Showing posts with label Англи хэл. Show all posts
Showing posts with label Англи хэл. Show all posts

Monday, March 5, 2007

Хэл сурах үндсэн хоёр төрлийн арга бий


Арго багшийн эмхэтгэсэн номуудтай анх танилцаж байхад хэтэрхий нуршуу хэмээгээд номын хуудасыг барсан ажил гэж санасан авч үзэл санааг нь ухамсарлахын хирээр ном улам бүр үнэ цэнэтэй болж байв. Чингээд танд уг номуудыг уншихыг зөвлөхийн сацуу хэсгээс нь танилцуулж байна.


Багшийн сургаснаар хэл сурах үндсэн 2 арга зам байна гэнэ.
1.Оросуудын зохиосон дүрмийн арга
2. Америк болон баруун Европт хэрэглэгдэг харилцан ярианы арга.

Аль аль арга нь сайн болон муу талтай. Оросын аргаар сурсан хүн юм бичихдээ сайн, ярихдаа муу. Америк аргаар сурсан хүн ярихдаа дажгүй, юм бичихдээ сулхан байдаг юм. Америкийн аргаар сурсан хүн дүрмийн мэдлэг муутай, дүрмээ ашиглаад үгээ хувиргаж юмхнаар юм хийх чадваргүй, орчноос нь салгачих юм бол хэлээ мартчихдаг. Дүрмээ мэддэг бол тухайн хэлийг мартдаггүй юм. Өөрөөр хэлбэл дүрэм гэдэг бол тухайн хэлийг мартахгүйн баталгаа бөгөөд зургаар бол бэхжүүлэгч 2-р хор, барилгаар бол яс мод нь юм. Ер нь дүрэм гэдэг бол билгийн тал, яриа гэдэг бол аргын тал юм. Арга, билгийг зөв хослуулах хэрэгтэй. Тэгвэл бид англи хэлийг сурч амжилтанд хүрнэ. Эс тэгвэл эрэгтэй нь өвгөн болсон хойноо, эмэгтэй нь эмгэн болсон хойноо ч сурахгүй. Хадаасыг зөвхөн алхаар л цохиж хананд оруулна шүү дээ. Ер нь Улаанбаатарт их, дээд, дунд сургууль, сургалтын төв гээд л 400 орчим сургууль бий. Эдгээрийн ихэнхэд нь оросын аргаар, заримд нь монголчилсон америк аргаар англи хэлийг заадаг. Германд сурсан нэг оюутнаас хөтлөгч “Манай монгол улс 1000 хүнд ноогдох эртэмтдийнхээ тоогоор дэлхийд дээгүүр цохиж явдаг. Энэ талаар та юу гэж бодож байна?” гэж асуутал цаадах нь “Хэрэв тийм юм бол тэд маань улсаа хөгжүүлэх нь яасан юм бэ?” гэж хариулж билээ. Гашуун ч гэсэн үнэн үг юм даа.
Манай сургалт оросуудын зохиосон дүрмийн аргаас зөвхөн дүрмийг нь л авсан, америк харилцан ярианы аргаас зөвхөн харилцан ярианых нь аргыг аваад зөв хослуулж монголчуудын маань төвд хэл, монгол бичиг үздэг давталтын арган дээр суурьшуулсан уламжлал, орчин үе, арга, билгийг зөв хослуулсан аргаар сургадгаараа онцлогтой. Дүрмийг чехүүдийн боловсруулсан бүтэц зүйн онолыг ашиглаж хялбаршуулсан юм. Бид сургалтандаа математикийн шинжлэх ухаанд гарсан хамгийн сүүлийн үеийн нээлтийг ашиглаж байгаа юм. Энэ бол “Нэгтийн онол” юм. Нэг их шинэ юм бишээ. Аугаа их математикч И.Ньютон гуай хамгийн сүүлчийнхээ номон дээр “Би насан туршдаа бодлого бодлоо. Их харамсч байна. Шал дэмий юм хийж. Энэ хорвоо дээр ганцхан тоо байдаг юм байна. Тэр бол нэгийн тоо юм. Бусад нь бүгдээрээ нэгийн тооны х /икс/ хувилбар юм” гэж бичжээ. Ньютон гуайг ийм дүгнэлт хийсэнд тэр үеийн томоохон математикчид их сандарчээ. Аргагүй ш дээ. Бүх зүйл үндсээрээ нурж байхад чинь. Тэд Ньютон гуайгаас “Саяын тоо гэж юу юм бэ?” гэхэд “Саяын тоо бол нэгийн тооны сая удаагийн давтамж” гэж. “Тэгвэл тэгш тоо гэж юу вэ?” гэхэд “Энэ бол нэгийн тэгш удаагийн давтамж” гэжээ. “Нэг үл мэдэгчтэй тэгшитгэл гэж юу вэ?” гэж асуутал “Та нар нэг үл мэдэгдэгч х-ийг олох уу. Олно. Тэр хариу тоо чинь нэгийн тооны Х удаагийн давтамж байх болно. Ер нь зөв бодсон тоо гэж юу юм бэ? Зөвхөн тэнцүүгийн тэмдгийн хоёр тал тэнцэж байх ёстой. Зүүн гар тал дахь урт илэрхийллийг янз бүрийн аргаар товчилсоор тэнцүүгийн тэмдгийн баруун гар тал дахь хариу хамгийн товч цааш задрах боломжгүй болсон тэр бодлогыг л зөв бодсон бодлого гэж нэрлэдэг биз дээ. Тэгвэл нэгийн Х удаагийн давтамж бол цааш задрахгүй хамгийн товч хариу юм” гэж эрдэмтдийн амыг таглажээ. Эрдэмтэд уурлаж “Энэ Ньютон бүр зөнөөд галзуурчихаж” гээд яваад өгчээ. Аргагүй шүү дээ. Тоо бодох ямар ч хэрэггүй нэг хариу гарна гэхээр чинь ямар ч математикч дургуйцэлгүй яахав дээ.
Гадаад хэлэнд ч гэсэн хүний сэтгэхүй нэгэн ижил түүнийг илэрхийлдэг хэл буюу арга нь өөр байдаг болов уу. Та нэг л хэлийг сайн сурчих. Бусад хэл түүний чинь Х удаагийн хувилбар байх болно. Яг л агуулга нэг, хэлбэр олон гэдэг шиг. Бид тэгвэл англи хэлнийхээ сургалтанд энэ нэгтийн онолыг ашиглана. Ортодокс /хоцрогдсон/ сургалтанд бол англи хэл хязгааргүй олон ялгаатай өгүүлбэр гэж үздэг. “My name is Jack”, “What is your name?” гэх зэрэг бүгд ондоо зүйл шүү, хязгааргүй олон өгүүлбэрүүд. “За хө, эхнээс нь цээжлээд байгаарай. нарийн онцлогыг нь сайн анхаар.Англи хэлний 60 орчим мянган үгийг бүгдийг нь цээжилнэ шүү. Сур сур бас дахин сур” гэж лантууддаг. Тэгвэл бид тэгэхгүй. Бид англи хэлийг зөвхөн ганцхан өгүүлбэр гэж үзнэ. Гэхдээ энэ өгүүлбэрийн зөвхөн үгнүүд нь л солигддог нэг л өгүүлбэр юм. Яг баруун зүүн гарын хооронд байгаа тэр л нэг өгүүлбэр. Ямар ч өгүүлбэр байж болно. Жишээ нь:
“I go to Darkhan everyday” гэсэн өгүүлбэр байна гэж бодъё. I буюу би гэсэн төлөөний үг, нэр үг хоёр нийлээд англи хэлэнд 40 орчим мянга бий. Go мэтийн үйл үг 12 орчим мянга байдаг. Darkhan мэтийн нэр үг мөн 40 мянгадаа багтдаг. Everyday мэтийн байц үг нэг мянга орчим байдаг. Шинэ Дархан буюу New Darkhan байж болно шүү дээ. New мэтийн тэмдэг нэр зургаан мянга орчим байдаг. Одоо үгнүүдийг нь солъё:
“Did you go to Darkhan yesterday?
Yes. I went to Darkhan yesterday.
No. I did not go to Darkhan yesterday.
Are you going to Darkhan now?
Yes. I am going to Darkhan now.
No. I am not going to Darkhan now.
Will you go to Darkhan tomorrow?
Yes. I will go to Darkhan tomorrow.
No. I will not go to Darkhan tomorrow.”
Энэ мэтчилэн нэг өгүүлбэрийнхээ үгнүүдийг нь солиод л байх хэрэгтэй.
Go гэдэг үгийн оронд come сэсэн үг, Darhan гэдгийн оронд Washington ч байж болно шүү дээ. Мэдэхгүй үгээ Монгол-Англи толиноос орлуулаад тавихад л гүйцээ.
Англи хэлний дүрэм
Ямар ч хэлний дүрмийг гурван зүйлээр судалдаг. Үүнд:
1. Авиан зүйн дүрэм
2. Үг зүйн дүрэм
3. Өгүүлбэр зүйн дүрэм
1. Авиан зүйн дүрэм
Авиан зүйн дүрэм гэдэг нь товчхондоо “Унших дүрэм” юм. Би та бүхэнд англи унших дүрмийг бүгдийг нь 4 аргаар тайлбарлаж өгье. Үүнд:
Унших дүрэм ¹1 буюу А арга
Англи үгийг уншихад үсэг, авиа, үе, өргөлтийн тухай мэдлэг шаардлагатай.
1. Англи хэлний үсэг /26 үсэгтэй/
Aa [ei]
Bb [bi:]
Cc [si:]
Dd [di:]
Ee [i:]
Ff [ef]
Gg [di:]
Hh [eit]
Ii [ai]
Jj [dei:]
Kk [kei]
Ll [el]
Mm [em]
Nn [en]
Oo [ou]
Pp [pi:]
Qq [kju:]
Rr [a:]
Ss [es]
Tt [ti:]
Uu [ju:]
Vv [vi:]
Ww [‘dabl ju:]
Xx [eks]
Yy [wai]
Zz [zed]
Эдгээр 26 үсгийн нэрийг мэдсэнээр англи үгийг уншиж болох уу? Мэдээж болохгүй. Англи хэлэнд бичлэг, дуудлага хоёр зөрдөг. Яг монгол бичиг шиг агула гэж бичээд уул, мину гэж бичээд миний гэдэг шиг. Ер нь европын хэлнүүдэд орос, грек, болгараас бусад 30 орчим хэлэнд эдгээр латин үсэг хэрэглэгддэг. Эдгээрээс бичлэг, дуудлага хоёр нь хамгийн их зөрөөтэй байдаг нь англи хэл юм. Жишээ нь: school гэдэг үгийг эс-си-эйч-өү-өү-л, эссиэйчөүөүл гэж уншдаггүй, скүүл гэж уншдаг. Уг үсгүүдийн нэр нь товчилсон үг, хүний нэрийг хэлэхэд л хэрэглэгддэг.
Dorj гэвэл [di:], [ou], [a:], [dei] Dorj, F.B.I Federal Bureau of intelligence гэх мэт. Англи хэлний цагаан толгойд хэд хэдэн сул тал байдаг. А үсгийг ЭЙ гэж, Е үсгийг ИЙ гэж, I үсгийг АЙ гэж, R үсгийг АА гэж өөрөөр дуудаг нь дүрэм үзэх явцад хүндрэл учруулдаг. Англи хэлний үсэг бол латин үсэг юм. Нэгэнтээ л ач холбогдол багатай учраас дүрэм үзэх явцдаа уг үсгүүдийг латинаар нь дуудвал их зүгээр байдаг. Одоо латин нэрийг хэлж өгье. Зарим үсгийн дуудлагыг хялбар болгохын тулд герман, франц хэлнээс авлаа.
Aa-а
Bb-бэ
Cc-цэ
Dd-дэ
Ee-э
Ff-эф
Gg-гэ
Hh-ха
Ii-и
Jj-йот
Kk-ка
Ll-эл
Mm-эм
Nn-эн
Oo-о
Pp-пэ
Qq-кү
Rr-эр
Ss-эс
Tt-тэ
Uu-ү
Vv-вэ
Ww-дүбл вэ
Xx-икс
Yy-игрек
Zz-зэт
Ингэж дуудахад хамаагүй хялбар байгаа биз дээ. За, нэгэнтээ л үсгээ мэдээд уншиж болохгүйгээс хойш авиагаа үзэцгээе.
Англи хэлний авиа
Англи хэлний авиаг гийгүүлэгч авиа, эгшиг авиа гэж 2 ангилдаг. Ер нь ямар ч хэлний авиаг ингэж хуваадаг.
Эгшиг, гийгүүлэгч 2 ямар ялгаатай вэ? Та юу гэж бодож байна? Хатуу, зөөлөн, эр, эм гээд л хэлэх байх л даа. Гийгүүлэгч авиаг хэлний урдуур хэлбэл зөөлөн, ардуур хэлбэл хатуу болчихдог. Жишээ нь: Бь, Бъ гэх мэт. Эгшиг авиа хэлний үзүүрээр хэлэгдвэл эм эгшиг, угаар хэлэгдвэл эр эгшиг гэж үздэг. Ж нь: А, Э г.м. Ер нь хэл сурахад толгойгоо ажиллуулах хэрэгтэй. Ингэхлээр толгойгоо яаж ажиллуулах вэ гэсэн асуудал гарч ирж байна. Нэг тийм онигоо байдаг даа. Хадаа аваргыг барилдаж байтал хүмүүс “Хөөе Хадаа. Толгойгоо ажиллуул” гэтэл аварга маань толгойгоо баруунаас нь зүүн тийш эргүүлж хөдөлгөсөн гэдэг. Гэхдээ энэ бол зөвхөн онигоо л доо. Хадаа аварга маань гүндүүгүй, цайлган цагаан хүн байсан юм. Энэ онигоо бол Хадаа аваргаас илүүтэй та биднийг хэлсэн байхаа. Та бид ер нь толгойгоо ажиллуулдаг бил үү?
Толгойгоо ажилуулна гэж аналитик болон синтетик чадварыг эзэмшинэ гэсэн үг. Аналитик чадвар гэж тухайн юмыг бүрдүүлж байгаа шинж чанарыг гаргаж ирэхийг хэлж байгаа юм. Хичнээн олон шинж чанар гаргаж ирнэ төдий чинээ сайн, хичнээн гол шинж чанарыг гаргаж ирнэв төдий чинээ чухал.
Синтетик чадвар гэж тухайн гаргаж ирсэн шинж чанараа дүгнэж сайн тал нь дийлж байвал сайн гэсэн үнэлэлт, муу тал нь дийлж байвал муу гэсэн үнэлэлт өгөхийг хэлж байгаа юм. Бүдүүн тоймоор тайлбарлая. Ж нь, би Доржтой тааралдлаа гэж бодъё. Дорж “Арго, хоёулаа нэг ажил хамтарч хийе” гэлээ. Гэтэл би Дорж гэж хэн бэ гэдгийг мэдэхийн тулд Доржийн шинж чанаруудыг гаргаж ирнэ. Дорж ер нь ямар хүн бэ? Дондогтой яаж харьцаж байв? Сургуульд байхдаа ямар хүүхэд байлаа? Гэр бүлтэй юу? Ажилтай юу? Мөнгөтэй юу? Надад хэрэгтэй юу? Сэтгэл хэр сайтай вэ? гэх мэт. Шинж чанар нь гадаад шинж, дотоод шинж гэж 2 ангилагддаг. Гадаад шинжид хувцас, нүүр, ам г.м. Гадаад шинжийг ялгах монгол ардын зарим арга байдаг. Шил нь хонхорхой бол харамч, хамар доорхи хонхорхой нь бага бол хүн муутай, хамар том бол ухаан сайтай, эрүүн дээрээ хонхорхой бол зэрлэг зантай, нүд ийш тийшээ гүйж ярьдаг бол худалч, үг үйлдэл хоёр нь зөрж байвал хуурамч гэх мэт энгийн зүйлээс эхлээд нарийн зүйлийн тухай “Субашид” номноос мэдэж болох жишээтэй.
Гэхдээ эдгээр бүх гадаад шинж чанар нь дангаараа хангалтгүй. Хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа гэдэг. Дотоод шинж чанар нь чухал юм. Үүнийг нээж олно гэдэг маш хэцүү. Миний хувьд бол би дууны өнгөөр хүний сайн, мууг ялгаж чаддаг. Эрэгтэй хүний дууны өнгө 55 янз, эмэгтэй хүний дууны өнгө 44 янз байдаг. Энэ бол маш өндөр мэдрэмж шаардсан ажил. Хэрэв та чадахгүй бол би нэг арга зааж өгье. Анхны мэдрэмжинд л найдах
хэрэгтэй. Хүнтэй анх уулзаад л нуруугаар чинь хүйт оргих юм бол харьцах хэрэггүй гэсэн үг. За ингээд гадаад, дотоод бүх шинжээ нэгтгэн дүгнээд “Сайн” гэсэн хариу гарах юм бол Доржтой хамтарч ажиллаж болно. “Муу” гэсэн хариу гарах юм бол болохгүй. Үүнийг л толгойгоо ажиллуулах гэж байгаа юм даа. За, одоо толгойгоо ажиллуулцгаая. Эгшиг, гийгүүлэгч 2 ямар ялгаатай вэ? Эгшиг саадгүй, гийгүүлэгч саадтай хэлэгддэг. Зөв, одоо л толгой чинь ажиллаж эхэлж байна.
Эгшиг А,Э,О,У,Ү,И,Ө гээд саадгүй. Гийгүүлэгч Б,Д,Т,Ч,Ц,… гээд заавал нэг саадтай хэлэгддэг. Ж нь, та 2 уруулаа нийлүүлэхгүйгээр Б авиаг, хэлээ тагнайдаа хүргэхгүйгээр Т авиаг хэлж чадахгүй. Туршаад үзсэн ч болно шүү. Англи хэлэнд 24 гийгүүлэгц авиа байдаг. Үүний 15 нь дуутай, 9 нь дуугүй авиа юм. Дуутай, дуугүйг нь ялгахын тулд хуруугаа төвөнхөн дээрээ тавиад уг авиаг дуудахад доргиж байвал дуутай, сул доргиж байвал дуугүй гэсэн үг.
Энэ мэт дүрмийг ойлгомжтой тайлбарлахаас гадна багш өөрийн хошин зан шингэсэн зарим нэгэн дурдатгалаа номондоо тусгасан байсан. Харин дээр дурдагдсан сургалт нь үнэтэй бөгөөд миний нэг таньдаг хүүхэд 2 сар тэр сургалтанд нь суугаад тийм ч сайн үр дүн гараагүй. Мэдээж хичнээн сайн арга байлаа ч сурах эрмэлзэлтэй байж л үр дүнг нь үзнэ шүү дээ. Тийм болохоор хэл сурах нь зөвхөн танаас л шалтгаална гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй биз ээ.

Арго багшийн номноос

Англи хэл сурах зарим зөвлөгөө


Англи хэл сурах нь хэрэгцээ болсон энэ цагт эдгээр зөвлөгөөнүүд танд туслана гэж итгэж байна. Та англи хэл сурч чадна аа! Бүрэн боломжтой.
1. Гадаад хэл сайн сурах нэг vндэс нь эх хэлээ сайн сурсан байх явдал.
2. Сонсох, ярих, унших, бичих гэсэн дєрвєн чавдарын аль нь чухал вэ гэвэл ярих нь хамгийн чухал. Ярих процессын эхлэл нь сонсох чадвар. Мєн дээрх чадваруудаас аман орчуулгын чадвар том зvйл бий.
3. Уламжлалт сургалтын гол алдаа нь ярианы чадварыг орхигдуулдаг.
4. Яриа гэдэг бол хэл юм. Харин хэл гэдэг бол ярианы гар юм. Ярих сонсох чадварыг эзэмшсэн цагт бусад чадварыг олж авахад илvv хялбар болно.
5. Бид дvрмийг ганцаараа, бие даан сурдаг нь буруу алхам. Дvрмийг харилцан ярилцан, тусгай орчинд олуулаа сурах нь чухал.
6. Англи хэл сурахын тулд бид заавал англиар сэтгэх хэрэгтэй гэвэл тийм биш. Англиар сэтгэх нь бидний хэл сурсаны дараа дадал зуршилаар болдог зvйл.
7. Англи хэл сурахын тулд англи, америкйн тvvхийг тодорхой хэмжээгээр судлах хэрэгтэй.
8. Гадаад хэл сурч байгаа хvн дуудлага, аялагад онцгой анхаарах хэрэгтэй. Англиар ярих vедээ єєрийн ярианы дуудлага, аялагад анхаарлаа хандуулаад хэрэггvй. Зєвхєн хэлэх гэсэн зvйлээ зоригтойгоор илэрхийлэх хэрэгтэй.
9. Сонсголын дасгалын зєвхєн ганцаараа, чимээгvй орчинд, эсвэл лингафон танхимд хийх.
10. Дараагийн сэдэв рvv орохын тулд ємнє vзэж єнгєрсєн сэдвvvдийг ойлгон орчуулж єєрийн vгээр тайлбарлан ярьж сурах хэрэгтэй.
11. Англи хэл сурахын нэг чухал vндэс бол байнга дасгал сургууль хийх явдал байдаг.
12. Їгийг дангаар цээжлэдэг арга учир дутагдалтай. Учир нь амьдрал дээр vг дангаараа утга агуулах нь ховор. Иймд vгийг єгvvлбэрт байхад нь бусадатй нь цуг цээжлэх хэрэгтэй.
13. Єгvvлбэрийн хэв маягийг яг єгvvлбэрийг ойлгон єєрийн болгон авдаг тэр л аргаараа єєрийн болгон тогтоох хэрэгтэй.
14. Хэлний тєрлийн олон сурах бичгээр сурах хэрэгтэй. Дvрмийн ном vзэх нь дvрмийн мэдлэгийг сайжруулах зорилготой.
15. Шалгалтанд зориулан бэлдсэн хэл удахгvй бvдэгрэн алга болдог. Тиймээс хэрэглэх гэж л хэл сурах хэрэгтэй.
16. Харь оронд очиж хэлийг сурах нь илvv хор хохиролтой. Хил гарахын тулд их зардал гарна. Гадаад оронд єдєрт дундажаар 11-12 цаг ажиллах бєгєєд ажил гэр хоёрын хооронд 1-2 цаг зарцуулна гээд тооцьол хаана нь хэлийг нухах цаг гарах вэ? Мєн англи, монгол хэлээ чєлєєтєй сэлгэн хэрэглэх нєхцєл гардаггvй. Тиймээс хэл эх орондоо сурах нь дээр.
17. Хэлийг єргєн фронтоор сурдаг. Мєн хэл бол математик биш тул заавал дараалал шаардахгvй.
18. Хэлийг єєрийн тєвшний хvмvvстэй уйгагvй бэлтгэх хэрэгтэй.
19. Англи хэл дээр кино, нэвтрvvлэг, сонин, сэтгvvл сайтар vзэж байх нь хэлийг єєрийн болгоход чухал.
20. Ямар ч нєхцєл байдалд цэвэрхэн бичлэг бvхий хуурцаг чухал байдаг.
21. Гадаа хvнтэй харилцах нь дадлагжихад нєлєє vзvvлнэ. Гэхдээ тэд англи хэлийг зовоогvй сурсан тул алдах нь тэдэнд ойлгомжгvй санагддаг.
22. Єєрийн хэлээр уншиж буй мэт тасралтгvй, хичээнгvйгээр унших явцдаа ярианы болон сонсголын чадвараа нэмэгдvvлэх. Энэ бол амжилтын vндэс. Єєрєєр хэлбэл яриа болон сонсголын дасгалыг тусад хийлгvйгээр бvгдийг нь уншлагын дасгалд багтаах хэрэгтэй.
23. Їеэ єнгєрєєсєн хэллэг, vг, єгvvлбэрээс салж орчин vеинй хэллэг бvхий vг, хэллэгийг сонгох хэрэгтэй .
24. Нэг амьсгалын дасгал нь тасралтгvйгээр тод ярьж сурахад чиглэгдэнэ. Энэ арга монголоор цагаан лонх тоолохтой адил юм. Нэг амьсгаагаар хэллэг єгvvлбэрийг олон дахин унших.
25. Гурван хамгийн арга нь цэвэр, тод, тунгалаг ярихад чиглэгдэнэ. Уг арга нь хамгийн чангаар, хамгийн тодоор, хамгийн хурднаар унших гэсэн зарчим юм. Дасгал хийхдээ нэг єгvvлбэр болон бэлдсэн эхийг эхлээд чангаар уншиж эхэлнэ. Энэ таны сонсгол болон ярианы чадварт онцгой нєлєєлдєг бєгєєд єєрийн алдаа ялган таниж мэдэхэд зориулагдсан. Дараа нь єгvvлбэр, хэллэг, vгийг тод дуудна. Энэ нь олсон алдаагаа засан дуудна гэсэн vг. Дараа нь хурдан уншина. Энэ нэг амьсгалын аргатай адил vvрэгтэй. Эцэст чанга, тод, хурднаар уншина.
26. Хамгийн хялбар vсэг, авиа, єгvvлбэр, хэллэг ер нь бvх зvйлд чухалчлан авч vзэж уйгагvй хичээлэх хэрэгтэй. Амжилтыг нэг vсэг, нэг єгvvлбэрээс олж авах болно.
27. Їгийг зєв тодорхой дуудаж сурах нь амжилтын vндэс.
28. Тодорхой хэмжээний vгсийн сан, яриа, єгvvлбэрийн бvтэцийг мэддэг болсон хойноо дvрэм vзэх нь танд ашигтай. Дvрмийг єєртєє тохиромжтой байдлаар тайлбарлаж, сурах арга барилаа єєрєє сонгох хэрэгтэй.
29. Чєлєєт цагаараа сурах л таны ганц боломж.
30. Аливааг асууж лавлана гэдэг нь хэлний тєвшинг ахиулах сайн боломж.
31. Ямар нэг vг хэллэгийг тогтоож дахин давтан хэлэх нь илvv vр дvнтэй. Ялангуяа чанга дуугаар нэг хэллэгийг унших нь илvv vр дvнтэй. Ингэх нь зєвхєн таны тогтооход хэрэгтэй байгаад зогсохгvй яриа, сонсгол, дуудлага гээд олон талын чадварыг хєгжvvлнэ.
32. Аилваа нэг зvйлийг дотроо тєсєєлєєд тvvндээ зохицуулан давтах хийх хэрэгтэй. Єєрєєр хэлбэл хаана ямар vг хэллэг хэрэглэж болох талаар давтана гэсэн санаа. Жишээ нь илтгэл тавьж байгаа болон ярилцлагад орж байгаа гэх мэт.
33. Чи єєрийнхєє ярьж, орчуулж чадаж байгаа тэр зvйлээ л сонсоод ойлгох чадвартай байдаг. Тэгэхлээр ярианы чадварыг эзэмшснээр сонсох чадварыг аяндаа эзэмших болно.
34. Хэлц vгийг эзэмшсэн хvн англи хэлийг тєрєлх хэл шигээ сурах эхлэлийг тавьдаг. Хэлц vг нь санаа бодлоор товчоор илэрхийлэх болон ярианы чадварт гойд нєлєєтєй.
35. Ганцхан ширхэг цэвэр дуудлага бvхий хуурцганд бvхий л авиа багтсан байдаг.
36. Англи хэлний єндєр чадварт хvрснийг илтгэх гол шалгуур бол аман орчуулгын чадвар юм. Уг чадварыг эзэмшихын тулд англи хэл дээр бичигдсэн нэг єгvvллэгийг унших vедээ монголоор яриад vзээрэй. Дунд нь ерєєсєє зогсож болохгvй. Ярихад хичнээн хvндрэлтэй байсан ч зогсож болохгvй.
37. Ямар ч аргаар хамаагvй санаа илэрхийлж сурах хэрэгтэй.
38. Яагаад гэсэн асуулт тавилгvйгээр бvгдийг байгаагаар нь хvлээн авч, сурах бичгийн дагуу хичээллэх хэрэгтэй.
39. Хэлж чаддаг зvйлээ оновчтой зоригтой хэлж сурах нь чухал. Єєрийгєє алдах байх гэж эмзэглэсний хэрэггvй.
40. Хичнээн зав чєлєєгvй байлаа ч хаяа нэг дvрмийн ном сєхєн хар.
41. Яриандаа сул vг хэрэглэх нь танийг яг л унаган анлгиар ярьж байгаа мэт сэтгэгдэл хvнд єгєх болно.
42. Англиар ном материал уншихдаа єєртєє хэрэгтэй мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.
43. Англи хэл дээр хошин шогийн єгvvллэг, хэллэг эзэмшсэнээр англиар сэтгэхэд тань тус болно.
44. Хэмжээ хязгаар тавилгvйгээр унших бєгєєд чанга дуугаар, тод дуудаарай. Їг vсэг авиа нэг бvр дээр тогт. Гарсан шинэ vгийн утга нэг бvрийг харах биш тухайн єгvvлбэрт ямар утгаар орсныг ойлгох хэрэгтэй. Олон дахин давтан уншснаар чадвар чинь аяндаа сайжрах болно.
45. Ярины нууц гэдэг бол амаа зогсолтгvй хєдєлгєн, єєрт хэрэгтэй бvхнийг хэлэх. Амны булчингуудаа євдєтєл нь дахин давтах.
46. Ярианы чадвар сайжирсанаар бичгийн чадвар сайжирна.
47. Єдєрт 1-2 єгvvлбэрийг Англи – Монгол, Монгол – Англи гэх мэтээр хєрвvvл.
48. Хэдийгээр vгийн сан бага, ерєєсєє орчуулж чадахгvй байсан ч тасралтгvй хуулан бичих нь танд тустай. Ядаж гар тань эвэлнэ. Їг vсэг танил болно.
49. Тооны тухайд тасралтгvйгээр тоогоо дараалуулан унших хэрэгтэй.
50. Єєртєє хэрэгтэй хэсэг бvлэг хэллэг, єгvvлбэрийг тогтоон хэрэглэх орчныг нь бодож тєлєвлє.
51. Шинэ vгийг зєв дуудан дуудлага болон бичлэгийн хоорондын ялгааг нарийн мэдрэх нь таныг vг тогтооход тусална.
52. Їгийг дангаар нь цээжилснээс аль болох олон єгvvлбэр цээжил. Єгvvлбэрийг цээжлэхийн тулд єгvvлбэрийн бvтэцийг нь сайн ажиглан тогтоо. Ерєєс англи хэлний гол нууц єгvvлбэрийн бvтэцэд байдаг.
53. Шинэ vг гарч ирэхэд яаран толь шvvрэн авах хэрэггvй. Магадгvй тэр vгийг урьд ємнє нь чи мэддэг байсан байж болно. Мєн чиний мэддэг vгнvvдийн хувирсан хэлбэр байж болно. Эргэн санахыг хичээ. Їнэхээр мэдэхгvй гэсэн vедээ толь ашигла


Арван жилийн боловсролоор хүн бүр л орос, англи хэлийг хэдийгээр заалгасан байдаг боловч хангалттай сурч чадаагүй байдаг. Үүнийг сургалтын чанар, багш, сургуультайгаа холбож тайлбарлахаас илүүгээр та өөрөө тухайн үед сурахыг хир эрмэлзэж байсан бэ гэдэгээ нэг бодоод үзээрэй.

Би ч мөн адил сургалтын системээр англи хэл үзээд 9-дэхь жилийнхээ нүүрийг үзэж буй хэдий ч 10-р ангид олимпиадад бэлдэж сар хиртэй зууралдсан маань л англи хэлний төсөөлөлтэй болж сурах арга барилаа олж авах эхлэл болжээ гэж боддог юм.

Www.olloo.mn-ээс зөвлөгөөг авлаа

Friday, March 2, 2007

English


Чимгээ өөрийн блогтоо англи хэлний хичээлийн зарим нэг сайтуудын хаягыг тайлбартайгаар бичжээ.