Wednesday, April 22, 2009

"Өргөө" кино театр

Дэлхийн жишигт нийцсэн шинэ “Өргөө” нээлтээ хийлээ

“Өргөө” кино театр нь АНУ-ын киноны тэргүүлэгч компани “Варнер Брос Интернэшнл” кино компанийн стандарт, мэргэжлийн зөвлөгөө, Францын “AND” дизайны компанийн зураг төслөөр дэлхийн стандартад нийцсэн 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай дээд зэрэглэлийн кино театр болж “Өргөө Синема” нэрээр дахин нээлээ. Кино театрын дотоод тохижилт бүрэн шинэчлэгдэж нийт 769 энгийн, 56 VIP суудалтай /182 суудалтай 1 болон 2-р танхимууд, 267 стандарт, 36 VIP суудалтай 3-р танхим, мөн 138 стандарт, 20 VIP суудалтай 4-р танхим/ дөрвөн кино үзвэрийн танхимийг дэлхийд тэргүүлэгч компаниудын дуу дүрсний хамгийн дэвшилтэт төхөөрөмжүүдээр тоноглож, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн орчин үеийн дизайн бүхий шилэн фасад суурилуулжээ. Мөн дэлхийн хэмжээнд мөрдөгддөг галын стандартын дагуу кино театрын бүх мод, модон материалыг галд тэсвэртэй тусгай түрхлэг ашиглан гүйцэтгэсэн байна. Дуу дүрсний шаардлагыг “Варнер Брос Интернэшнл” компанийн дуу болон дүрсний салбарын захирал өөрийн биеэр ирж техникийн шаардлагыг тодорхойлж, Герман улсын “Kinoton” брэндийн 35мм-ийн хальсны проектр, АНУ-ын “JBL” брендийн долби дижитал 7.1 дууны систем, “Harkness” брэндийн дэлгэц болон давхар маскинг мотор бүхий дэлгэцийг нэвтрүүлснээр “Өргөө” кино театр дэлхийн стандартад нийцсэн, Азид тэргүүлэх “Дижитал” кино театрын болзлыг хангасан байна.

Үзэгчдийн ая тухтай байдлыг хангах үүднээс танхим бүрийг уян нугастай суудалтай, дээд зэрэглэлийн агааржуулалт, үнэртүүлэгийн системтэйгээр зохион байгуулжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан кино үзэх тусгай талбай болон ариун цэврийн өрөө зэргийг багтааснаараа давуу талтай юм. Мөн тохилог, ая тухтай VIP үйлчилгээ, өндөр зэрэглэлийн view lounge, нэгэн зэрэг олон хүнд үйлчлэх боломжтой билетийн касс, concession area зэрэг цогц үйлчилгээг санал болгож байна. Үзвэрийн тасалбарыг утсаар, онлайнаар болон гар утасны дансыг ашиглан захиалах зэрэг техникийн шийдлүүдийг хэрэгжүүлж байгаа болно. Мөн олон төрлийн урамшууллын системийг нэвтрүүлж байгаагийн нэг нь өдөр бүр 16 цагаас өмнө тасалбар худалдаж авч үйлчлүүлсэн хүн бүрийг эрдэнэ шиш /pop corn/ -ээр дайлна гэнэ.

“Өргөө” кино театр энэ сарын 17-нд “Quantum of Solace 007” буюу Жэймс Бондын адал явдлын хамгийн сүүлийн анги, “Стиляги-Дэгжин шаавай” буюу сар хүрэхгүй хугацаанд Оросын залуу үеийнхнийг байлдан дагуулаад байгаа цоо шинэ инээдмийн кино, “Гоёлын даашинз” монголын уран сайхны хөгжимт инээдмийн шинэ кинонуудаар нээлтээ хийж байна. http://urgoo.mn





"Гоёлын даашинз" киноны нээлт дээр хүндэлж явдаг загвар өмсөгч, жүжигчинтэйгээ хамт зураг авхуулах боломж тохиолоо.





Шинэ кино:

Би чамд хайртай - 2
...

4 comments:

Tsegmee said...

Sain uu ? Followes-oo tavia andaa, Goe blog bolohoor nadaas ugsuuleed dagah hun zundshuu!!!

Батсүхийн Баасанжаргал said...

Баярлалаа хө, оруулчихлаа. чиний блог мэдээлэл сайтай юм аа.

ZAYA said...

Гоё болсон гэж сонссоон.
Нэг орж үзнээ.

Anonymous said...

[color=#225588]Музыканты [url=http://dejavu-group.ru/artist.php]Deja Vu[/url] - это коллектив профессиональных вокалистов и музыкантов.
[url=http://dejavu-group.ru/about_us.php]Dejavu-group[/url]- законодатель в области организации и проведения праздников, дней рождения, шоу-программ, копроративов, торжеств и дней рождения.
В репертуаре ВИА Dejavu-group около 3 тыс. песен.
Только живое исполнение. Диско, хиты 70-80-90-х, джаз, ретро, шансон, современная музыка, европейские хиты, фоновая музыка, поп .
Музыкальная группа Deja Vu обладает мощной качественной аппаратурой, позволяющей заполнить плотным и приятным уху звуком как компактное помещение (фуршет), так и большое пространство (корпоратив до тысячи человек).

Андрей +7 910 483 8294 [/color]