Saturday, May 5, 2007

Хааяа нэг ЯРИХ ч сайхан шүү

Блогтоо бичлэг бичилгүй 50 өдөр болжээ. Арай л дэндүү юм аа. Энэ хугацаанд мэдээж маш олон үйл явдал болж өнгөрлөө. Яагаад таг чиг болсон бэ гэхлээр (...Нэгэн өдөр сургуулийнхаа урд талбайгаар өнгөрч явтал тэнгэрт маш хурц гэрэл гараад, салхи гарч байснаа сонин дуу чимээ нүргэллээ. Сайн харвал нэгэн дугариг хавтгай биет спирал замаар эргэлдэн улам ойртлоо. Би ч гайхан хараад хөдлөхгүй зогслоо. Гэнэт би өөрийгөө газраас хөндийрч эхлэхийг анзааран сандарч эхлэв. Улам дээш татагдан хөөрсөөр нөгөө биетэд ойртох зуур нисдэг таваг мөн болохыг мэдэв. Уг хөлөгийн ус мэт тунгалаг хаалгаар нэвтлэн орж урьд өмнө кинон дээрээс ч үзэж байгаагүй өвөрмөц орчинд орж ирээд айх гайхах хоёр зэрэгцэн хөдлөх ч үгүй дуу гарах ч үгүй зогсож байлаа. Тэгтэл хэдэн робот хүрч ирээд нэг хаалга заан тийш хүрч очихыг санал болгож буй бололтой. Хөлөгийн дотор хэсэг тасалгаануудаар тусгаарлагдсан бөгөөд бүх зүйлд бидний мэдэх гурвалжин, дөрвөлжин, тойрог гэх мэт дүрсүүд огт харагдсангүй. Харин өмнө харж байгаагүй маш сонин өнгөнүүдийн зохицолтой зууван, еллипс маягийн хэлбэрүүд хаа сайгүй нүдэнд тусна. Ажаад байсан чинь энэ роботууд Исаак азимовын "Би Робот" зохиолд гардаг шиг төрхтэй юмаа. За тэгээд эргэн тойрноо гайхан харахын сацуу хоёр хөлөө арай ядан зөөж тавьсаар нөгөө заасан хаалгаар өрөөнд орж очтол урьдын нэгэн сайн танил маань нүднээ тусах нь тэр...) саявтар нэг найзындаа зочлоод ирлээ. Энэ маань нэлээд сонирхолтой аялал болсон бөгөөд дараа таньтай замд тохиолдсон сонирхолтой адал явдалын талаар хуваалцах болно. (ингээд л зохиол болтол нь сайхан худлаа ярьж байя гэтэл зарим нэг хүнд таалагдсангүй тул зогсоолоо)

1 comment:

Хэн said...

хаана харлаа хө чамайг чинь...