Япон мэндчилгээний үгс
Япон хэлний байнга хэрэглэгдэх мэндчилгээний үгсээс танд хүргэж байна. Япончууд ер нь их найрсаг ард түмэн болохоор эдгээр үгсийг цаг ямагт хэлэхдээ залхдаггүй юм шиг байгаан. Дараагын удаад япон фонтоор танд хүргэх болно.
- ohayo (gozaimasu) - Өглөөний мэнд! [gozaimasu гэдгийг эелдэгээр мэндлэх утгаар нэмж хэлж болно, ер нь бол ohayo гэж мэндлэхэд л болно!]
- konnichi wa - Өдрийн мэнд! эсвэл Сайн байна уу! [Өдөрийн цагаар мэндлэхдээ]
- konban wa - Оройн мэнд! [Оройн цагаар мэндлэхдээ]
- sayounara - Баяртай! [Үнэндээ бол япончууд ихэнхдээ "Bye!" гэж хэлдэг]
- (o) genki desu ka? - Таны бие сайн уу? [ o -г эелдэг асуух утгаар нэмж хэлж болно]
- genki desu. - Сайн сайн. [Асуулт 5-ийн нийтлэг хариулт]
- hai - Тийм
- iie - Үгүй
- ~wa nan desu ka? - ~ юу вэ? [ ~ -ийн оронд ямар нэг зүйл орлуулна]
- hajimemashite - Тантай уулзсандаа таатай байна. [Анх удаа уулзаж байгаа үед]
- ganbatte - Хичээгээрэй [Ихэнхдээ бусдыг урамшуулан хэлдэг үг]
- ganbarimasu - Хичээнэ ээ [11-р асуултын хариулт болгон хэлэх үг]
- mata ne - Баяртай [bye bye]
- ~ga suki - Та ~ -д дуртай юу? эсвэл Би ~ -д дуртай [Энэ нь асуух болон энгийн хэлэх хоёрт адилхан бөгөөд та зөвхөн дууны өнгөөрөө ялгааг нь гаргаж өгөх юм]
- nihon(go) - Япон(хэл) [Япон улсын нэр болон хэлийг илэрхийлэхдээ]
- eigo - Англи хэл [Энд go нь хэл гэсэн утгаараа орж буйг анзаараарай]
- ~san - Ноён. эсвэл Хадагтай. эсвэл Эрхэм. эсвэл ??? [Энэ нь хүндлэлийн утгаар хүний нэрийг хэлэхдээ мөн ихэнхдээ найз нөхдийн ярианд хэрэглэгдэнэ]
- sugoi - Агуу юм аа! эсвэл Сайн байна! [Сайн байна гэсэн утгаар]
- daijoubu - OK [Энэ нь асуух болон энгийн ярих хэлбэрийн алинд ч хэлэгдэж болох бөгөөд мөн л дууны өнгөнөөс ялгааг нь гаргаж өгнө]
- ka - ? [Арай ч "?" тэмдэг биш л дээ. Гэхдээ ер нь бол өгүүлбэрийн төгсгөлд бичээд асуух өгүүлбэр болгочихдог]
- arigatou - Баярлалаа [Миний блогоор зочилж буй танд баярлалаа]
No comments:
Post a Comment