн хилийн чанадад тухайлбал, Хавайн арал, Өмнөд болон Хойд Америкийн япон гаралтай иргэд, мөн XX зууны эхэн үед Японы хараат улс байсан Тайван, Солонгос, Микронейзийн япон хэл суралцагч хүмүүс япон хэлийг хэрэглэж байна.

Анхны алхам. Энэ хэлийг сайн сурахын тулд дараах хоёр алхмыг юуны түрүүн хийх хэрэгтэй. Үүнд:
1. Компьютертаа японоор бичих. Ингэхийн тулд таны компьютер япон фонт таньдаг байх шаардлагатай. Яагаад энэ алхам чухал вэ гэвэл хэрэглээ үүсч байж хэл сурдаг. Тэгвэл та ганц үг харах болоход гарын дор ганц товчлуур дараад л япон үсэг, үг гаргаж ирэх боломжтой. Компьютер дээр анх хэдэн өгүүлбэрүүд хуулж бичиж байхад үнэхээр урамтай байлаа. Харин үг дэхь ханзны сонголтыг зөв хийхээс эхлээд л таныг сорьж эхлэх болно. Тухай бүрд нь тольноос харж байгаад ч болов зөв бичиж, тогтоогоод явбал зүгээр санагдсан.
2. Ханз хайх. Интернэтээс, номноос, өөр хаанаас ч хайж болно. Ингэхэд сайн нүдлэгддэг.

Миний хувьд Www.thejapanesepage.com сайт дажгүй санагдсан. Эндээс та үсэг цээжлүүлдэг жижиг програм, screensaver болон өөр бусад хичээлүүдийг сонсох, унших г.м төрөл төрөлөөр нь татаж авч болно. Одоогоор надад өдөр бүр мэйлээр хэд хэдэн ханз ирдэг. Та ч бас ингэж тохируулаад үзээрэй. Тэгээд тухай бүрд нь цээжлэх гээд үзээд байвал хуримтлагдахгүй амар байх болов уу.

Сурах арга. Ямар ч байсан хэл сурахаар та шийджээ. Дараах энгийн зөвлөгөөг дагаад үзэхэд гэмгүй. Хэл сурахад баримтлах ёстой нийтлэг зарчим байдаг япон хэлний хувьд арай ялгаатай байна.
• Зогсож болохгүй өдөр болгон дасгал хийх. Заавал бичих албагүй ч байнга тогтоо. Зарим өдөр сонсож, заримдаа ярьж, хааяа цээжил. Мөн бичих, ганцаараа ярих, унших, багшаар заалгах, хүнээс асуух гэх мэт өөртөө сонирхолтой байж болох бүх хэлбэрийг хайгаад үз.
• Тухай бүрдээ юу сурсныгаа байнга тэмдэглэж урам зориг авч байх. Цээжилсэн үгээ бичээд байх тусам, тэр нь өдөр бүр нэмэгдэж буйг хараад хүн өөрийн эрхгүй урамшдаг.
• Зурагт их үзэх. Ингэхдээ болж өгвөл хөгжмөндөө бичлэг хийж аваад байнга давтагддаг хөтөлбөрүүдийг ойлгодог болохыг зорих хэрэгтэй юм

Хэлбэрүүд. Маш олон янзын хэлбэр байдаг ч дараах идэвхтэй гурвыг сонгож ашиглахад гэмгүй.
1. Бичлэгтэй ном буюу Listening
2. Телевизийн нэвтрүүлгийн байнгын хэллэгүүдийг цээжлэх
3. Ашиглаж буй компьютерийнхаа бүх үзүүлэлтийг японоор тогтоох
4. Чихэвчний хөгжим. Энэ нь сонсгол сайжруулдаг. Хүн нэг ч монгол үг сонсохгүй зөвхөн япон үгийг нэг жил сонсоход паралель сэтгэл зүй нь автоматаар бүгдийг нь сурсан байдаг гэсэн судалгаа байдаг ажээ.

Бэлтгэл. Япон хэл үзэж эхлэхийн өмнө юу юу бэлдэх вэ? Мэдээж үүнд тодорхой хөрөнгө оруулалт хэрэгтэй боловч дараах хэдэн зүйл гарын дор байхад тун ч хэрэгтэй.

Толь бичиг. Хэд хэдэн янз байж болно. Тухайлбал,
Электрон толь бичиг. Энд анхаарах зүйл гэвэл Англи-Япон, Япон-Англи, Англи-Англи гэсэн товчнууд байгаа эсэхийг сайтар нягтлах. Мөн super jump, ханз хайх товчлуур байгааг мэдэж байхад илүүдэхгүй. Хэл сурахад болон электрон толь бичиг ашиглахад дээрх функцууд хамгийн чухал нь байдаг. Нэмж хэлэхэд Японд очоод гар утас авсан тохиолдолд өөртөө толь бичигтэйг сонгох хэрэгтэй.
Япон-Монгол толь бичиг. Хэлбэрийн хувьд том, жижиг ямар ч байж болно. Гол нь Япон үгийг шууд монгол хэл рүү орчуулж ойлгоход тохирох нь илүү байдаг. Харин англиар дамжуулахад зарим үг нь огт ойлгомжгүй болох тохиолдол бий.

Онлайн толь бичиг болон орчуулагч. Хэрэв та компьютер болон интернэт ашигладаг бол дараах хаягийг заавал тэмдэглэж авах хэрэгтэй. Үүнд:

Хэллэгүүд. Ер нь хэл сурахад их цээжлэх хэрэгтэй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Харин япон үгийг цээжлэхдээ үгийг нь салгаж цээжлээд, нийлмэл утгыг нь дараа цээжлэх нь логик уялдааг олоход хэрэгтэй байдаг аж.

Www.sonin.mn-ээс зөвлөгөөг авлаа.

Saturday, February 3, 2007

Япон мэндчилгээний үгс

Япон хэлний байнга хэрэглэгдэх мэндчилгээний үгсээс танд хүргэж байна. Япончууд ер нь их найрсаг ард түмэн болохоор эдгээр үгсийг цаг ямагт хэлэхдээ залхдаггүй юм шиг байгаан. Дараагын удаад япон фонтоор танд хүргэх болно.

  1. ohayo (gozaimasu) - Өглөөний мэнд! [gozaimasu гэдгийг эелдэгээр мэндлэх утгаар нэмж хэлж болно, ер нь бол ohayo гэж мэндлэхэд л болно!]
  2. konnichi wa - Өдрийн мэнд! эсвэл Сайн байна уу! [Өдөрийн цагаар мэндлэхдээ]
  3. konban wa - Оройн мэнд! [Оройн цагаар мэндлэхдээ]
  4. sayounara - Баяртай! [Үнэндээ бол япончууд ихэнхдээ "Bye!" гэж хэлдэг]
  5. (o) genki desu ka? - Таны бие сайн уу? [ o -г эелдэг асуух утгаар нэмж хэлж болно]
  6. genki desu. - Сайн сайн. [Асуулт 5-ийн нийтлэг хариулт]
  7. hai - Тийм
  8. iie - Үгүй
  9. ~wa nan desu ka? - ~ юу вэ? [ ~ -ийн оронд ямар нэг зүйл орлуулна]
  10. hajimemashite - Тантай уулзсандаа таатай байна. [Анх удаа уулзаж байгаа үед]
  11. ganbatte - Хичээгээрэй [Ихэнхдээ бусдыг урамшуулан хэлдэг үг]
  12. ganbarimasu - Хичээнэ ээ [11-р асуултын хариулт болгон хэлэх үг]
  13. mata ne - Баяртай [bye bye]
  14. ~ga suki - Та ~ -д дуртай юу? эсвэл Би ~ -д дуртай [Энэ нь асуух болон энгийн хэлэх хоёрт адилхан бөгөөд та зөвхөн дууны өнгөөрөө ялгааг нь гаргаж өгөх юм]
  15. nihon(go) - Япон(хэл) [Япон улсын нэр болон хэлийг илэрхийлэхдээ]
  16. eigo - Англи хэл [Энд go нь хэл гэсэн утгаараа орж буйг анзаараарай]
  17. ~san - Ноён. эсвэл Хадагтай. эсвэл Эрхэм. эсвэл ??? [Энэ нь хүндлэлийн утгаар хүний нэрийг хэлэхдээ мөн ихэнхдээ найз нөхдийн ярианд хэрэглэгдэнэ]
  18. sugoi - Агуу юм аа! эсвэл Сайн байна! [Сайн байна гэсэн утгаар]
  19. daijoubu - OK [Энэ нь асуух болон энгийн ярих хэлбэрийн алинд ч хэлэгдэж болох бөгөөд мөн л дууны өнгөнөөс ялгааг нь гаргаж өгнө]
  20. ka - ? [Арай ч "?" тэмдэг биш л дээ. Гэхдээ ер нь бол өгүүлбэрийн төгсгөлд бичээд асуух өгүүлбэр болгочихдог]
  21. arigatou - Баярлалаа [Миний блогоор зочилж буй танд баярлалаа]

Friday, February 2, 2007

Япон хэлний үсгүүд

Япон хэл нь 2000 мянгаад жилийн түүхтэй. ( Харин англи хэл 1000 жилийн түүхтэй ) Япон хэлний бичгийн системийг 3 хувааж үздэг. HIRAGANA, KATAKANA болон KANJI.

HIRAGANA-Үндсэн япон үсэг бөгөөд мөн ханзны дуудлагыг бичдэг

KATAKANA-Гадаад үгийг галиглан бичиж хэрэглэдэг

KANJI-Энэ нь япончуудын хятадаас хуулбарлан авсан ханзны зурлагууд юм


Миний сонссоноор хятад хэлэнд бараг үг бүрээ тэр байтугай гадаад үгийг хүртэл ханзаар илэрхийлдэг гэж байгаа. Япон хэлэнд бол харьцангуй цөөхөн ханз байна.