Showing posts with label Зураг. Show all posts
Showing posts with label Зураг. Show all posts

Wednesday, January 7, 2009

Дархан хот

Дархан хот, Морин хуур цогцолбор. Фото нийтлэл <<ҮЗЭХ>>

Зургууд дээр дарж томоор харж болно.

Бүхэл ертөнцийг нар ямагт гийдэгийн адил
Биднийг бас бурхан үргэлжид ивээдэг юм шүү
Бүх л хүнд ялгалгүй заяагдсан тэр ачтан
Бүүвэйн дуутай эх хүн таны бурхан шүү
*************************************************

Диваажин наранд хүрэх жим
Дээдлэх бурханд мөргөх зам
Дарханы залуусын дурлах зөн
Дүүжин гүүрийг гатлах нь жам
*************************************************

*************************************************

*************************************************





*************************************************
Шинэ оны анхны зургуудаасаа сонирхуулж байна. 2009 оныг маань бурхан ивээг.

Wednesday, October 29, 2008

Багын зургуудаас

Зүгээр л өөрийгөө бага байхдаа ямар хүүхэд байсныг найз нартаа сонирхуулж байна.


Tuesday, October 7, 2008

Анхны цас эм Адгын цас хор

Зураг дээр дарж томоор хараарай

Хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж
Хүрэлцэн ирсэн анхны цас
Хөнгөн гуниг сэтгэлд үлдээгээд
Хүрэх завдалгүй хайлан урсваа
**************************************************
Өглөөний бороо цасаар солигдлоо. Яг одоо ажлын өрөөний цонхоор ийм дүр зураг харагдаж байна. Гадаа сэтгэл хөдлөм мөртлөө амар тайван өдөр үргэлжилсээр..

Sunday, September 28, 2008

Намрын навчистай

Зураг дээр дарж томоор харж болно.

**************************************************

Амралтын өдөрөөрөө бас л гадуур зугааллаа. Хотын зүүн хэсэг Ботаник гэдэг газарт маш том цэцэрлэг байдаг юм байна.

Saturday, September 27, 2008

Хүйгээ дээдэлье.

Зураг дээр дарж томруулж харна уу.

Өнөөдрийн бидний амьдралын төлөө
Өөрийн биеийг ч хайрлаагүй
Өнө мөнхөд дуурсагдах гавъятай
Өстөнөө дарсан Д.Сүхбаатарын хүй
**************************************************

***************************************************
Амралтын өдөрөөрөө хотын зүүн хэсэгийг зорьлоо. Монгол хүн байна даа өөрөө бичгийг нь уншаад мэднэ биз ээ.

Tuesday, September 23, 2008

Борооны үүл.

Зураг дээр дарж томруулж хараарай

Түгшүүр төрүүлж гунигт автуулан
Тэнэгэр уужим сэтгэлийг бүрхэх
Тэнгэр бүтээсэн үүлэн дээврийг
Тэнхээ мэдэн нар нэвт гэрэлтэх нь
**************************************************

Борооны дараах
Болжморын жиргээн
Бодлыг сэргээх
Байгалын анир
**************************************************
Амралтын өдөрөөрөө харихдаа бороотой золгоод. За яахав хувьтай хүн хур борооноор гэдэг. Гэрээсээ гаралгүй цонхоор чкк. Дарханы 16 давхар үүл шүргэм өндөр харагдаж байгаа биз.

Sunday, September 7, 2008

Оройн сургууль.

Зураг дээр дарж томоор хараарай

**************************************************

**************************************************

Өнөөдөр нэг гэртээ амарч байна. Японы FujiInfox-ийн салбар INI компаны outsourcing, бизнесийн харилцаа, гадаад хэлний сургуулын 2 курст оройгоор сурч байгаа. Хичээлийн цаг Даваа-Баасан 18:30-21:45, Бямба 10:00-13:15. Ядарч байна гэхдээ зүгээрээ кк.

Saturday, September 6, 2008

Усан дусал.


Давхиж яваа машины цонхон дээрх дусал. Сайн харвал сэгсийтэл хийсч байгаа.

Sunday, August 31, 2008

Эрүүл мэнддээ анхааръя

Зураг дээр дарж томоор харж болно.

Эр биеийн чимэг
Энэ залуу насаа
Эрдэм номын зэрэгцээ
Эрч хүчээр тордоорой
*************************************************

Сайн хүн байхын учир
Сэтгэл сайхан бие сайн байж
Сайхан хүн байхын учир
Бие сайхан сэтгэл сайн байх
**************************************************

**************************************************

**************************************************

**************************************************

**************************************************

Өнгөрсөн амралтын өдөрөөрөө клуб дээрээ өнжлөө.

Saturday, August 30, 2008

Тэнгэрээ дээдэлье

Зураг дээр дарж томруулж харна уу.


Цонхоо нээн өглөөтэй мэндчилэхэд
Цэлмэг тэнгэр цэлийн угтлаа
Цэвэр ариунд итгэх сэтгэлтэй
Цоглог өдрийн эхлэл тавигдав
**************************************************

Алган дээр дэлгэж харуулсан
Амьдралын нэгэн зураглал
Аж байдал нь илхэн
Ард түмний тасархай
**************************************************
Зүгээр л өглөө цонхоо нээгээд чкк. Үүлгүй хөх тэнгэр цэлийсэн сайхан өдөр эхэллээ.

Monday, August 4, 2008

Голоо хайрлая.


**************************************************
Өнгөрсөн 7 хоногт амралтын өдөрөө ажил дээр очиж суугаад, голд очиж сэллээ. Голд утасаа унагаачих вий гэж зовсон ч, бүр лав цээжээрээ татсан хэсэгт нь орж байгаад дармаар санагдаад байсан даг.

Монгол улс мандтугай.


Бүтэн амардаг өдөрөө зурсан далбаа маань жаахан сүргүй санагдаад шинэ далбаа урлав. Материал нь муу зүгийнх байсан гэхдээ хамаагүй ээ энерги нь монгол болсон хойно учиртай.
Хоёр давхарлаад, хоёр талд нь соёмбо наагаад яг л байх ёстойгоор нь үйлдэв.
Энэ далбааны маань
Өртөг - 3000 төг. ( 3 метр силк - 1500 төг, 1 метр хуулга - 500 төг, силкийг нь залгаж оёулахад 1000 төг )
Үнэ цэнэ - Хэмжээлшгүй.

Энэ бэлэгдэлийн цаана хөвгүүд нь эр зоригтой, охид нь үзэсгэлэнтэй, уудам баялаг нутагтай, дэлхийд танигдсан Монгол Улс байгаа.

Монгол хүн та утасныхаа сэрүүлгэн дээрээ Төрийн дуулал сонгоод үзээрэй. Өглөө бүр таныг монгол эх орон тань угтах болно. Та амьсгалж буй агаар, харагдаж буй уул ус, уулзан учирч буй монгол ахан дүүсээ, монголын гэсэн бүхнээ хайрлах нэгэн сэдэлийг олоорой, хэрэгжүүлээрэй.

Монгол хүн болохоор та Төрийнхөө сүлдэнд залбираарай. Тэгэхдээ та эх орныхоо төлөө ажиллаж амьдарч байгаа олон мянган залуусынхаа тухай, сайн сайхан ирээдүйнхээ тухай бодож өөртөө зорилтууд бий болгоорой.

Монгол хүн учраас та өөртөө зориулж тэмдэглэлийнхээ дэвтэрийн эхний хуудсанд алтан Соёмбот Төрийн далбаагаа зураарай. Таныг ивээх болно. Эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах ганц сайхан санааг бодож олоорой. Өөрөө хэрэгжүүлэх амаргүй байсан ч бусаддаа сануулаарай.

Tuesday, July 29, 2008

Рашаан усаа хайрлая.


**************************************************

Хонхон хэлбэртэй сайхан цэцэгс
Хаа сайгүй тааралдахгүй байх шүү
Харамгүй сайн ажиглаарай тэднийг
Хайр дурлалыг бэлэгддэг өнгөтэй шүү
**************************************************
**************************************************

Аглаг талын шар цэцэгс
Алаг эрээн биш боловч
Ажаад нэг хараарай
Аз жаргал бэлэгддэг өнгөтэй шүү
**************************************************
Амралтын өдөрөөрөө Дондогдуламын нэрэмжит рашаантай Дарь-Эхийн хөндийг зорьлоо.

Шинэ өглөө

Зураг дээр дарж томоор харж болно.

Үүр хаяарч наран мандлаа
Үзэмжит нэгэн өглөө эхэллээ
Үргэлжилсэн ажил тосож угтлаа
Үйлс бүхэн минь бүтэх болтугай
**************************************************

Өнөөдөр бас л халуун өдөр байна. Ажилын цаг 08:30-аас эхэлдэг. Одоо өнөөдрийн хийх зүйлээ төлөвлөж байна.

Wednesday, July 16, 2008

Амралт хэрэгтэй

Зураг дээр дарж томоор харж болно.

**************************************************

**************************************************

**************************************************

**************************************************

Энэ 7 хоногын амралтаараа харихдаа бороотойд сагс тоглоод хайлтайчихсан. Цэнхэр шорттой өндөр нь миний ганц дүү. Зусланд гарсанаас хойш манайх хөл ихтэй байгаа бололтой.

Tuesday, July 15, 2008

Манай сургууль

Зураг дээр дарж томоор хараарай.

*************************************************

**************************************************

Наран манддаг зүгийн сургуулиас маань жаргах наран ийн харагдах нь.