Showing posts with label Спорт. Show all posts
Showing posts with label Спорт. Show all posts

Wednesday, September 9, 2009

Дэлхийн аваргууд

Эгэл ардын үрс, эх орны дуурсах нэр, энэ цагын эзэд болсон баатарчуудаараа бахдалтай.



Хашбаатарын Цагаанбаатар нь Монголын жүдоч. 1984 оны 3 сарын 19-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. Аварга Биеийн Тамирын Дээд Сургуулийг төгссөн. 1995 оноос анх жүдо барилдаанаар хичээллэж эхэлсэн. 2004 оны Афины олимпоос 60кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн, 2009 оны дэлхийн аварга, Монгол Улсын гавъяат тамирчин, хөдөлмөрийн баатар цолтой, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, самбо бөхийн дэлхийн хошой аварга.

Пүрэвдоржийн Сэрдамба 1985 оны дөрөвдүгээр сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 57 дугаар дунд сургуулийг төгссөн. Аав ээж, эгчийн хамт амьдардаг. Боксын спортоор 2000 оноос эхлэн хичээллэсэн. Одоо үндэсний шигшээ багийн тамирчин. Тэмцээнд 48 кг, 51 кг-ын жингүүдэд тоглодог. 2008 онд Бээжингийн олимпоос -48 кг жинд мөнгөн медаль, 2009 онд Италийн Милан хотод зохиогдсон Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль тус тус хүртсэн.

Харин би :p, та, үе тэнгийнхэн минь, өмнөө тавьсан өндөр зорилго биднийг хурцална,
сайн сайхан эх орон, эцэг өвгөд, нэр төрийнхөө төлөө өөрсдийн чадах бүхнээ хийцгээе.

Friday, February 20, 2009

Таеквон-До

Хорвоогын нэгэн хоног эхлэх эгшин цагийн зүү голлоход хайрт аав ээждээ төрүүлж өсгөсөнд талархаад утасны лист дэхь хүмүүстээ 23 нас хүрч буйгаа зарласанаар чин сэтгэлийн үгтэй нойрмогхон мессэжнүүдэд дарагдан шинэ өдрийн эхлэлээ аз жаргалтайгаар зүүрмэглэн адал явдалтайгаар зүүдэлсэн хүсэл мөрөөдөлтэйгөөр угтлаа. Ийм нэгэн эхлэлтэй 1 сарын 24-25 өдрүүдэд "Төгс Эр-Зориг" клубын маань 5 жилийн ойн нэрэмжит улсын хэмжээний таеквон-догын анхдугаар тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Алс холын аймгуудаас ч багууд ирж оролцож байв. Анх нэгэн санамсаргүй сайхан тохиолдолоор шинэ байгуулагдсан клубтээ элссэнээс хойш 5 жилийн турш хамтдаа хүнд бэрхээ ч, амжилт бүтээлээ ч хуваалцаж эрүүл мэнд эрч хүчинд тэмүүлсээр өдийг хүрчээ. Миний хувьд тэмцээнийг зохион байгуулах комисст ажиллаж, хөнгөн жингийн тулааны шүүгчээр ажиллахын сацуу тамирчины алдар цуурайтуулж, төрийн дуулал эгшиглүүлэх DJ-ийн үүрэг гүйцэтгэвээ.

Монгол орны минь ирээдүй болсон хүүхэд залуус бие сэтгэлийн мохошгүй хаттай байх болтугай. "Тэсвэр хатуужилыг Эр-Зоригоос".

Таны сонорт: СХД, Сэлбэ Плаза2-ийн баруун талд "Эр зориг" клубын шинэ салбар нээгдлээ. 5 сарын 1-нээс эхлэн хичээллэх тул элсэлт авна. Сонирхсон хүн холбоо барина уу. 95189986, 98149986

Monday, September 1, 2008

Фитнесс

Амралтын өдөрөөрөө ажлын газрын дэргэдэх "Арслан" клубт өнжлөө. Өнгөрсөн зун Дарханд "Дархан Буудал"-ын фитнесс-д явж байсан ч энэ зун бараг хичээллэсэнгүй. Уг нь хүнд сонирхолтой, хэрэгтэй байж чадах хобби доо залуусаа.

Cry on my shoulder Зураг

Friday, August 22, 2008

Сагсан бөмбөг

Өнөөдөр гадаа сэрүүвтэр сайхан байсан болохоор үдийн цайны дараа ажлын хэсэг залуусын хэд хэдэн баг бүрдлээ. Энэ зун би шийдэн дээр нэлээд тоглосоноос урьд жилүүдийнхээс илүү борлосон байх.

Friday, August 15, 2008

Монголчууд авъяастай.

Баяртай байна. Тамирчидаараа үнэхээр их бахархаж байна.

Өчигдөр шөнө бүгд л баярлаж хөөрцгөөгөөд, Улаанбаатарын төв гудамжаар хурдан хүлэгүүдээ жолоодож зарим нь унаж давхилдан, гийнгоон дуу тасарсангүй.

Monday, August 4, 2008

Голын эрэг дээр

Бямба гарагийн амралтын өдөрөө ажил дээр очиж дэмий л сууж байгаад орой нь гол дээр очив. Хан-уулын цагаан хаалганаас цааш 2 буудал зайтай Комит-ын ажлын байрнаас ердөө 500 метр зайтай ойрхон байв. Энэ зун өчнөөн ярьсан ч хань олдохгүй байсаар сүүлдээ ганцаараа очих нь тэр. Бага байхад Өвөрхангайн Хархорины Орхон гол дээрээ өчнөөн очиж тоглодог байсансан.

Saturday, August 2, 2008

Бокс

Өнөөдрийн бэлтгэл урьдын адил
1. Халаалт дасгал
2. Сунгалтын дасгал
3. Техник
4. Тулаан
дарааллаар өрнөв. Энэ удаад би боксдох болов. Тэгэхгүй улсын аваргын медалын өнгийг гүйцээгээд, азын тулааны аваргаар Бангкок-д амжилттай оролцсон гэх зэрэг тоймгүй олон гуншинтай Дашдаваа гэж залуутай хөл оролцуулан тулалдсан бол удаан тэсэх хэцүү л дээ. Зуны амралт болоод цөөхүүлээ байгаагаас яах аргагүй бэлтгэлийн партнер нь болно.

"Эр Зориг" таеквондогын клубт анх 1 курсын оюутан байхдаа элсэж байсан ч хорооллоос явдаг хол байсан тул оройн цагаар гээд бараг хичээллэдэггүй байв. Харин 2-р курсээсээ оюутны байранд ороод 300 метрийн зайтай газар тул өдрийн 2 бэлтгэл хийсэн ч болно. Гэхдээ өвөл, зуны амралт, улиралын шалгалт гэх мэт шалтгаанаар байнга бэлтгэл хийх хэцүү. Бэлтгэлийн огт таслалгүй дээд тал нь 2 сар л болдог байв. Тэр үед КтМС-ийн байрны подвалд уужимхан тохилог байртай байсан. Харин одоо Чингис зочид буудлын эсрэг талд байрлаж байгаа.

Friday, June 27, 2008

Заалны хоккей .

Сургуулийн зааланд тоглож байхаар нь дунд нь яваад орчихов. Мөсөн дээр гулгахгүй болохоор эрсдэл багатай, гэхдээ хөдөлгөөнт амьдралд тустай бололтой. Сонирхолтой санагдсан.