Showing posts with label Бичлэг. Show all posts
Showing posts with label Бичлэг. Show all posts

Monday, September 1, 2008

Фитнесс

Амралтын өдөрөөрөө ажлын газрын дэргэдэх "Арслан" клубт өнжлөө. Өнгөрсөн зун Дарханд "Дархан Буудал"-ын фитнесс-д явж байсан ч энэ зун бараг хичээллэсэнгүй. Уг нь хүнд сонирхолтой, хэрэгтэй байж чадах хобби доо залуусаа.

Cry on my shoulder Зураг

9-р сарын 1-н

Бүх оюутан, сурагч, багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Өглөө ажил, хичээлд явах замдаа Сонгино Хайрхан дүүргийн Ирээдүй цогцолборын нээлтийг сонирхлоо.
Кёкүшюзан Батбаяр ах "Би анх сургуульд орохдоо бүжгийн ангид элсэх гэтэл чи бүдүүн байна гээд аваагүй" хэмээн өөрийн бага насаа дурсан нээлтийн үг хэлж байлаа.
Мөн Сонгино Хайрхан дүүргийн засаг дарга "Манай Ирээдүй цогцолбор хамгийн олон хүүхэдтэй хамгийн том сургууль" гээд л магтаж байгаа сонсогдов.

Мөн байрныхаа урд байдаг Сонгино Хайрхан дүүргийн 101-р цэцэрлэгийн хажуугаар өнгөрч явахдаа бичсэн бичлэг...

Friday, August 22, 2008

Сагсан бөмбөг

Өнөөдөр гадаа сэрүүвтэр сайхан байсан болохоор үдийн цайны дараа ажлын хэсэг залуусын хэд хэдэн баг бүрдлээ. Энэ зун би шийдэн дээр нэлээд тоглосоноос урьд жилүүдийнхээс илүү борлосон байх.

Monday, August 4, 2008

Голын эрэг дээр

Бямба гарагийн амралтын өдөрөө ажил дээр очиж дэмий л сууж байгаад орой нь гол дээр очив. Хан-уулын цагаан хаалганаас цааш 2 буудал зайтай Комит-ын ажлын байрнаас ердөө 500 метр зайтай ойрхон байв. Энэ зун өчнөөн ярьсан ч хань олдохгүй байсаар сүүлдээ ганцаараа очих нь тэр. Бага байхад Өвөрхангайн Хархорины Орхон гол дээрээ өчнөөн очиж тоглодог байсансан.

Saturday, August 2, 2008

Бокс

Өнөөдрийн бэлтгэл урьдын адил
1. Халаалт дасгал
2. Сунгалтын дасгал
3. Техник
4. Тулаан
дарааллаар өрнөв. Энэ удаад би боксдох болов. Тэгэхгүй улсын аваргын медалын өнгийг гүйцээгээд, азын тулааны аваргаар Бангкок-д амжилттай оролцсон гэх зэрэг тоймгүй олон гуншинтай Дашдаваа гэж залуутай хөл оролцуулан тулалдсан бол удаан тэсэх хэцүү л дээ. Зуны амралт болоод цөөхүүлээ байгаагаас яах аргагүй бэлтгэлийн партнер нь болно.

"Эр Зориг" таеквондогын клубт анх 1 курсын оюутан байхдаа элсэж байсан ч хорооллоос явдаг хол байсан тул оройн цагаар гээд бараг хичээллэдэггүй байв. Харин 2-р курсээсээ оюутны байранд ороод 300 метрийн зайтай газар тул өдрийн 2 бэлтгэл хийсэн ч болно. Гэхдээ өвөл, зуны амралт, улиралын шалгалт гэх мэт шалтгаанаар байнга бэлтгэл хийх хэцүү. Бэлтгэлийн огт таслалгүй дээд тал нь 2 сар л болдог байв. Тэр үед КтМС-ийн байрны подвалд уужимхан тохилог байртай байсан. Харин одоо Чингис зочид буудлын эсрэг талд байрлаж байгаа.

Sunday, July 6, 2008

Ээж хад

Бямба гарагийн амралтын өдрөөрөө төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байдаг Ээж хад хэмээн нэрлэгдсэн тахилгатай газар очив.
Миний ойлгосноор: боржин хад чулуу ихтэй өвөрмөц тогтоцтой газар байна лээ соронзон орон үүсч аянга ихээр буусанаас (хотоос очдог шуудангийн жолооч иймэрхүү зүйл хэлээд бороотой өдөр зорчигчидынхоо утсыг унтраалгадаг гэж байв) болж хад чулуу нь хөндийгөөр дүүрэн тарж бутараад сүүлдээ газар нь хөрсжөөд чулуунууд цухуйн тэгж алаг цоохор харагдаж байх нь. Ямар нэг онцгой энергитэй газар болохоор нь эртнээс бөө нар шүтэж лус савдагыг нь аргадаж байж л дээ. Тэнд бөөгийн дуудлагыг нь уншиж үзсэн үнэхээр сонирхолтой юм билээ. Интернэтээс Ээж хад-ны талаар хайж үзтэл тоймгүй олон сонирхолтой баримт олдож байна. Хэлмэгдүүлэлтийн үед лам нарын нуугдаж байсан агуй ч байдаг гэнэ. Их л олон нууцтай нутаг бололтой. Энэ тэрийг үзэж явтал буцах цаг болчихож. Ганцаараа үлдчихээд яаран харайлгаж явтал нэг жижигхээн хөөрхөн амьтан урдуур дэгдээд өнгөрөв. Зураг дарах гэж цүнхээ нээх хооронд тэрүүхэн хэдхэн хадны араар орох шиг болоод хайсан ч олдсонгүй. Хүнээс асуутал энэ газар зээртэй юмсанж. Эхээсээ төөрсөн янзага байж л дээ гэв. Тэнд очсон хүмүүс ээж хаданд хүслээ хэлээд, өөрийн өвчин зовиуртай биеийн хэсгүүдийг нэг чулуунд домноод, мөнгөтэй түрийвчээ бас нэгэн чулуунд адислуулаад буцдаг заншил тогтож. ...Эх орны минь байгаль, өсөж төрсөн нутаг хүн бидэнтэйгээ хүйн холбоотой гэдэгийн нэг жишээ энэ болов уу. Холын аймгаас Ээж хад-ыг зорин гэр бүлээрээ ирсэн хүн ч олон байв. Ийм л байгал эхээ шүтэж дээдэлдэг ард түмний үрс, та, бид тээж төрүүлсэн ээжийгээ, ачит аавыгаа өдөр бүр хүндлэн дээдлэх ёстойгоо ямагт санах учиртай.

Friday, June 27, 2008

Заалны хоккей .

Сургуулийн зааланд тоглож байхаар нь дунд нь яваад орчихов. Мөсөн дээр гулгахгүй болохоор эрсдэл багатай, гэхдээ хөдөлгөөнт амьдралд тустай бололтой. Сонирхолтой санагдсан.

Морин хуурын цогцолбор. Дархан хот.

Амралтын өдрүүдээрээ 5-н өдрийн хур бороог дарханд авч очсоноосоо болоод бараг гэрээсээ гаралгүй хэд хоног амраад ирэв.