Showing posts with label Хэл сурах арга зөвлөмжүүд. Show all posts
Showing posts with label Хэл сурах арга зөвлөмжүүд. Show all posts

Friday, June 6, 2008

Япон хэлийг анхан шатнаас нь:

Сора-гийн хүсэлтээр япон хэлний үсэгнээс нь эхлэн заадаг хичээлийг хавсаргалаа.
japanese for beginners
Ер нь бодоод байсан чинь миний хувьд энэ япон хэлийг тун их хичээж сурах хэрэг байгаа ч юм уу даа үгүй ч юм уу. Японд очиж ажиллавал мэдлэгээ нэмээд, соёлтой болоод, мөнгө олно гэсэн мөрөөдөл маань хоосон зүйл бололтой. Японы outsourcing-ийн зах зээл бүрэн хятад нөхдүүдийн гарт очив бололтой. Учир нь тэд хэлний бэрхшээл багатай буюу ханз мэддэг, маш бага цалингаар ажиллах хүч. Тэд үнэхээр дуулгавартай агаад их мөнгө шаарддаггүй тул монголчуудаас дээгүүр үнэлэгдэх ажгуу. Хятадад зөвхөн японд экспортлох зорилготой программист бэлддэг сургууль байдаг гэх.
Одоогын японд программистаар ажиллах шаардлага
1. Япон хэлний шалгалтын 2-р түвшинд тэнцсэн байх
Саяханаас бүр хэлний мэдлэгийг нэлээд шаарддаг болчихож. Санаагаар нь бол хэлсэн үгийг нь төвөггүй хурдан ойлгоод ЗА гэж хэлдэг хүн сайхан. Энэ ч бас аргагүй юм. Харь оронд хэл соёлыг нь мэдэхгүй бол ёстой нөгөө "Ойд төөрсөн сармагчин" болох биз. Гэхдээ ийм түвшинд хүрэхийн тулд амьдралынхаа нэг жилийг зориулна.
2. Мэдээж мэргэжилээ сайн эзэмшсэн байх
Одоогын их дээд сургууль төгсөж байгаа программистууд маань өөрсдөө л багштайгаа ойр байж, интернэттэй андын барилдлага тогтоож, өөрийн хүсэл эрмэлзэлтэй байх аваас мэдлэг мэдээлэлийг ямар ч хэмжээгээр өөрийн болгох боломжтой. Сургуулиас өгсөн мэдлэг таны багаж, та түүнийгээ илүү сайжруулж, маш сайн ашиглах ёстой.
3. Сайн бөхийж, мэхийж чаддаг байх
Гадаадад гарч ажиллана гэдэг бол үнэн хэрэгтээ айлын зарц, хүний газар боол болно гэсэн үг. Маш сайн гүйцэтгэгч л байх ёстой. Гагцхүү их зовох уу бага зовох уу гэдэгээс тоолж авах хэдэн цаас нь олон эсвэл цөөн байх буюу. Одоо тэр арал дээр очиход монгол уу, энэтхэг үү хамаагүй ажиллах өртөг нь хятад хүнтэй жишигдэж чихигдэнэ. Жирийн япон ажилчинаас хэд дахин бага үнэлгээтэй ажиллана.

Би энд зөвхөн өөрийн бодлыг бичлээ.

Маргааш дипломын жинхэнэ хамгаалалт болно. Өнөөдөр бас л ажил дээрээ сууж хонодог юм билүү гэж бодоод л байж байна. Үр дүн бага ч гэсэн ядаж л би хичээж байгаа шүү гэж өөрийгөө хуурах гэж байгаа хэрэг.

Saturday, April 12, 2008

Япон хэлний JLPT шалгалт

Өчигдөр Монгол-Японы төв дээр япон хэлний JLPT2 шалгалтыг өглөө. 4, 3-р түвшингээ бодвол маш хүнд санагдлаа. 11 сар хүртэл 4 удаа өгөх хугацаандаа тэнцэх зорилт тавина аа.

Миний шалгалтандаа бэлдэхдээ ашигладаг хамгийн тохиромжтой гэж үзсэн эх сурвалж JLPTstudy

*Зарим нэг хүний баталж байгаагаар 2000 ханзыг дунджаар 6 сарын хугацаанд бүрэн эзэмшиж болж байна гэнэ дээ.

Японы засгийн газраас сургуулиудад нэн түрүүнд заахаар тогтоосон 2000 ханз.

*200-гаад жилийн өмнө бичигдсэн нэг номонд 60000 орчим ялгаатай ханзыг дүрсэлсэн байдаг гэнэ.

Monday, March 5, 2007

Япон хэл сурах гэж байгаа бол...


Уг нь чиг гадаад хэл сурах ч сонирхолтой л доо... Таны хэл сурах үйлсэд нэмэр болох биз ээ гээд багахан зөвлөгөөг хүргэж байна. Би бээр 2007.01.01-2007.07.01 хоорондох хагас жилийн хугацаанд япон хэлийг боломжийн хэмжээнд сурна гэсэн зорилт тавьсан бөгөөд анхны "A" үсгээ нүдэлж эхлээд даруй 2 сарыг ардаа орхижээ. Ингээд цаашид хамтдаа хичээцгээе ээ. Та япон хэлийг сурчихаж чадна аа, чадна. Англи хэлийг сураагүй хүнд дэлхий ертөнцөөс хоцрогдох төлөвтэй байгаа энэ үед Азийн орноос япон хэлийг чухалд тооцож байна. Япон хэлээр нийтдээ 126 сая хүн ярьдаг. Мөн солонгос, хятад хэлээр ярьдаг иргэдээс япон хэлийг хоёрдахь хэлээ болгон сонгосон хүмүүс 800 мянга орчим байдаг гэсэн судалгаа гарчээ. Түүнчлэн хилийн чанадад тухайлбал, Хавайн арал, Өмнөд болон Хойд Америкийн япон гаралтай иргэд, мөн XX зууны эхэн үед Японы хараат улс байсан Тайван, Солонгос, Микронейзийн япон хэл суралцагч хүмүүс япон хэлийг хэрэглэж байна.

Анхны алхам. Энэ хэлийг сайн сурахын тулд дараах хоёр алхмыг юуны түрүүн хийх хэрэгтэй. Үүнд:
1. Компьютертаа японоор бичих. Ингэхийн тулд таны компьютер япон фонт таньдаг байх шаардлагатай. Яагаад энэ алхам чухал вэ гэвэл хэрэглээ үүсч байж хэл сурдаг. Тэгвэл та ганц үг харах болоход гарын дор ганц товчлуур дараад л япон үсэг, үг гаргаж ирэх боломжтой. Компьютер дээр анх хэдэн өгүүлбэрүүд хуулж бичиж байхад үнэхээр урамтай байлаа. Харин үг дэхь ханзны сонголтыг зөв хийхээс эхлээд л таныг сорьж эхлэх болно. Тухай бүрд нь тольноос харж байгаад ч болов зөв бичиж, тогтоогоод явбал зүгээр санагдсан.
2. Ханз хайх. Интернэтээс, номноос, өөр хаанаас ч хайж болно. Ингэхэд сайн нүдлэгддэг.

Миний хувьд Www.thejapanesepage.com сайт дажгүй санагдсан. Эндээс та үсэг цээжлүүлдэг жижиг програм, screensaver болон өөр бусад хичээлүүдийг сонсох, унших г.м төрөл төрөлөөр нь татаж авч болно. Одоогоор надад өдөр бүр мэйлээр хэд хэдэн ханз ирдэг. Та ч бас ингэж тохируулаад үзээрэй. Тэгээд тухай бүрд нь цээжлэх гээд үзээд байвал хуримтлагдахгүй амар байх болов уу.

Сурах арга. Ямар ч байсан хэл сурахаар та шийджээ. Дараах энгийн зөвлөгөөг дагаад үзэхэд гэмгүй. Хэл сурахад баримтлах ёстой нийтлэг зарчим байдаг япон хэлний хувьд арай ялгаатай байна.
• Зогсож болохгүй өдөр болгон дасгал хийх. Заавал бичих албагүй ч байнга тогтоо. Зарим өдөр сонсож, заримдаа ярьж, хааяа цээжил. Мөн бичих, ганцаараа ярих, унших, багшаар заалгах, хүнээс асуух гэх мэт өөртөө сонирхолтой байж болох бүх хэлбэрийг хайгаад үз.
• Тухай бүрдээ юу сурсныгаа байнга тэмдэглэж урам зориг авч байх. Цээжилсэн үгээ бичээд байх тусам, тэр нь өдөр бүр нэмэгдэж буйг хараад хүн өөрийн эрхгүй урамшдаг.
• Зурагт их үзэх. Ингэхдээ болж өгвөл хөгжмөндөө бичлэг хийж аваад байнга давтагддаг хөтөлбөрүүдийг ойлгодог болохыг зорих хэрэгтэй юм

Хэлбэрүүд. Маш олон янзын хэлбэр байдаг ч дараах идэвхтэй гурвыг сонгож ашиглахад гэмгүй.
1. Бичлэгтэй ном буюу Listening
2. Телевизийн нэвтрүүлгийн байнгын хэллэгүүдийг цээжлэх
3. Ашиглаж буй компьютерийнхаа бүх үзүүлэлтийг японоор тогтоох
4. Чихэвчний хөгжим. Энэ нь сонсгол сайжруулдаг. Хүн нэг ч монгол үг сонсохгүй зөвхөн япон үгийг нэг жил сонсоход паралель сэтгэл зүй нь автоматаар бүгдийг нь сурсан байдаг гэсэн судалгаа байдаг ажээ.

Бэлтгэл. Япон хэл үзэж эхлэхийн өмнө юу юу бэлдэх вэ? Мэдээж үүнд тодорхой хөрөнгө оруулалт хэрэгтэй боловч дараах хэдэн зүйл гарын дор байхад тун ч хэрэгтэй.

Толь бичиг. Хэд хэдэн янз байж болно. Тухайлбал,
Электрон толь бичиг. Энд анхаарах зүйл гэвэл Англи-Япон, Япон-Англи, Англи-Англи гэсэн товчнууд байгаа эсэхийг сайтар нягтлах. Мөн super jump, ханз хайх товчлуур байгааг мэдэж байхад илүүдэхгүй. Хэл сурахад болон электрон толь бичиг ашиглахад дээрх функцууд хамгийн чухал нь байдаг. Нэмж хэлэхэд Японд очоод гар утас авсан тохиолдолд өөртөө толь бичигтэйг сонгох хэрэгтэй.
Япон-Монгол толь бичиг. Хэлбэрийн хувьд том, жижиг ямар ч байж болно. Гол нь Япон үгийг шууд монгол хэл рүү орчуулж ойлгоход тохирох нь илүү байдаг. Харин англиар дамжуулахад зарим үг нь огт ойлгомжгүй болох тохиолдол бий.

Онлайн толь бичиг болон орчуулагч. Хэрэв та компьютер болон интернэт ашигладаг бол дараах хаягийг заавал тэмдэглэж авах хэрэгтэй. Үүнд:

Хэллэгүүд. Ер нь хэл сурахад их цээжлэх хэрэгтэй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Харин япон үгийг цээжлэхдээ үгийг нь салгаж цээжлээд, нийлмэл утгыг нь дараа цээжлэх нь логик уялдааг олоход хэрэгтэй байдаг аж.

Www.sonin.mn-ээс зөвлөгөөг авлаа.

Англи хэл сурах зарим зөвлөгөө


Англи хэл сурах нь хэрэгцээ болсон энэ цагт эдгээр зөвлөгөөнүүд танд туслана гэж итгэж байна. Та англи хэл сурч чадна аа! Бүрэн боломжтой.
1. Гадаад хэл сайн сурах нэг vндэс нь эх хэлээ сайн сурсан байх явдал.
2. Сонсох, ярих, унших, бичих гэсэн дєрвєн чавдарын аль нь чухал вэ гэвэл ярих нь хамгийн чухал. Ярих процессын эхлэл нь сонсох чадвар. Мєн дээрх чадваруудаас аман орчуулгын чадвар том зvйл бий.
3. Уламжлалт сургалтын гол алдаа нь ярианы чадварыг орхигдуулдаг.
4. Яриа гэдэг бол хэл юм. Харин хэл гэдэг бол ярианы гар юм. Ярих сонсох чадварыг эзэмшсэн цагт бусад чадварыг олж авахад илvv хялбар болно.
5. Бид дvрмийг ганцаараа, бие даан сурдаг нь буруу алхам. Дvрмийг харилцан ярилцан, тусгай орчинд олуулаа сурах нь чухал.
6. Англи хэл сурахын тулд бид заавал англиар сэтгэх хэрэгтэй гэвэл тийм биш. Англиар сэтгэх нь бидний хэл сурсаны дараа дадал зуршилаар болдог зvйл.
7. Англи хэл сурахын тулд англи, америкйн тvvхийг тодорхой хэмжээгээр судлах хэрэгтэй.
8. Гадаад хэл сурч байгаа хvн дуудлага, аялагад онцгой анхаарах хэрэгтэй. Англиар ярих vедээ єєрийн ярианы дуудлага, аялагад анхаарлаа хандуулаад хэрэггvй. Зєвхєн хэлэх гэсэн зvйлээ зоригтойгоор илэрхийлэх хэрэгтэй.
9. Сонсголын дасгалын зєвхєн ганцаараа, чимээгvй орчинд, эсвэл лингафон танхимд хийх.
10. Дараагийн сэдэв рvv орохын тулд ємнє vзэж єнгєрсєн сэдвvvдийг ойлгон орчуулж єєрийн vгээр тайлбарлан ярьж сурах хэрэгтэй.
11. Англи хэл сурахын нэг чухал vндэс бол байнга дасгал сургууль хийх явдал байдаг.
12. Їгийг дангаар цээжлэдэг арга учир дутагдалтай. Учир нь амьдрал дээр vг дангаараа утга агуулах нь ховор. Иймд vгийг єгvvлбэрт байхад нь бусадатй нь цуг цээжлэх хэрэгтэй.
13. Єгvvлбэрийн хэв маягийг яг єгvvлбэрийг ойлгон єєрийн болгон авдаг тэр л аргаараа єєрийн болгон тогтоох хэрэгтэй.
14. Хэлний тєрлийн олон сурах бичгээр сурах хэрэгтэй. Дvрмийн ном vзэх нь дvрмийн мэдлэгийг сайжруулах зорилготой.
15. Шалгалтанд зориулан бэлдсэн хэл удахгvй бvдэгрэн алга болдог. Тиймээс хэрэглэх гэж л хэл сурах хэрэгтэй.
16. Харь оронд очиж хэлийг сурах нь илvv хор хохиролтой. Хил гарахын тулд их зардал гарна. Гадаад оронд єдєрт дундажаар 11-12 цаг ажиллах бєгєєд ажил гэр хоёрын хооронд 1-2 цаг зарцуулна гээд тооцьол хаана нь хэлийг нухах цаг гарах вэ? Мєн англи, монгол хэлээ чєлєєтєй сэлгэн хэрэглэх нєхцєл гардаггvй. Тиймээс хэл эх орондоо сурах нь дээр.
17. Хэлийг єргєн фронтоор сурдаг. Мєн хэл бол математик биш тул заавал дараалал шаардахгvй.
18. Хэлийг єєрийн тєвшний хvмvvстэй уйгагvй бэлтгэх хэрэгтэй.
19. Англи хэл дээр кино, нэвтрvvлэг, сонин, сэтгvvл сайтар vзэж байх нь хэлийг єєрийн болгоход чухал.
20. Ямар ч нєхцєл байдалд цэвэрхэн бичлэг бvхий хуурцаг чухал байдаг.
21. Гадаа хvнтэй харилцах нь дадлагжихад нєлєє vзvvлнэ. Гэхдээ тэд англи хэлийг зовоогvй сурсан тул алдах нь тэдэнд ойлгомжгvй санагддаг.
22. Єєрийн хэлээр уншиж буй мэт тасралтгvй, хичээнгvйгээр унших явцдаа ярианы болон сонсголын чадвараа нэмэгдvvлэх. Энэ бол амжилтын vндэс. Єєрєєр хэлбэл яриа болон сонсголын дасгалыг тусад хийлгvйгээр бvгдийг нь уншлагын дасгалд багтаах хэрэгтэй.
23. Їеэ єнгєрєєсєн хэллэг, vг, єгvvлбэрээс салж орчин vеинй хэллэг бvхий vг, хэллэгийг сонгох хэрэгтэй .
24. Нэг амьсгалын дасгал нь тасралтгvйгээр тод ярьж сурахад чиглэгдэнэ. Энэ арга монголоор цагаан лонх тоолохтой адил юм. Нэг амьсгаагаар хэллэг єгvvлбэрийг олон дахин унших.
25. Гурван хамгийн арга нь цэвэр, тод, тунгалаг ярихад чиглэгдэнэ. Уг арга нь хамгийн чангаар, хамгийн тодоор, хамгийн хурднаар унших гэсэн зарчим юм. Дасгал хийхдээ нэг єгvvлбэр болон бэлдсэн эхийг эхлээд чангаар уншиж эхэлнэ. Энэ таны сонсгол болон ярианы чадварт онцгой нєлєєлдєг бєгєєд єєрийн алдаа ялган таниж мэдэхэд зориулагдсан. Дараа нь єгvvлбэр, хэллэг, vгийг тод дуудна. Энэ нь олсон алдаагаа засан дуудна гэсэн vг. Дараа нь хурдан уншина. Энэ нэг амьсгалын аргатай адил vvрэгтэй. Эцэст чанга, тод, хурднаар уншина.
26. Хамгийн хялбар vсэг, авиа, єгvvлбэр, хэллэг ер нь бvх зvйлд чухалчлан авч vзэж уйгагvй хичээлэх хэрэгтэй. Амжилтыг нэг vсэг, нэг єгvvлбэрээс олж авах болно.
27. Їгийг зєв тодорхой дуудаж сурах нь амжилтын vндэс.
28. Тодорхой хэмжээний vгсийн сан, яриа, єгvvлбэрийн бvтэцийг мэддэг болсон хойноо дvрэм vзэх нь танд ашигтай. Дvрмийг єєртєє тохиромжтой байдлаар тайлбарлаж, сурах арга барилаа єєрєє сонгох хэрэгтэй.
29. Чєлєєт цагаараа сурах л таны ганц боломж.
30. Аливааг асууж лавлана гэдэг нь хэлний тєвшинг ахиулах сайн боломж.
31. Ямар нэг vг хэллэгийг тогтоож дахин давтан хэлэх нь илvv vр дvнтэй. Ялангуяа чанга дуугаар нэг хэллэгийг унших нь илvv vр дvнтэй. Ингэх нь зєвхєн таны тогтооход хэрэгтэй байгаад зогсохгvй яриа, сонсгол, дуудлага гээд олон талын чадварыг хєгжvvлнэ.
32. Аилваа нэг зvйлийг дотроо тєсєєлєєд тvvндээ зохицуулан давтах хийх хэрэгтэй. Єєрєєр хэлбэл хаана ямар vг хэллэг хэрэглэж болох талаар давтана гэсэн санаа. Жишээ нь илтгэл тавьж байгаа болон ярилцлагад орж байгаа гэх мэт.
33. Чи єєрийнхєє ярьж, орчуулж чадаж байгаа тэр зvйлээ л сонсоод ойлгох чадвартай байдаг. Тэгэхлээр ярианы чадварыг эзэмшснээр сонсох чадварыг аяндаа эзэмших болно.
34. Хэлц vгийг эзэмшсэн хvн англи хэлийг тєрєлх хэл шигээ сурах эхлэлийг тавьдаг. Хэлц vг нь санаа бодлоор товчоор илэрхийлэх болон ярианы чадварт гойд нєлєєтєй.
35. Ганцхан ширхэг цэвэр дуудлага бvхий хуурцганд бvхий л авиа багтсан байдаг.
36. Англи хэлний єндєр чадварт хvрснийг илтгэх гол шалгуур бол аман орчуулгын чадвар юм. Уг чадварыг эзэмшихын тулд англи хэл дээр бичигдсэн нэг єгvvллэгийг унших vедээ монголоор яриад vзээрэй. Дунд нь ерєєсєє зогсож болохгvй. Ярихад хичнээн хvндрэлтэй байсан ч зогсож болохгvй.
37. Ямар ч аргаар хамаагvй санаа илэрхийлж сурах хэрэгтэй.
38. Яагаад гэсэн асуулт тавилгvйгээр бvгдийг байгаагаар нь хvлээн авч, сурах бичгийн дагуу хичээллэх хэрэгтэй.
39. Хэлж чаддаг зvйлээ оновчтой зоригтой хэлж сурах нь чухал. Єєрийгєє алдах байх гэж эмзэглэсний хэрэггvй.
40. Хичнээн зав чєлєєгvй байлаа ч хаяа нэг дvрмийн ном сєхєн хар.
41. Яриандаа сул vг хэрэглэх нь танийг яг л унаган анлгиар ярьж байгаа мэт сэтгэгдэл хvнд єгєх болно.
42. Англиар ном материал уншихдаа єєртєє хэрэгтэй мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.
43. Англи хэл дээр хошин шогийн єгvvллэг, хэллэг эзэмшсэнээр англиар сэтгэхэд тань тус болно.
44. Хэмжээ хязгаар тавилгvйгээр унших бєгєєд чанга дуугаар, тод дуудаарай. Їг vсэг авиа нэг бvр дээр тогт. Гарсан шинэ vгийн утга нэг бvрийг харах биш тухайн єгvvлбэрт ямар утгаар орсныг ойлгох хэрэгтэй. Олон дахин давтан уншснаар чадвар чинь аяндаа сайжрах болно.
45. Ярины нууц гэдэг бол амаа зогсолтгvй хєдєлгєн, єєрт хэрэгтэй бvхнийг хэлэх. Амны булчингуудаа євдєтєл нь дахин давтах.
46. Ярианы чадвар сайжирсанаар бичгийн чадвар сайжирна.
47. Єдєрт 1-2 єгvvлбэрийг Англи – Монгол, Монгол – Англи гэх мэтээр хєрвvvл.
48. Хэдийгээр vгийн сан бага, ерєєсєє орчуулж чадахгvй байсан ч тасралтгvй хуулан бичих нь танд тустай. Ядаж гар тань эвэлнэ. Їг vсэг танил болно.
49. Тооны тухайд тасралтгvйгээр тоогоо дараалуулан унших хэрэгтэй.
50. Єєртєє хэрэгтэй хэсэг бvлэг хэллэг, єгvvлбэрийг тогтоон хэрэглэх орчныг нь бодож тєлєвлє.
51. Шинэ vгийг зєв дуудан дуудлага болон бичлэгийн хоорондын ялгааг нарийн мэдрэх нь таныг vг тогтооход тусална.
52. Їгийг дангаар нь цээжилснээс аль болох олон єгvvлбэр цээжил. Єгvvлбэрийг цээжлэхийн тулд єгvvлбэрийн бvтэцийг нь сайн ажиглан тогтоо. Ерєєс англи хэлний гол нууц єгvvлбэрийн бvтэцэд байдаг.
53. Шинэ vг гарч ирэхэд яаран толь шvvрэн авах хэрэггvй. Магадгvй тэр vгийг урьд ємнє нь чи мэддэг байсан байж болно. Мєн чиний мэддэг vгнvvдийн хувирсан хэлбэр байж болно. Эргэн санахыг хичээ. Їнэхээр мэдэхгvй гэсэн vедээ толь ашигла


Арван жилийн боловсролоор хүн бүр л орос, англи хэлийг хэдийгээр заалгасан байдаг боловч хангалттай сурч чадаагүй байдаг. Үүнийг сургалтын чанар, багш, сургуультайгаа холбож тайлбарлахаас илүүгээр та өөрөө тухайн үед сурахыг хир эрмэлзэж байсан бэ гэдэгээ нэг бодоод үзээрэй.

Би ч мөн адил сургалтын системээр англи хэл үзээд 9-дэхь жилийнхээ нүүрийг үзэж буй хэдий ч 10-р ангид олимпиадад бэлдэж сар хиртэй зууралдсан маань л англи хэлний төсөөлөлтэй болж сурах арга барилаа олж авах эхлэл болжээ гэж боддог юм.

Www.olloo.mn-ээс зөвлөгөөг авлаа

Sunday, March 4, 2007

Хэл сурах арга барил

"Хүн өөрийнхөө мэдлэгийг өчүүхэн гэдгийг ойлгохын тулд гадаад хэл судал" хэмээн хэн нэг нь хэзээ нэгэн цагт хэлсэн байдаг. Их сургуульд үзэж байхдаа орос хэлээр толь бичиг харж байгаад текст орчуулчихна гээд дайраад байдаг байсан чинь хэрэглэхгүй, давтахгүй удсан болохоор бараг мартагдаад байх шиг байна. Уг нь бага байхдаа гадаад хэл заалгасан бол тэгж их мартагдахгүй байх байсан ч юм билүү. Дөрвөн настайдаа уншиж сурч болсон юм чинь харьцуулаад өөр нэг гадаад хэл заалгачихсан бол яах байсан бол гэж хааяа бодогдох. Ингээд нэгэн зөвлөгөө олж уншсанаа тантай хуваалцъя.
Гадаад хэл нь эх хэлийг мартуулдаг зүйл биш харин хүний сэтгэхүйн орон зайг улам тэлдэг. Зөвхөн эх хэлээрээ эх сурвалж олоход 10 мянган сонголт олно гэж бодоход гадаад хэлтэй хүн 100 мянгыг олох боломжтой гэсэн үг. Тиймээс гадаад хэл нь сурахгүй бол болохгүй зүйлсийн жагсаалтанд зайлшгүй багтах нь зүйн хэрэг. Бидний амьдарч буй эрин зуунд гадаад хэл сурах, ялангуяа Англи хэл сурах нь зайлшгүй шаардлагатай болжээ.

Хүүхэд нас бага байх тусам хэл сурах нь төдий чинээ хялбар байна. Хүүхдийг анх нэгдүгээр ангид ороход нь гадаад хэл зааж эхлэхэд наймдугаар анги төгсөхдөө тэр хэлийг сайн эзэмшсэн байна. Өнөөгийн нийгэмд сайн ажилд орж, амжилттай ажиллахын нэг үндэс нь хамгийн багаар бодоход нэг гадаад хэлийг бүрэн эзэмшсэн байх хэрэгтэй бөгөөд хамгийн ихээр шаардлагатай хэл нь Англи хэл болжээ.

Та нэг сонингийн зараас хүний нөөцийн талаарх зарыг хараарай. Таван зарын дөрөвт нь гадаад хэлтэй байх шаардлага тавьсан байдаг.
Компани болгон өдрөөс өдөрт өсөж дэвжиж, улам өргөжин тэлж, даяаршиж буй дэлхий дээр өөрийн орон зайг хадгалан, олон шинэ байгууллагатай харилцаа холбоотой байх зорилготой байдаг гэдгийг огтхон ч мартаж болохгүй. Энэ байдалд хүрэхийн тулд зөвхөн сайн боловсон хүчинтэй байх шаардлагатай гэсэн үг. Тиймээс гадаад хэл нь хүний амьдралд хэр зэрэг чухал үүрэг гүйцэтгэдгийг ухаарч ойлгосон хүмүүс л шуурхайлан идэвх зүтгэлтэйгээр сурч байна. Гадаад хэлний хэрэгцээг сайтар ухаарсан хүмүүст зориулж сургалт, дамжаа ч нээгдэж эхэлжээ.
Та үүнийг анхаараарай

  1. Хэл сурч, сайн ярьж чаддаг болох нь тийм ч амар зүйл бас биш л дээ. Тиймээс маш их тэвчээр шаарддаг. Хэл сурах эхний үе шатууд ихэнхдээ хөгжилтэй сайхан амархан өнгөрдөг. Харин хугацаа уртсах тусам улам хэцүү болж сүрдэж эхэлнэ. Учир нь хэл болгонд өөр өөрийн хэцүү талууд байдаг. Дээрээс нь мянга мянган үг цээжлэх хэрэгтэй болно. Дээрээс нь хийх дадлага нь хэдэн жилийг тань авах болно. Тиймээс хэл сурахад тэвчээр хамгийн чухал.
  2. Хэрэв та нэг улсад тэр улсын хэлийг сурах гэж очиж байгаа бол их хичээл авч, богино хугацаатай байхын оронд бага хичээл авч урт хугацаатай байх хэрэгтэй. Эдинбургийн Гүнгийн хэл сургах системийг хэрэглэдэг Английн хэлний сургуулиуд болон энэ системийг дэмждэг мэргэжилтнүүд өдөрт 3-4 цагийн хэлний хичээлийг хангалттай гэж үздэг.
  3. Гадаадын хэлний сургалт нь таны үзэж дадал болсон хэлний сургалттай огт адилгүй байдгаас гадаадад хэл үзэх гэж очсон зарим сурагчдад сэтгэлээр унах, эсвэл дэмий мөнгө үрж байгаа мэт сэтгэгдэлтэйгээр буцах тохиолдол гардаг. Тиймээс та гадаадад хэлний сургалтанд явахынхаа өмнө сайн бэлтгэлтэй байгаарай. Яаж гэвэл: Таны урд өмнө нь сурч байсан хэлний сургалтаас тэс өөр байна, таны сэтгэлд хүрэхгүй байсан ч гэсэн сэтгэлээр унасны хэрэггүй. Тэдний системийг өөрийн улсын системтэй харьцуулсны хэрэггүй. Хэрэв таны дасаж заншсан сургалтын систем сайн байсан бол та гадаадад хэлний сургуульд явахгүй байсан гэдгийг мөн мартаж болохгүй.
  4. Монгол хэл болон Монголчуудаасаа түр зууртаа салж, өдрийн турш сурч буй хэлээрээ ярьж мөн бодож байгаарай. Тиймээс гадаадад хэл сурах гэж явсан хугацаагаа хамгийн үр дүнтэй өнгөрөөхийг хүсвэл эх хэлтэн болон нутаг нэгтнүүдээсээ хэсэг хугацаа хол байж цэвэр гадаадын орчинд байх хэрэгтэй.
  5. Байрлах байрны хувьд гэвэл таны сурах гэж буй хэлийг эх хэл шигээ эзэмшсэн хүнтэй нэг гэрт байж болно. Ингэснээр та 24 цагийн турш дадлага хийж болно. Өөр нэг сонголт гэх юм бол та айлд байж болно. Учир нь та айлд байснаар тэр улсын ёс заншилтай холбоотой олон олон үг мэдэж авна гэсэн үг. Тиймээс та дотуур байранд байрлахаасаа өмнө сайн бодож тооцоолоорой. Учир нь дотуур байранд яг л өөр шиг чинь шинэхэн сурагчид байдаг.
  6. Аль болох олон хүнтэй танилцаж, найз нөхөдтэй болж байнга ярианы дадлага хийх хэрэгтэй.
  7. Гэрийн даалгавараа сайн хийж, өнөөдрийн ажлаа маргааш хийхийн оронд маргаашийн ажлаа өнөөдөр нь хийж дадаж занших хэрэгтэй.
  8. Хүүхэлдэйн кино сайн үзэх хэрэгтэй. Хүүхэлдэйн кинонд дараа нь санаж болохоор хялбар үг хэллэгийг дахин дахин давтаж үйл хөдлөлийг нь ч үзүүлдэг учир тогтооход хялбар байдаг.
  9. Зарим хүмүүс алдаатай ярихаас ичиж зовдгоос нэг их ярьдаггүй. Гэвч хэн ч таныг алдаатай ярилаа гэж загнахгүй шүү дээ. Алдаатай байсан ч хамаагүй эвгүй байдалд орохоос эмээлгүй байнга ярих хэрэгтэй. Тэр бүү хэл сайн ярьдаг хүнтэй ярихдаа зарим өгүүлбэрийг албаар алдаатай ярих хэрэгтэй. Учир нь таны мэддэг өгүүлбэрийг хэрхэн өөр хувилбараар засахыг нь сурах хэрэгтэй.
  10. Удаан бодолгүйгээр шууд ярих хэрэгтэй. Сонсож байгаа зүйлээ Монгол хэл рүүгээ оруулж ойлгох гэж хичээсний хэрэггүй. Шууд тэр хэлээрээ ойлгохыг оролд. Буруу байсан ч хамаагүй шууд тэр хэлээр хариулт өгөөрэй. Энэ нь таныг хурдан боддог болгоно.
  11. Ном сонин болон унших материал их унших хэрэгтэй. Өөрийн сонирхдог сэдвийн дагуу веб сайтуудад ороорой. Мөн түүнтэй холбогдолтой ном сэтгүүл авч уншаарай. Ингэснээр тэр хэлийг улам дурлаж сурах болно.
  12. Толь бичиг их ашиглахгүй байх хэрэгтэй. Аль болохоор өөрийн хэлтэй харьцуулж бодолгүйгээр, өгүүлбэртэй нь хамт ойлгох хэрэгтэй. Толь бичиг хэрэглэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд сурч буй хэлнийхээ тайлбар толийг ашиглахыг хичээгээрэй.
  13. Сургууль болон багшаас ихийг хүлээсний хэрэггүй. Амжилтын ихэнх нь таны идэвх зүтгэлд байдаг юм шүү. Хэрэв та нэг улсад очоод байх хугацаандаа амжилттай сайн хэл сурч чадаагүй бол үүний бурууг бусдад тохолгүйгээр зөвхөн өөрөөсөө асуугаарай.
  14. Сониуч байгаарай. Хүнээс санаа зоволгүйгээр асуух хэрэгтэй. Бүр хүүхэд шиг сониуч байвал илүү сайн шүү.
  15. Таны хамгийн сайн туслагч, багш тань настай хүмүүс байдаг юм шүү. Хөгжилтэй орнуудад настай хүмүүс ихэнхдээ ганцаар амьдардгаас ярих сонирхол ихтэй байдаг .Амьдралын туршлага ихтэй энэ хүмүүсээс сурах юм их байдгийг санаж явахад илүүдэхгүй.

Бяцхан жаалуудын гадаад хэл
Ихэнх эцэг эхчүүд хүүхэддээ гадаад хэлний боловсрол эзэмшүүлэхийн тулд сургуульд орохыг нь хүлээдэг. Гэтэл хүүхэд цэцэрлэгийн бага ангийн насандаа гадаад хэл сурах бүрэн чадвартай байдаг. Хүүхэд тань эхэлж өөрийнхөө эх хэлийг хэрхэн сурсан, яг л түүний адилаар хоёрдогч хэлээ сурч эхэлдэг. Эхлээд ойлгохгүй ч гэсэн сонсдог. Дараа нь эцэг эхийнхээ өөрийг нь эрхлүүлж байгаа хөдөлгөөнийг давтагдан хэлж байгаа үгнүүдтэй холбож ойлгосноор ойлгож эхэлдэг. Гадаад хэлийг ч гэсэн ийм маягаар сурдаг. Хүүхдэд ийм системээр, хичээл зааж ядраалгүйгээр хэл зааж болно. Жишээ нь хүүхэд тань англи хэл сурч байна гэж бодъё. Түүнд үргэлж англи хэл дээр гардаг хүүхэлдэйн кино болон кассет сонсговол хэсэг хугацааны дараа бяцхан үр чинь ойлгодог болж эхэлнэ.
Тархины хамгийн чухал хэсгүүд нь хүүхэд 6 нас хүрэхэд бүрэн хөгжиж гүйцдэг гэж судлаачид тогтоожээ. Тиймээс хүүхдийг 6 нас хүрэхээс нь өмнө хоёрдогч хэлийг зааж эхлэхийг зөвлөж байна. Энэ туршлагыг 8 хүүхэд дээр туршиж үзсэн судлаач ярихдаа, хүүхэд бүрт тус тусад нь Англи хэлний кассет болон видео бичлэг өгөөд түүнийг гэрт нь байнга нээлттэй байлгаад (хоол идэж байхад нь, тоглож байхад нь г.м) дараа нь хичээл дээр тэр сэдвийг нь зааж үзүүлэхэд хялбар сурч байлаа. Тэд 6 настайдаа Англи хэлийг сайн сурсан юм.
Сургуульд Англи хэл сурах ба уншлага
Гадаад хэл сурах явцад чадах ёстой хамгийн чухал зүйлсийн нэг бол сайн уншиж чаддаг байх юм. Гадаад хэлийг сайн ярьж чадахгүй ч гэсэн сайн уншиж чадах нь чухал юм. Уншиж чаддаг байх нь хэлийг эзэмшихэд нэн их нөлөөлдөг. Тиймээс өөрийн хэмжээндээ тохирсон ном унших хэрэгтэй. Гадуур явж байхдаа ч, хичээл дээр ч, машин дотор ч тухайн хэлний касетийг сонсож явбал сайн. Мөн түүнийг байнгын дадал болгох хэрэгтэй. Хэлийг сурахдаа ихэнхдээ сонсох уу, аль эсвэл унших уу гэдэг нь сурагчийн сурах чиглэлээс хамаарна. Хэрэв их дээд сургууль, академийн боловсрол эзэмших гэж байгаа бол зайлшгүй их унших хэрэгтэй. Сурагч ном унших дадалгүй бол, эхлээд өөрийн эх хэл дээр ном уншиж сурах хэрэгтэй.
Гадаад хэлийг эзэмших (acquiring), сурах (learning) хоёр ялгаатай. Уншиж, сонсож, сурахын хамгийн сайн тал гэвэл хэлийг эзэмшүүлдэг. Эзэмших гэдэг нь тухайн зүйлийг хэрэглэж чаддаг болох үйл гэж тайлбарлаж болно. Ингээд бодохоор сурах нь нэг зүйлийг сайн эзэмших гэсэн үг биш юм. Англи хэлийг нэг цаг давтах нь тэр цагийг бүрэн ашиглаж чадна гэсэн үг биш. Сурахыг тоймчилж болох ч, эзэмшихийг тоймчилж болохгүй. Эзэмших нь хүн хүнээс шалтгаалан өөр хэлбэртэй байна. Үүнээс үүдэн нэг үгтэй олон дахин дайралдах нь түүнийг эзэмших гол түлхүүр байдаг. Ингэхийн тулд “extensive reading” – ийг чухалчлах хэрэгтэй. Унших үйлийг хэд хэдэн хэлбэрээр хийж болно. Гэсэн ч дээр дурдсан уншлагатай холбогдолтой Ерөнхийлөн унших (Extensive reading), Нарийвчлан гүнзгий унших (Intensive reading) гэсэн хоёр чухал техник байдаг.
Extensive reading: Хичээлийн номноос гадуур унших номыг энэ техникээр унших хэрэгтэй. Хурдан, чөлөөтэй унших. Энэ нь гадаад хэлийг сайн уншиж ойлгодог болоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Гадаад хэлийг анх сурч байгаа хүмүүст зориулсан бяцхан номноос эхлэх хэрэгтэй. Энэ уншилтанд толь бичгийг аль болохоор бага ашиглахыг хичээгээрэй. Гэхдээ сэдвийг ойлгохын тулд гол үгсийг харж ойлгох хэрэгтэй. Ерөнхийд нь унших гэж ойлгож болно.
Intensive reading: Маш сайн нарийвчлан уншина. Номон доторх сэдэв бүрийг нарийвчлан уншина гэсэн үг. Жишээ нь бид хичээлийн номыг ийм маягаар уншдаг.
Энэ хоёр унших аргаар сайн унших хэрэгтэй. Гадаад хэл сурч байгаа хүн өөрийн хэлний түвшиндээ тохирсон номыг сонгож байнга унших хэрэгтэй. Гадаад хэл сурагчдын нэг алдаа нь өөрт тааралдсан болон байгаа бүхий л материалийг нэг бүрчлэн цээжлэхийг хичээдэг. Хоосон цээжлэх биш хэрэглээ болгон ихээр ашиглах хэрэгтэй. Танд хүссэн хэлээ сайн эзэмшихийг хүсье.

Www.biirbeh.com-оос зөвлөгөөг авлаа.

Friday, March 2, 2007

English


Чимгээ өөрийн блогтоо англи хэлний хичээлийн зарим нэг сайтуудын хаягыг тайлбартайгаар бичжээ.

Thursday, February 8, 2007

Дүрмийн талаар товчхон


Цуврал №8
Хятад хэл судалдаг томоохон судлаачдын олонх нь “Би дүрэм сайн мэдэхгүй, гэхдээ хятадаар алдаатай ярьж бичихгүй.” гэж ярьж байхыг цөөнгүй удаа сонсож байсан. Энэ нь тэр хүмүүс монгол болон хятад хэлний дүрмийн талаар огт мэдлэггүй гэсэн үг биш харин ч бусдаас илүү мэдлэгтэйг илтгэхийн зэрэгцээ харь хэл сурч байгаа хүмүүс дүрмийн мэдлэгт хэт их ач холбогдол өгөхийн хэрэггүй гэдгийг онцолж байгаа хэрэг юм. Бусад хэлний тухайд ч мөн өөрцгүй дүрмийн талаар зөв цэгцтэй ойлголттой байвал зохино. Манай хүмүүс сурч судалж эхлээгүй мөртлөө англи хэлний үйл үг нь цагийн хорин зургаан хувиралтай байдаг гэсэн гэж ам дамжин хэлэлцэж түүнээс бэрхшээж байдаг. Хятад япон хэлний цагаан толгойн үсэг нь 5000 байдаг гэнэ лээ. Тийм хэлийг яаж сурдаг байна аа гэж ганц өдөр ч сурч эхлээгүй байж бас л бие биесийнхээ зүрхийг үхүүлж байх нь бий. Чухам юу байдгийг нь цаг заваа гарган үзээгүй байж ийнхүү өөртөө хий хоосон бэрхшээл үүсгэх нь дэмий хэрэг л дээ. Амьдрал дээр ажиглаж байхад хүний санаанаасаа зохион буй болгосон энэ мэт саад тотгорол л гадаад хэлний сургалтанд тохиолдож байдаг хувь хүнээс хамааралтай хамгийн том бэрхшээл юм. Энэхүү наян хувьтай тэнцэхүйц том бэрхшээлийг санаанаасаа зайлуулж чадвал үлдэх бодит бэрхшээл дөнгөж хорин хувь л байх болов уу. Тийм болохоор толгойдоо эргэлдэж байгаа элдэв эргэлзээ тээнэгэлзлийг өөрөөсөө зайлуулж яг өнөөдрөөс эхлэн гадаад хэлний хичээлээ зориглон барьж ав. Энэ номыг зохиогч гэж нэг их айхтар амьтан тэнгэрээс залран бууж ирчихээд та нарт сургаал номлол айлдаад байгаа хэрэг биш. Би ч гэсэн хүүхэд байхдаа та нартай адилхан гадаад хэлний хичээлд түүртэж, олон олон эргэлзээ тээнэгэлзэлд толгой эргэж явсан удаатай. Харин гадаад хэл сурах чин хүсэлдээ хөтлөгдөн, уйгагүй хичээл зүтгэл гаргасны үрээр өдий зэрэгтэй болсон туршлага мэдлэгээ та бүхэнтэй хуваалцаж байгаа минь энэ. Аливаа хэлэнд өргөн хэрэглэгддэг, цөөн хэрэглэгддэг, бичгийн хэлний, ярианы хэлний гэсэн харилцан адилгүй үүрэгтэй олон дүрмүүд байгаа. Түүнийг сурах бичиг, толь бичгүүд болон гадаад хэлний багш нар тэр болгон ялган зааж өгч чаддаггүй. Тийм боломж ч тэр болгон үгүй юм. Тэгэхээр гадаад хэл суралцаж байгаа хүн хичээлээс гадуурх чөлөөт цагаа ашиглан өргөн сэдвээр уйгагүй тогтмол уншилт хийсний үр дүнд сая хамгийн өргөн хэрэглэгддэг дүрэм, үгсийн сан зэргийг ойлгон мэдэж авах боломжтой болдог байна. Дээр өгүүлсэн англи хэлний үйл үг хорин зургаан цагийн хувиралтай байдаг гэдэг боловч яг ярианы хэлэнд тун цөөхөн нь хэрэглэгдэж байдаг шүү дээ. Харамсалтай нь манай өнөөгийн сургалтанд энэ бүх онцлогийг ялган зааглаж өгөхгүй анхан шатны сургалтаар шинэ оюутан сурагчдад тэр бүх цагийн хувиралуудыг хэдхэн өдөрт багтаагаад заачихдаг болохоор хувь хүний оюуны ачааллыг хэт ихэсгэх, түүний улмаас сурахгүй халшрах, өөрийн гадаад хэл сурах авьяастай эсэхэд эргэлзэх нь олонтоо байдаг байна. Тийм болохоор ямар ч сэдвээр чөлөөтэй уншдаг болохын төлөө л өдөр болгон уйгагүй хичээн оролдоод бай. Тухай тухайн өдөр бичвэр дээр гарсан дүрмүүдийн утга, хэрэглээний онцлогийг ойлгож аваад л уншаад бай. Монгол хэлний дүрэм шигээ чөлөөтэй сайн хэрэглэдэг болъё гэж битгий хэт их яар. Монгол хэлнийхээ дүрмийн талаар ч гэсэн зохих мэдлэгтэй бай. Аливаа гадаад хэлийг сурч байгаа хүн үйл үгийн цагийн хувирал, хэрэглээний дүрмүүдийг сайтар анхааран эзэмшсэн байх нь юунаас ч илүү эрхэм чухал юм. Амьдрал өөрөө үйл хөдлөл дунд оршдог. Тэр бүхнийг илэрхийлж байдаг хамгийн хөдөлгөөнтэй, хувиргамтгай гишүүн байдаг болохоор өгүүлбэрийн дотор үйл үг онцгой чухал үүрэг гүйцэтгэнэ. Хүн нэр үг, тэмдэг нэр зэргийг мэдэхгүй байхад зааж зураад юм уу? Дохио зангаагаар ойлгуулчихаж болно. Харин тэр болгон тийн орлуулах боломж байдаггүй болохоор үйл үгийг түлхүү сайн цээжилж хувиргааг нь гаргууд сайн эзэмших хэрэгтэй гэж хэлмээр байна.

Миний хувьд гадаад хэлийг эхлэн үзэж байгаа оюутнуудад харь хэлний дүрмүүдийг монгол хэлний дүрэм шигээ сайтар эзэмш гэж тулгадаггүй. Хятад хэлний дүрэм ч гэж нэг их айхтар нарийн зүйл байдаггүй л дээ. Шинэ үг цээжлэхтэй адилхан онцгой хүндрүүлж ач холбогдол өгөхгүй, уншилт хуулалтыг нь голлоод л явж байтал нэг мэдсэн дүрэм хэцүү гэсэн зохиомол бэрхшээл ард хоцрон монгол хэлний дүрэм шигээ хэвийн сэтгэлзүйгээр ханддаг болсон байдаг. ...Дээрх цувралыг "Гэгээ" цогцолборын гадаад хэл хэрхэн сурах талаарх зөвлөмжөөс тоймлон авлаа.

Wednesday, February 7, 2007

Хүн өдөрт хичнээн шинэ үгийг цээжлэх боломжтой вэ?


Цуврал №7
Энэ талаар бичихийн өмнө та бүхэнд 1968 онд Болгарын сэтгэл зүйч эрдэмтдийн хийсэн нэгэн сонирхолтой туршилтын талаар ярьж өгье. Эрдэмтэд нэг жолоочийг судалгаандаа оролцуулахын тулд түүнийг гэрээс нь дагуулж гараад машиныг нь жолоодуулан хүрээлэн дээрээ авчирсан байна. Дараа нь тусгай аргаар ховсдон хагас унтанги байдалд оруулаад сая ирсэн замын дагуу хэдэн гэрлийн шон байсан тухай асуухад нөгөө хүн 598 гэж огтхон ч эргэлзэлгүй хариулжээ. Эрдэмтэд түүний ул мөрөөр түүний гэрээс хүрээлэн хүртэлх зам дагуух гэрлийн шонг тоолж үзвэл үнэхээр 598 байсан байна. Орчны санаанд оромгүй үзэгдэл юмсыг бүртгэн тогтоож байдаг энэхүү ухамсрын хэлбэрийг “Далд мэдрэхүй” гэж нэрлэдэг. Чухам энэ “Далд мэдрэхүй л ” гадаад хэл сурах, шинэ үг цээжлэхэд шийдвэрлэх үүрэгтэй байдаг ажээ. Болгарын эрдэмтэн Лозанов “Далд мэдрэхүйн” энэ онцлог чанарт тулгуурлан гадаад хэлийг эрчимтэй сургах арга зүйг боловсруулсан нь ихэд алдаршин өнөө хэр дэлхийн дахинаа өргөн хэрэглэгдэж байгаа билээ. Түүний удирдлагаар хичээллэж байсан оюутнууд хоногт 450 шинэ үг цээжлэж дээд амжилтыг тогтоож байсан байна.

Эртний дорно дахины ном сударт хүний оюун ухааныг хадуурдаг морьтой зүйрлэн бичсэн байх нь бий. Энэ зүйрлэлийн дагуу бол хүн өөрөө гадаад хэлний шинэ үгийг цээжлэе гэж хичнээн хичээлээ ч цээжлэгдэхгүй байх нь олонтоо байдаг. Нэгэнт л тийм зүй тогтол байдаг юм бол та шинэ үгийг цээжлэхгүй гэж бодоод уйгагүй тольдон уншаад л бай. Өдөр алгасахгүй ийн хичээн оролдоод байх юм бол нэг л мэдсэн дээрх аргыг гартаа оруулан үр шимийг нь амсаж мэдэрсэн байх болно. Хамгийн гол нь өөртөө хэт их ачаалал өгөхгүй, өдөр болгон тогтмол хийгээд байх нь чухал шүү. Гадаад хэлийг сурсаны үр шим зугуухан тодордог. Зүйрлэн хэлвээс өдөр хоног улиран өнгөрсөөр мод цэцэг ногоорон зун болдог шиг, халгин урсах гол мөрний ус захаасаа зайрмагтан байснаа нэг л мэдэхэд нэлэнхүйдээ мөсөн хуягаа өмсдөг шиг гадаад хэлний мэдлэг чинь зузаарч байгаа нь өөрт чинь тэр болгон мэдэгдэхгүй. Харин зөв аргаар зөв хичээллэсээр нэг л голдрилоо олоод явчих юм бол атгын чинээ бөөрөнхий цасыг уулын уруу өнхрүүлэхэд доошлох тусам улам томорсоор бэлд очихдоо гэрийн чинээ том болдог шиг, явуулын хүмүүсийн өргөсөн ганц нэг чулуу нэг л мэдсэн уулын орой дахь овоо болон сүндэрлэдэг шиг гадаад хэлээр хичээллэсний үр шим нэг л өдөр өөрт чинь мэдрэгдэх болно. Тийм болохоор энэ зүй тогтлыг ойлгон яарамгүй сайхан хичээллээд байгаарай.

Tuesday, February 6, 2007

Гадаад хэлний мэдлэг дээшлэх үе шатууд


Цуврал №6
Би өөрийн чинь хэлсэн аргаар гурван сар уншиж бичээд овоо дөртэй болчихлоо. Одоо цаашаа яаж хичээллэх вэ? гэсэн асуулт гарч мэдэх юм. Гэхдээ үнэхээр гурван сар энэ аргаар уйгагүй хичээллэсэн хүн байх аваас иймэрхүү зүйл асуухгүй дуугүй л цаашаа үргэлжлүүлэн сурах болов уу гэж би бодож байна. Яагаад гэвэл олонх хүмүүс хэлний авьяасгүйдээ биш хичээл номоо давтахгүй, оролдохгүй байгаагаас гадаад хэлний хичээлдээ хоцроод байгааг та бүхэн миний дээр өгүүлсэн хэсгийг уншиж байхдаа ойлгосон байх аа. Харин хийгээд, оролдоод байгаа хүнд бол олон олон асуултын учиг аяндаа аяндаа ойлгогдож тайлагдах болно. Эртний хятадын их сэтгэгч Лаоз “Их ёсны тухай сонссон дээд төрөлтөн дуугаа хураадаг. Дунд төрөлтөнд тийм ч юм шиг, үгүй ч юм шиг санагддаг. Харин доод төрөлтөн шоолж инээдэг.” хэмээх мэргэн сургаалаа айлдсан байдаг нь чухам үүнийг хэлж байгаа юм. Сурах бичиг дээрх анхан дунд шатны бичвэрүүдийг түүртэлгүй уншиж ойлгодог болсон хойно илүү гарсан цагаараа тухайн хэл дээр хялбаршуулсан уран зохиолын номыг орчуулгатай нь тулгаж унших буюу өөрөө тольдон унших хэрэгтэй. Унших сэдвээ зугуухан хүндрүүлсээр өгүүллэг, тууж, романыг цөөн цөөн хуудсаар өдөр болгон тогтмол уншиж эхлэ. Роман тууж гэхээр хэцүү байлгүй гэж битгий өөрийн оюун санаанд хүндрэл үүсгээрэй. Хэрвээ өдөр болгон тогтмол уншаад эхлэвэл өгүүллэг роман хоёр яг ижилхэн хүндрэлтэй байдаг. Харин ч нэг үйл явдалд нь орчихвол роман унших хүндрэл өдөр хоногоор багасч байдаг. Манай олон нэртэй сайн орчуулагч гүүш нар бүгдээрээ тухайн хэл дээр ном зохиол түлхүү унших нь мэдлэгээ дээшлүүлэхэд ач тустай болохыг сануулан бичиж хэлж байсан нь санамсаргүй хэрэг биш. Харин шинээр гарч буй үг хэллэгүүдийг яаж тогтоох талаар шинэ үг цээжлэх гэсэн хэсэг дээр тодорхой тайлбарлаж өгөх тул энд нэмж нуршихыг азная. Ийм маягаар хоёроос таван роман уншчихсан байхад мөн ч их юм ойлгогдоно доо. Роман руу орсон тохиолдолд чанга дуугаар биш нүдээрээ хурдан гүйлгэж унш. Yг хэллэгийг өөрийн болгоё гэж яаралгүй зөвхөн утга санааг ойлгоод аль болох хурдан, их зүйлийг уншвал өгөөж нь маш их шүү. Харин ярианы хэлний номноосоо өөрт таалагдсан практикт өргөн хэрэглэгдэж мэдэх сэдвүүдийг сонгон аваад 15-30 минут орчим чанга дуугаар уншиж байхаа мартавзай. Сонин сэтгүүл, уран зохиолын номыг чөлөөтэй уншаад ойлгож чадахгүй байгаа тохиолдолд радио, телевиз үзэж сонсголоо сайжруулъя гэж битгий оролдоорой. Нүдээ хараад ойлгохгүй байгаа зүйлийг чихээрээ сонсоод ойлгоно гэж байхгүй шүү дээ. Харин ямар ч сэдвийн зүйлийг уншаад чөлөөтэй ойлгодог болсон цагт радио телевиз үзээд ойлгодог болно гэдэг ердөө л хагас сарын ажил. Яагаад гэвэл та чанга дуугаар уншиж байх зуур сонсгол чинь нээгдэж байдаг юм. Томоохон роман барьж аваад уншдаг болсон хойноо тухайн хэлээр гардаг хамгийн олон уншигчтай сэтгүүлийг сонгон унш. Олон янзын сэтгүүл рүү үсчихгүй нэг хоёр сэтгүүлийг дагнан унших нь өгөөжтэй шүү. Сэтгүүлийг өдөр болгон тогтмол уншаад байвал 14-хоногоос нэг сарын хугацаанд нэвтэрхий сайн уншдаг болно. Дараа нь бас л нэр хүндтэй, олон уншигч бүхий нэгээс хоёр сонинг сонгож унш. Мөн л дээрхитэй ижил хугацааны дараа ямар ч сэдвээр сайн уншиж ойлгодог болно. Ном, сонин сэтгүүл чөлөөтэй уншиж ойлгодог болсны дараа олон ангит кино үзэж эхлэ. Доогуураа үсгэн тайлбартай кино байвал бүр сайн. Эхлээд үзэхдээ зөвхөн үсгийг нь харж ойлгохыг хичээ.Зугуухандаа үсгийг хараад төвөггүй ойлгодог болно. Энэ маягаар тогтмол үзээд байвал зугуухандаа үсэггүй олон ангит киног ч ойлгодог болно. Кино чөлөөтэй ойлгодог болсон бол өөрийн дур сонирхолд тохирсон нэвтрүүлгүүд үзэж эхлэ. Энэ маягаар үзсээр байтал ямар ч сэдвээр кино, телевизийн нэвтрүүлгийг чөлөөтэй ойлгодог болсон байна. Ийм түвшинд хүрсэн хүн тухайн хэлний орчинд ороод 1-2 сарын дараа маш чөлөөтэй ярих чадварыг эзэмшиж чадна. Энэ бүх үе шатыг туулсан хүн монгол хэлнээс тухайн гадаад хэл рүү орчуулах бичих чадвартаа түлхүү анхаарах хэрэгтэй. Хэрвээ үнэхээр уйгагүй, хичээнгүй хүн бол ийм маягаар хичээллэхэд 1,5-2 жилийн хугацаанд хүссэн үр дүндээ хүрч чадна.

Monday, February 5, 2007

Ямар хүн гадаад хэлийг төгс сурах боломжтой вэ?

Цуврал №5
Монгол хэлээр ярьж чаддаг хүн болгон сурах боломжтой. Тэр дундаа тухайн гадаад хэлийг сурах чин эрмэлзэлтэй, уйгагүй тэвчээртэй хүн ямар ч гадаад хэлийг баталгаатай төгс сурч чадна. Та арван жилдээ гадаад хэлний хичээлд гавихгүй байсаар их дээд сургуульд ч гэсэн тэр байдал чинь үргэлжилсээр байж мэдэх юм. Тэгсэн ч миний одоо сурдаг хөг өнгөрсөн байлгүй дээ гэж битгий бодоорой. Жаахан хүүхэд гадаад хэлийг хэрхэн хурдан сурдагийн нууцыг дээр өгүүлсэн шүү дээ. Тийм болохоор хичнээн их хоцорсон мэт санагдаж байвч бүр эхнээс нь үзээд алдахад оройтохгүй. Шинээр үзэж эхлэхээр шийдсэн бол өдөр болгоны үзэх хичээлийн ачааллыг битгий их байлгаарай. Yзэх сэдвийн их бага гол биш хамгийн чухал нь өдөр болгон тогтмол хийгээд байх явдал л чухал юм шүү. Анхан шатны хичээлийг бага гэж басах дунд дээд шатны хүнд сэдэв рүү санаархан ороод зориг мохох явдал бол эхлэн үзэгчдийн амжилтанд хүрдэггүйн нийтлэг шалтгаан мөн. Тэгэхээр анхан шатны хичээлийн агуулгыг сайтар эзэмшин зөв сайхан уншиж сурахад тэвчээртэй хичээх хэрэгтэй. Энгийн хялбар байна гэж битгий гологтун. Та бүхний гадаадад очиж сурвал, гадаад багштай байсан цагт сая сайн ярьдаг болох байлгүй гэж мөрөөдөөд байдаг ярианы хэлний чадвар чинь чухам л анхан шатанд бүрддэг юм шүү дээ. Тийм болохоор анхан шатны хичээлийн бичвэрийг бага гэж басалгүй дахин чанга дуугаар дуудан уншаад бай. Цэвэр сайхан хуулан бичээд бай. Харин яг хэд унших бичихийн тухайд гэвэл өөрийн цаг боломжоо харгалзан тогтоо. Тэгэхдээ өдөр бүр 2-3 цагаас багагүй хугацаатай байхаар зохицуулах нь чухал. Ингээд анхан шатны хичээлүүдийг гартаа оруулсан бол дунд шатны хичээл рүү зугуухан орж болно. Шинэ үгээ тольд, утгыг сайтар орчуулан ойлгож ав. Тэгээд л анхан шатанд үзэж байсан аргаараа олон дахин хуулж, уншаад бай. Энэ үед хуулалт, уншилтын тоогоо бага зэргээр бууруулж болно. Энд анхааруулж хэлэхэд өдөрт 2-3 цаг гадаад хэлээр хичээллэнэ гэвэл уншилт 30 минут орчим үлдсэн хугацааг хуулж бичихэд зарцуулж болох юм. Аливаа гадаад хэлийг үзэж байхад дунд шатанд хоёр хэлний сэтгэлгээний зөрөө ихсэж ирнэ. Тухайлбал манай монгол хэлэнд “Эмнэлэгт хэвтэх”,“Бөгтөр хүн” гэж ярьдаг байхад хятад хэлээр “Эмнэлэгт амьдрах”, “Тэмээн нуруутай хүн”, япон хэлээр “Эмнэлэгт амьдрах”, “Мууран нуруут” гэх мэт. Хамгийн гол нь та энэ бүхэнд төвөгшөө
лгүй тэвчээртэй олон дахин уншиж бичээд байх хэрэгтэй. Тэгэх аваас тодорхой хугацааны дараа хоёр хэлний энэ мэт сэтгэлгээний зөрөөг гэтлэн давж нэг л мэдсэн эх сайхан монгол хэл шигээ ойлгож тэр түвшинд ярьж бичиж орчуулдаг болсон байх болно. Та өдөрт хоёр цаг л гадаад хэлээр хичээллэнэ гэж тогтсон бол тэр хугацаагаа ягштал барьж байвал их өгөөжтэй шүү. Зарим сэтгэл хөөрсөн үедээ 4-5 цаг толгой өөд татахгүй хичээллээд дургүйгээ хүрэхээрээ хоёр гурван өдөр ор тас хаяж давхиад байвал хүссэн үр дүнгээ өгөхгүй сэтгэл гонсгор хоцрох нь ойлгомжтой. Тийм болохоор хоёр цаг хийхээр тогтсон бол тэр л хугацаандаа давтаж хийчихээд номоо хойш тавьж бай. Харин хагас бүтэн сайн хэмээн өөртөө чөлөө өгч өдөр алгасахгүй байх нь чухал. Зарим хүн гадаад хэлийг сурах аргачлал гэхээсээ илүү баахан гүн ухаан номлочихлоо, яг барьцтай юу хэлэх гээд байгаа юм бол доо? гэж бодож байж болох юм. Ингэж шүүмжлэхээсээ өмнө та миний дээр бичсэн зүйлсийг дахин нэг тогтож уншаад эрэгцүүлэн бодож үзээрэй. Хамгийн гол нь нөхцөл боломжиндоо тохирсон өөрийн гэсэн аргыг боловсруулж ав. Тэгээд гурван сар тууштай хичээллэсний дараа маш олон зүйлийг ухаарч хаашаа явах, юу сурах чиг чинь тодроод ирнэ. “Аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өөрөө тодорно.” гэж жанжин Сүхбаатарын хэлсэн үг чухам энэ ёсыг сургаж байгаа юм.

Sunday, February 4, 2007

“Нэг үүдийг нээвэл үүд үүд нээгдэнэ.”


Цуврал №4

“Гэрийн сургалтын аргын” талаар танилцуулж буй энэхүү зөвлөгөө нь гадаад хэлийг нэвтэрхий сайн суралцахаар зориг шулуудсан хүмүүст зориулагдсан гэдгийг энэ дашрамд хэлье. Англи, орос, хятад, япон, солонгос, герман зэрэг аливаа нэгэн гадаад хэлийг нэвтэрхий сайн сурсан байхын тулд тухайн хэлээр чөлөөтэй ярьж, бичиж, ном, сонин, сэтгүүл уншиж, кино, телевиз болон радиогийн нэвтрүүлэг үзээд чөлөөтэй ойлгох зэрэг чадваруудыг эн тэнцүү эзэмшсэн байх хэрэгтэй. Хамгийн гол нь тухайн хэлээрээ сэтгэх чадвар бол хамгийн төгс сайн сурсаны илрэл болдог. Өөрөөр хэлбэл дээрх бүх чанаруудыг цогцоор нь эзэмшсэний үндсэн дээр сая тухайн хэлээр сэтгэх чадварыг эзэмшинэ. Амьдрал дээр бид тэр бүр үүнийг ойлгодоггүй болохоор хүн болж төрсөний дээдийн хишиг болох билиг оюуны зүйрлэшгүй их хүчийг ашиггүй дэмий балай зүйлсэд хандуулан сарниан алдаж байдаг. Тухайлбал дөнгөж эрдэм сурч эхлэж байгаа хүүхдэд цагаан толгойн хичээл цаг гаруй зааж байснаа түүнийгээ больчихоод дуу дуулуулаад эхлэдэг. Тэгээд дараачийн цаг дээр тоо бодуулах гэх мэт. Маргааш өдөр нь зургийн хичээл, хөдөлмөр гэх мэтээр билиг оюуны хүчийг ёстой сарниаж өгдөг. “Хүүхэд бүр зургаан нас хүртлээ Да Винчи шиг суутнууд байснаа сургуулийн ширээн дээр суугаад жирийн хүүхэд болон хувирдаг.” гэсэн үг байдаг нь өрнөдийн сурган хүмүүжүүлэх ухаанд ч гэсэн хүүхдийг зөнгөөр нь сургах хичнээн чухал болохыг ойлгож мэдэрч байдгийн баримт юм. Тэгэхээр яах хэрэгтэй гэсэн үг вэ? Ерөөсөө л цөөн хэрэгтэй хичээлийг өдөр болгон зааж, түүнийхээ системийг бүрэн төгс ойлгуулсны дараа өөр бусад уялдаатай хичээлүүдийг зааж сургах хэрэгтэй юм. Тэгвэл цаг хором бүрээр баяжиж хязгааргүй уудам орон зайд тархаж байгаа мэдлэг мэдээллээс орхигдон хоцрох биш үү? Санаа зовох хэрэггүй. Харин ч хүүхдийг физикээр Ньютон, Эйнштейн шиг, химийн хичээлээр Менделеев, Ломоносов шиг, биологиор Дарвин шиг гэх мэтээр тал бүрийн өргөн мэдлэг олгох зорилт тавиад түүний үр дүн санаснаас хавьгүй муу байгааг бид амьдрал дээр харж байна шүү дээ. Харин ч уураг тархинд нь энэ хүнд мэдлэгийн системүүдийг чихэж оруулах гээд арга ядаж байх зуур бид хүүхдэдээ хүн байх ёсны тухай хамгийн гол мэдлэгийг олгох явдлыг умартан орхисноо одоо л бага сага ойлгоцгоож байна. Харин ийм буруу замаар будаа тээж байхын хооронд амьдралд хэрэгтэй цөөн тооны хичээлийг сонгож системтэй мэдлэг олгохын зэрэгцээ хүн байх ёсыг зааж, зөв хүн төлөвшүүлэхэд анхаарч байвал үр дүн нь хавьгүй их байдгийг манай хот хөдөөд ажиллаж ихээхэн нэр хүндийг олж байгаа турк сургуулийн жишээ бидэнд харуулж байна. Манай хүүхэд багачууд сар дэлхийг тойрдог, дэлхий тэнхлэгээ эргэх зуур нарыг тойрч байдаг болон атом молекулын хөдөлгөөн зэргийг андахгүй сайн мэддэг хэрнээ хүний амьдралын зорилго, хүн байх ёсны талаар ямар ч ойлголт мэдэгдэхүүнгүй байдаг нь чухам сургалтын чиг зорилго, арга барил гажуудсантай холбоотой юм. Энэ олон зүйлийг нуршиж буйн цаад учир гэвэл оюутан сурагчдад олгох эрдэм мэдлэгийн төрөл зүйлийг оновчтой сонгож, оюун бодлыг нь зөв зүйтэй төвлөрүүлж өгөх нь чухал гэдгийг онцлож байгаа хэрэг л дээ. Гэтэл манай боловсролын тогтолцоонд энэ зүй тогтлыг харгалзан үзэлгүй гадаад хэлний хичээлийг долоо хоногт 3-4 удаа л орохоор хичээлийн хуваарийг зохицуулаад зогсохгүй, зарим тохиолдолд ийм цөөхөн байгаа атлаа орчуулга, сонсгол, яриа гэх мэтээр өөр өөр чиглэлд төрөлжүүлсэн байдаг. Ийм байхад оюутан сурагчдын оюун санааны зөв төвлөрлийг яахин бүрдүүлж чадах билээ.
Харин Бурхан багшийн сургаалд “Нэг үүдийг нээвэл үүд үүд нээгдэнэ.” хэмээсэн байдаг нь аливаа эрдмийг сурахдаа нэг чигийг барьж сурваас төгс амжилтанд хүрнэ гэсэн утгатай юм. Yүнийг гадаад хэл сурахтай холбон тайлбарлавал илүү ойр дөхөм байх болов уу? Тухайн гадаад хэлээр дурын ном сонин уншиж, кино болон телевизийн нэвтрүүлэг үзээд ойлгодог, монголоос тухайн хэл рүү, тухайн хэлнээс монгол хэл рүү ямар ч сэдвээр чөлөөтэй орчуулж, чөлөөтэй сэтгэж ярьж чаддаг хүнийг л сая тэр хэлэнд төгс боловсорсон хүн гэж хэлж болох тухай дээр өгүүлсэн. Эдгээр олон чадваруудыг тэнцүүхэн эзэмшдэг хэрэг гээд энэ олон чиглэл рүү зэрэг зэрэг дайрах юм бол амжилтанд хүрэхэд бэрхтэй. Тийм уйгагүй хичээнгүй хүн хэд байдаг билээ. Харин манай өвөг дээдэс гэрийн сургалтын аргадаа Бурхан багшийн номлосон дээрхи “Нэг үүдийг нээвэл үүд үүд нээгдэнэ.” гэсэн сургаалыг ягштал хатуу мөрддөг байжээ. Тухайлбал зөвхөн уншилт бичилт хоёрыг гол болгодог байсан байна. Монгол гэрт арван хэдэн шавь сургана гэж үзвэл багш цагаан толгойг зааж сургаад дараа нь шавь нараараа чанга дуугаар тодорхой сэдвийг хөнгөнөөс хүнд рүү зугуухан шилжүүлж олон дахин давтан уншуулдаг байжээ. Чанга унших үед харааны тогтоолт, сонсгол дээшлэх, хэл эвлэх зэрэг олон чадварууд нэгэн зэрэг сайжрахаас гадна хамгийн гол нь төрөлхи хэлний сэтгэлгээний саадыг гэтлэн харь хэлний сэтгэлгээнд нэвтрэхэд маш чухал нөлөөтэй байх нь ойлгомжтой юм. Ийм аргаар зугуухан тууштай хичээллүүлэхэд суралцагсдад хүндрэл огт гарахгүй бөгөөд арван хэдэн хүүхдээс хоцрогч гэж байхгүй бүгд л тухайн гадаад хэлийг амжилттай төгс суралцан дараачийн хэлийг сурах нөхцөл бүрддэг байжээ. Энэ маягаар явсаар хэдэн жилийн дараа ямар ч сэдвээр төвөггүй уншиж ойлгон, бичих чадвартай болсон байх бөгөөд сонсгол, яриа, нааш цааш хөрвүүлэх зэрэг чадвар ч дагалдан төгс боловсрох нь мэдээж юм.
Дашрамд дурдахад манай хүмүүс тухайн гадаад хэлээр ярьдаг болохыг ихэд хүсэмжлэн мөрөөддөг. Гэтэл ярианы хэл гэдэг нь зөв сайн хичээллэвэл сургалтын доод шатанд бүрэлддэг чадвар юм. Гадаад хэлийг амжилттай сайн суралцъя гэсэн чин хүсэлтэй залуустаа зөвлөхөд эхлээд тухайн гадаад хэлний зөв сайхан дуудлагыг сайн эзэмш. Дараа нь хөнгөн хялбар бичвэрийг хурдан түгдрэлгүй яруу сайхан уншиж сур. Ийм чадварыг эзэмшчихсэн хүн ярихад санаа зовоод байхын хэрэггүй гэдгийг та сурчихсан хойноо аяндаа мэдрэх болно. Би танаас түгдрэлгүй хурдан түргэн ярьдаг чадварыг шаардаагүй, зөвхөн хурдан түргэн хүнд ойлгогдохоор цэвэр тод уншдаг болчих гэж зөвлөж байна. Ингэж чадсан цагт маш богино хугацаанд ганц алхаад л ярианы хэлний сайн чадварыг эзэмших болно. Энэ зуур бичвэрийн агуулгыг зугуухан хүндрүүлж гарсан шинэ үгийг тольдон чанга дуугаар уншаад бай. Гарсан шинэ үгнүүдийн утгыг ойлгоод л цээжлэлгүй хаяад байгаарай. Яагаад гэж битгий асуу. Yгээ тольдож утгыг ойлгоод л цээжлэлгүй орхиод бай. Долоогоос арван дөрөв хоногийн дараа цээжлэлгүй орхиод байгаа мөртлөө шинэ үгс түрүүчээсээ цээжлэгддэг болно. Энэ талаар хойно дэлгэрэнгүй тайлбарлана. Ийм маягаар явсаар хэдэн сарын дараа ямар ч сэдвээр толь бичиг харахгүй ойлгодог болж, хурдан түргэн уншдаг болчихвол ярих, орчуулах, сонсож ойлгох зэрэг бусад чадварууд дагалдан бүрэлдсэн байх болно. Тэгээд боломж байдаг бол тухайн гадаад хэлний хүрээлэлд ороод хүнтэй харилцаж үзвэл хагас сарын дараа гэхэд маш чөлөөтэй сайхан ярьдаг болсон байна. Энэ бүхнийг уншиж байх зуур та шинэ үг цээжлэх гэж хамгийн хүнд даваа байдаг шүү дээ. Дүрмийн мэдлэгийг яаж гартаа оруулах вэ? гэх мэт олон олон асуултын хариуг орхичихоод байна. Тэр бүхнийг яавал дээр вэ гэх мэтээр асуумаар зүйл олон байж таарна. Yүний хариу болгож та тэр бүхнийг асуухаасаа өмнө миний хэлсэн цэвэр сайхан бичдэг болохын тулд олон дахин хуулж бичих , зөв цэвэр сайхан уншиж чаддаг болох гэсэн энэ хоёр чадварыг сайтар сурч эзэмшихийн тулд л өдөр болгон шаргуу хичээллээд бай. Харин хуулж байх явцдаа шинэ үгийнхээ орчуулгыг байн байн эргэж харж байгаарай. Ийм маягаар гурван сарын турш тасралтгүй хийгээд байвал таны урьд өмнө эргэлзэж байсан олон олон асуултын хариулт аяндаа тайлагдах болно гэдгийг хэлэх байна.
Дээр дурдсанчлан сурагч оюутан хүн долоо хоногийн таван өдөр өглөөнөөс үд дунд хүртэл сурна гэж үзвэл жилийн нийт хугацааны дөнгөж арван таван хувь нь сургалтанд зориулагддаг гэсэн тооцоо байдаг тухай хэлсэн. Өөрөөр хэлбэл үлдсэн наян таван хувь нь таны мэдлийн чөлөөт цаг байдаг гэсэн үг. Дээр нь энэ арван таван хувийн хэдэн хувь нь гадаад хэлний хичээлийн цаг байдаг билээ гээд бодохоор тун өчүүхэн хувь гарах нь мэдээж юм. Тийм болохоор сургуулиас, багшаас гадаад хэлний төгс мэдлэг олж авна гэж найдах нь бараг нь утгагүй хэрэг л дээ. Манай хүүхэд залуус гадаад хэлийг сайн сурахгүй байгаагийн нэг нууц нь бас л саяын дурдсан жишээтэй холбоотой. Тэгэхээр амжилттай сурахын тулд өөртөө найдах нь хамгийн зөв юм. Харин амьдрал дээр байдал шал эсрэгээр байдаг нь нууц биш. Хүн өөртөө байгаа асар их боломжийг олж харалгүй аливаа асуудлыг шийдэх арга замыг үргэлж гаднаас эрж хайдаг. Би үүнийг ухаарахад дөхөм болгож Буддын шашны дияаны аймагтай холбоо бүхий нэгэн бяцхан түүхийг өгүүлье. Дияаны аймаг гэсэн бэлээхэн сайхан монгол үг байхад манай зарим зохиолч судлаачид Зэн Буддизм гэж оросоор дамжуулан буруу орчуулж бичээд байгаа болохыг энэ дашрамд хэлэх нь зүйтэй.
“Нэгэн залуу эр үнэний зам мөрийг олохын тулд нутгийн алдартай дияаны сүмийг зорин очиж эрдэмт ламд шавь оржээ. Багш нь түүнд чи эхлээд сүмийнхээ бусад лам хуврагуудтай уулзаж танилц. Түүний дараа би өөрт чинь ариун номын авшигийг хүртээх болно гэжээ. Залуу эрийн сэтгэл түүнд ихэд урамшин баясч тэр өдөртөө л багтаан тус сүмийн тавин хэдэн хөгшин залуу лам хуврагуудтай уулзан танилцсанаа багшдаа очиж айлтгажээ. Багш нь түүнд чи нэг чухал хүнтэй уулзаж танилцаагүй байна. Түүнтэй уулзаж сайтар танилцсаны дараа чамд авшиг хүртээн ном айлдаж эхлэнэ гэж гэнэ. Маргааш өглөө нь мөнөөх залуу эр эртлэн босож нөгөө уулзаагүй хүнийхээ эрэлд гарчээ. Тэр урьд өмнө нэгэнт танилцсан лам хуврагуудтай дахин уулзаж мөнөөх үл таних хүнээ сураглахад тэд бүгдээрээ мэдэхгүй хэмээн толгой сэгсэрчээ. Залуу эр бүхэл өдөржин дэмий эрэл сурал болсоны эцэст нар гудайхын алдад өлсөж цангахын эрхээр ус уухаар худаг руу тонгойх үедээ нөгөө эрэл сурал болсон хүнээ олж харжээ.” Тэр үл таних хүн нь чухам өөрөө болохыг уншигч та төвөггүй ойлгож мэдсэн байх гэдэгт итгэж байна. Та ч гэсэн урьд өмнө тэр болгон гаднаас нь олж харж байгаагүй “Дотоод би” гээ олж харагтун. Та орос хэлний Дулмаа, англи хэлний Гончиг багш нарынхаа мэдлэг, заах аргыг голж, арван жилд гадаад хэл сурч амжилгүй цаг хугацааг онгоц буудах, хөзөр тоглох зэргээр дэмий өнгөрөөснөө санагалзаж, чухам өнөөдрийг ашиглан гадаад хэлнийхээ номыг барьж авахын оронд болоогүй хагас бүтэн сайн өдөр, өвөл зуны амралтыг гиюүрэн хүлээж суугаа шүү дээ. Харин та өөрөө өөрийгөө дайчилж, ядаж гурван хоног гадаад хэлний хичээлээ тууштай барьж аван хийж байсан удаа бий бил үү? Манай оюутнуудын дунд “Багшаа би арван жилд байхдаа зургадугаар ангиас хойш хүний урманд ганц удаа номоо нээж харж байсан удаа үгүй. Харин таны хэлсний дагуу сүүлийн үед хичээл хийж үзсэн чинь болдог юм байна. Yүндээ их урам орж байна.” гэх буюу өдөрт дөрвөн цаг FM сонсож түүнээс ч багагүй цагийг солонгос кино үзэн өнгөрөөж байсан хүүхдүүдтэй цөөнгүй тааралдсан. Та нарын дунд ч гэсэн тийм хүүхэд залуучууд байж л байгаа. Тэгвэл яг өнөөдрөөс, яг одооноос гадаад хэлний хичээлээ давтахад 2-3цаг гаргачих. Би хоцорсон байлгүй дээ гэсэн өөдгүй бодлоор битгий өөрийгөө чөдөрлөөрэй. Хүний толгойд эргэлдэж байгаа түмэн бодол билиг оюуны хүчийг сарниаж байдгаас гадна эдгээр дэмий бодлууд хүнийг агдлан хүлж байдаг гэдгийг санагтун. Та элдэв дэмий бодлоо таягдан хаяад ядаж нэг сар, ядаж долоо хоног хийгээд л үзэгтүн. “Эзэн хичээвэл заяа хичээнэ.” гэсэн монголын сайхан зүйр үгийн хичнээн үнэн болохыг та мэдрэх болно.

Saturday, February 3, 2007

Түмэн бодлыг цөөлөх үндсэн арга буюу сэтгэл тогтохуйн ёсон


Цуврал №3

Бид дээр аливаа нарийн эрдэм ухаан бүхнийг сурч мэдэх төрөлхийн хурц чанар бүхий билиг оюуны онцлогийн талаар товч дурдсан. Хэрвээ хүн байгаль, нийгэм, гэр бүлийн зэрэг гадаад орчноос үүдэлтэй түмэн зүйлийн бодлоо аль болохоор цөөлж чадвал билиг оюуны хурц чанар улам бүр тодрон эцэстээ ухаарал гэгээрэлд хүрч Бурхны хутгийг олох боломжтой тухай “Билиг бармидын зүрхэн судар”, “Доржзодов” зэрэг хөлгөн судруудад номлосон байдаг. Тэгвэл түмэн бодлыг яаж цөөлөх вэ гэдэг талаар Бурхны сургаал төдийгүй Күнзийн сурталд ч нарийн аргыг зааж номлосон байна. Күнзийн сургаалд “Төрөө зас, төрөө засахын тулд гэрээ зас, гэрээ засахын тул биеэ зас, биеэ засахын тулд эрдэм сур, эрдэм сурахын тулд сэтгэлээ тогтоо” хэмээн номложээ. Тэгэхээр эрдэм сурах, ялангуяа гадаад хэл сурахын урьдчилсан нөхцөл нь сэтгэлээ тогтоосон байх хэрэгтэй байх нь ээ. Гэтэл одоогийн олонхи хүүхэд залуучууд гадаад хэл сурах чин эрмэлзэлтэй боловч сэтгэл нь тогтоогүй FM сонсох, солонгос кино цаг наргүй үзэх, PC тоглоом тоглох, шар сонин унших, дэмий сэлгүүцэх зэрэгт автсан байдаг тул эцсийн үр дүн ямар байх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл билиг оюуны хурц чанар дээр өгүүлсэн олон зүйлсэд автан сарниж байна гэсэн үг. Харин тэр бүхнийг орхин огоорч, гагцхүү сурахаар зорьсон гадаад хэлэндээ ухаан санаагаа зөв төвлөрүүлж чадах юм бол та хэдэн ч настай бай хамаагүй хоёр гурван настай хүүхэд шиг тухайн гадаад хэлийг тун богино хугацаанд сайн сурах боломжтой. Бурхан багшийн сургаалд “Сахилаас сэтгэл тогтоно, сэтгэл тогтвол билиг үүснэ.” хэмээн номлосон байдаг. Орчин үеийн хүмүүст энэ ёсыг ойр дөхөм болгон тайлбарлаваас “Хүн өдрийн нарийн дэгтэй байж, муу зуршилд автахгүй, биеэ хол байлгаад зөвхөн сурахаар зорьсон эрдэмдээ сэтгэлээ төвлөрүүлж чадвал амжилтанд хүрч чадна.” гэсэн үг юм. Чухам ийм учраас манай өвөг дээдэс гэрийн сургалтын аргаар шавь нартаа эрдэм зааж эхлэхийн өмнө сэтгэлийг нь гурван савны гэмээс арилгадаг байжээ. Тэр гурван савны гэм гэдэгт “Цоорхой савны гэм”, “Хөмөрсөн савны гэм”, “Бохир савны гэмийг” багтаан авч үздэг. “Цоорхой савны гэм” гэдэгт хүний салан задгай, хайш яйш зан төрх, “Хөмөрсөн савны гэм” гэдэгт хэнэггүй, гиюүрсэн байдал, “Бохир савны гэм” нь хүний хар муу санааг хэлдэг байна. Сэтгэлийн эдгээр гэмүүд нь “Нисваанис буюу түмэн бодол”-ыг үүсгэх нөхцөл болдог тул эдгээрээс ангижирсан сэтгэл ариусч билиг оюуны хурц чанар тодрон ямар ч нарийн эрдэм ухааныг сурах боломжтой болдог ажээ. Энэ бүхнийг уншиж байх зуур уншигч та нирваан дүрийг үзүүлээд 2500 гаруй жил нэгэнт улиран одсон боловч билгийн чанадад хүрч сэтгэлийн амгаланг олсон Бурхан багшийн завилан суугаа гэгээн дүр бидэнд өнөө хэр хичнээн нарийн гүн санааг бэлгэдэн ойлгуулж байдгийн учрыг ухаарч эхэлсэн болов уу гэж найднам.

Дээр өгүүлсэн бүхнийг дүгнэн хэлэхэд түмэн бодлоос ангижран, аль болохоор цөөлөх үндсэн арга нь сэтгэлийг тогтооход байдаг ажээ. Харин сэтгэлийг хэрхэн яаж тогтоох гол арга нь сахилыг сахих явдал байдаг байна. Өөрөөр хэлбэл аллага, хүчирхийлэл зэргээр дүүрсэн шар сонин уншиж, телевиз болгоноор солонгос кино үзэн, орцонд найз нөхөдтэйгээ дэмий балай зүйлийг хэдэн цагаар хүүрнэж байдаг нь өөрт чинь ямар ч ашиг өгөхгүй, харин ч есөн шидийн дэмий балай бодолд автахад өөрийг чинь түлхэж байдаг гэдгийг ухаарах хэрэгтэй. Тийм болохоор өглөө эрт босож, шөнө орой унтан, гэр амьтай байж, гэр орон цэвэрлэх, хоол ундаа хийх, хувцас угаах зэрэг өөртөө болон гэр бүлдээ ашиг тустай үйлийг хийж илүү гарсан чөлөөт цагаараа гадаад хэлийг тууштай үзэх юм бол богино хугацааны дотор тухайн гадаад хэлний учрыг олж цаашид өндөр амжилтанд хүрэх боломжтой юм. Хүүхэд залуус өдрийг ийнхүү үр бүтээлтэй өнгөрөөж байвал зөвхөн гадаад хэл болон бусад эрдмийг амжилттай суралцаад зогсохгүй хэдэн жилийн дараа хүмүүжилтэй, үзэл бодол зөв төлөвшсөн иргэн болох тул цаашдын амьдралд маш ашиг тустай байх нь ойлгомжтой. Урьд өмнө тэр болгон сонсож байгаагүй энэ аргын тухай уншиж байх зуур танд бусад хичээл номоо яах билээ? Ийм аргаар гадаад хэлийг сурна гэвэл бусад ажил сурлага орхигдоно гэсэн гэнэн бодолд хөтлөгдөхийг үгүй гэх газаргүй юм. Энэ бол зөвхөн дээр өгүүлсэн нөгөө дэмий балай түмэн бодлын чинь нэг нь л явж байгаа хэрэг. Харин хүн дунджаар дал насладаг гэвэл хоногоор шилжүүлэн тооцоход та энэ бүх хугацааны 23 жилийг зогсож, 16 жилийг унтаж. . . гэх мэтээр асар их цагийг үр дүнгүй өнгөрөөдөг атлаа зөвхөн 450 хан хоногийг л суралцахад зарцуулдаг гэдгийг мэдэх үү? Мөн хоногийн 24 цагийн ердөө арван тавхан хувийг л та сургууль дээрээ хичээл хийхэд зарцуулдаг байна. Тэгэхээр танд гадаад хэл сурахад илүүчлэх чөлөөт цаг хангалттай их байгаа гэсэн үг. Тийм болохоор та эргэлзэхийн хэрэггүй яг өнөөдрөөс эхлэн чөлөөт цагаа ашиглаад гадаад хэл сурах их аянд зориг шулуудан орох хэрэгтэй.

Их сургууль төгсөөд хоёр гурван жил боллоо. Энэ хооронд сургуульд үзсэн бага сага гадаад хэлний мэдлэг маань бүр ор тас мартагдлаа.” гэх буюу сургуульд сурч байгаа нэг нь “Гуравдугаар курсийг ёстой дэмий хоосон өнгөрөөчихлөө. Гадаад хэлний багш муу заасан нь л даа. Гэхдээ би өөрөө өдөрт ядаж хоёр гурвахан үг цээжлэх минь яав даа.”, “Өнгөрсөн долоо хоногт би өдөрт ганц ч шинэ үг цээжлээгүй байна шүү. Ёстой баларсан юм боллоо.” гэх зэргээр бодож байгаа хүмүүс зөндөө олон байгаа. Энэ хэсэг хүмүүс бодол санаагаараа өнгөрсөн үедээ амьдарсаар байгаа ажээ. Гэтэл зарим нь ийн халаглаж байхад бас цөөнгүй хэсэг нь “Арван жилдээ ч гадаад хэлийг гавьтай сайн сурсангүй төгсчихлөө. Аав ээжийнхээ буянаар их сургуульд элсэн суралцахаар боллоо. Энд л тэр англи хэлийг чинь сайн сурах минь.” гэх буюу “Хурдан тавдахь өдөр дуусаасай, хагас бүтэн сайн өдөр амрахгүй англи хэлээ үзнэ дээ. ”, “Цагаан сараар хамаатан садантайгаа золгохгүй гадаад хэлийг үзэх минь, өвлийн амралт хурдан болоосой.” гэж бодож байгаа хүмүүс мөн олон л байгаа. Харин энэ бол бодол санаагаараа ирээдүйд хөвж яваа нэг хэсэг юм. Энэ хоёр бодлын аль аль нь гадаад хэл сурахад бодит ашиг тусгүй гэдэг нь ойлгомжтой боловч олонх хүмүүс ийм байдлаар өдөр хоногийг үр дүнгүй өнгөрөөсөөр байдаг. Харин эдгээр бодлыг таягдан хаяж тухай тухайн өдөрт өөрийн цаг боломжиндоо тааруулан гадаад хэлийг үзээд эхлэсэн хүмүүс үр шимээ зохих ёсоор нь хүртдэг байна. Мэдээжийн хэрэг та гадаад хэл үзээд эхлэсэн тэр өдөр сэтгэл санаа чинь тогтоод эхлэхгүй нь лавтай. Та арван жилдээ тухайн хэлээрээ гавьтай сайн сураагүй, одоо ч олигтой сурсан мэдсэн зүйл үгүй байсан ч хамаагүй, бүр анхан шатнаас нь эхлэн үзэхэд оройтохгүй. “Сайн эр өшөөгөө авахад арван жил ч оройтохгүй.” гэсэн хятадын мэргэн үг байдгийг санаж явагтун. Анхан шатнаас нь эхлэн өдөр болгон 2-3 цаг тууштай үзээд байхад гурван сарын дараа өөрийн чинь гадаад хэлний мэдлэг мэдэгдэхүйц сайжрахыг мэдрэхийн зэрэгцээ нэг жилийн дараа та ангийнхаа хамгийн тэргүүний оюутан сурагчийн хэмжээнд хүрсэн байх болно. Энэ зуур ганц ч өдөр алгуурлан таслаж болохгүй. Харин үнэхээр тууштай чармайн хичээллэж чадваас зөвхөн гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлээд зогсохгүй, сахилга баттай, тэвчээртэй, хүмүүжилтэй, хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай гэх зэрэг олон сайн чанар танд бүрэлдсэн байх болно. Харин гадаад хэлний хичээлийг давтахдаа юуг яаж хийх талаар дараагийн сэдвээр нарийвчлан тайлбарлая.

Friday, February 2, 2007

Хоёр настай хүүхэд хорин настай залуу


Цуврал №2
Хүүхэд хоёроос гурван нас хүрэх зуур гэр бүлийн хүрээний ойр зуурын ярианы хэлийг бүрэн ойлгож өөртөө тохирсон хэмжээнд ярих чадварыг эзэмшсэн байдаг. Харин хорин настай залуусын тухайд хэл сурах гэдэг тун амаргүй хэрэг болон хувирдагийн нууц юу? Энэ асуултанд гадаад хэлийг сурахтай холбоотой хувь хүний зүгээс хамаарах бэрхшээл нуугдаж байгаа юм. Буддын шашинд билиг оюуны бэлгэдэл Манзушир бурхныг баруун гартаа хурц илд барьснаар дүрсэлсэн байдаг нь дайнч байлдаанч гэсэн утгыг илэрхийлж байгаа биш харин хүн “Билгийн чанадад” хүрч чадваас үхлийг хүртэл ялан дийлж, зовлонгоос эгнэгт ангижран мөнхийн хутгийг олж болох юм шүү гэсэн гүн нарийн утгыг бэлгэдсэн хэрэг ажээ. Нас ахих тусам улам бүр зузааран билиг оюуныг тоос мэт бүрхэж байдаг элдэв дээдийн бодлыг Бурхны сургаалд “Нисваанис”, “Түмэн бодол” гэхчлэн нэрлэдэг.Дээр өгүүлсэн бүхнээс үзэхэд хоёр настай хүүхэд хэл суръя ч гэж бодохгүй зөвхөн билиг оюуны хурц чанартаа дулдуйдан байгалийн аясаар хэл сурчихдаг. Харин хорин настай залуугийн тухайд гэвэл гадаад хэлний хичээл дээр сууж байхдаа тухайн хичээлд анхаарлаа хандуулахын оронд “Гэдэс өлсөж байх чинь.”, “Энэ хичээл хурдан дуусаасай.”, “Монголд ч гадаад хэл сурахгүй юм шиг байна аа. Болж өгвөл нутагт нь оччихвол хурдан сурна байх даа.”, “Хурдан харьж FM-ээ сонсох юмсан.”, “Өнөө орой бүх телевизээр солонгос кинотой юм байна лээ шүү дээ.” . . . .гэх мэтчилэн есөн шидийн бодол толгойд нь эргэлдэж байдаг. Тэгвэл энэ байдлыг арилгаж хоёр настай хүүхэд шиг болчихвол, өөрөөр хэлбэл билиг оюуныг тоос мэт бүрхэж, төрөлхийн хурц чанарыг нь бууруулж байдаг “Түмэн бодлоос” чөлөөлөгдөж зөвхөн гадаад хэл рүү билиг оюунаа төвлөрүүлж чадах юм бол хорин настай залуугийн хувьд хоёр настай хүүхдээс илүү сайн гадаад хэлийг сурах боломжтой болдог байна. Манай өвөг дээдэс Бурхны сургаалын номлосон энэхүү зүй тогтлыг эрт дээр үеэс нарийн сайн мэддэг байсан тул “Гэрийн сургалт” хэмээх аргыг боловсруулж дорно дахины таван хэлтэй сод мэргэдийг бэлтгэн гаргадаг байжээ. Ганц хэлийг ч олигтойхон сургачихаж чадахгүй байгаа өнөө үед таван хэлийг төгс суралцана гэдэг амаргүй сонсогдож байж болох юм. Харин хүндийн гол төв нь усны дор оршдог мөсөн уулын онолоор авч үзэх юм бол таван хэл гэдэг зөвхөн үзэгдэх тал бөгөөд дээрхи сод мэргэд гүн ухаан, тэжээхүй ухаан, төр барих зэрэг бусад нарийн төрөл мэргэжлийн эрдэмд мөн л нэвтэрхий сайн байсан байж таарна. Энэ бүхнээс дүгнэн хэлэхэд хүний гадаад хэл сурах авьяас бага настай хамт ул мөргүй алга болдоггүй гагцхүү та элдэв бодолд автан гиюүрч байдгаа таягдан хаяж хамаг анхаарлаа гадаад хэл сурах үйлсдээ зориулж чадвал амжилт хажуу дэргэд чинь байж байдаг гэдгийг байнга санаж явагтун.

Thursday, February 1, 2007

Олонх хүмүүс яагаад гадаад хэлийг амжилттай сайн сурч чаддаггүй вэ?

Цуврал №1

Сүүлийн үед манай улсад англи, хятад, япон, герман, солонгос зэрэг харь хэлийг сонирхон суралцагсдын тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж гадаад хэлний чиглэлийн сурах бичиг, толь бичиг олон арваараа хэвлэгдэн гарах боллоо. Гадаад хэлний мэдлэг нь зөвхөн хувь хүний хүмүүжил боловсролд төдийгүй улс нийгмийн хөгжилд ч чухал дэмтэй хүчин зүйл гэдэг нь ойлгомжтой. Гэвч манай улсын бага дунд сургуульд ч тэр, их дээд сургуульд ч тэр гадаад хэлний сургалт тэр болгон үр дүнтэй явагдахгүй байгаа гэвэл уншигч та санал нийлэх байх аа.
Юуны өмнө манайд хэрэглэгдэж байгаа олонхи гадаад хэлний сурах бичгүүдэд ихээхэн учир дутагдал байдаг. Сурах бичгүүдийн бүтцээс харах юм бол цагаан толгойгоо зааж дуусаад үгсийн давтамж муутай том том саланги бичвэрүүдтэй холбогдсон дүрмийн мэдлэгийг ойлгож, шинэ үгийг цээжлэх амаргүй асуудлыг хэл эхлэн сурч байгаа хүний өмнө тавьдаг. Сурах бичигтэй холбогдсон дээрхи хүндрэл байдаг болохоор сурагчдын ихэнхи нь шинэ үгээ цээжлээгүй, дүрмээ ойлгоогүйн улмаас хичээлд хандах хандлага сулхан байх нь ойлгомжтой.
Шинжлэх ухаан техник хөгжсөн өнөө цагт бид ганц хэлийг сурч ядаж байхад манай өвөг дээдэс ардын хувьсгалын өмнө эсгий гэрт, өөхөн дэнгийн гэрэлд “Эртний монголын гэрийн сургалтын аргаар” монгол бичиг, манж, хятад, төвд, самгарьд зэрэг дорно дахины таван хэлэнд нэвтэрхий гүүш, мэргэдийг бэлтгэн гаргаж байсан нь хол ойр алдар суугаа дуурсгах бүтээл туурвиж байсан байна.