Monday, August 4, 2008

Монгол улс мандтугай.


Бүтэн амардаг өдөрөө зурсан далбаа маань жаахан сүргүй санагдаад шинэ далбаа урлав. Материал нь муу зүгийнх байсан гэхдээ хамаагүй ээ энерги нь монгол болсон хойно учиртай.
Хоёр давхарлаад, хоёр талд нь соёмбо наагаад яг л байх ёстойгоор нь үйлдэв.
Энэ далбааны маань
Өртөг - 3000 төг. ( 3 метр силк - 1500 төг, 1 метр хуулга - 500 төг, силкийг нь залгаж оёулахад 1000 төг )
Үнэ цэнэ - Хэмжээлшгүй.

Энэ бэлэгдэлийн цаана хөвгүүд нь эр зоригтой, охид нь үзэсгэлэнтэй, уудам баялаг нутагтай, дэлхийд танигдсан Монгол Улс байгаа.

Монгол хүн та утасныхаа сэрүүлгэн дээрээ Төрийн дуулал сонгоод үзээрэй. Өглөө бүр таныг монгол эх орон тань угтах болно. Та амьсгалж буй агаар, харагдаж буй уул ус, уулзан учирч буй монгол ахан дүүсээ, монголын гэсэн бүхнээ хайрлах нэгэн сэдэлийг олоорой, хэрэгжүүлээрэй.

Монгол хүн болохоор та Төрийнхөө сүлдэнд залбираарай. Тэгэхдээ та эх орныхоо төлөө ажиллаж амьдарч байгаа олон мянган залуусынхаа тухай, сайн сайхан ирээдүйнхээ тухай бодож өөртөө зорилтууд бий болгоорой.

Монгол хүн учраас та өөртөө зориулж тэмдэглэлийнхээ дэвтэрийн эхний хуудсанд алтан Соёмбот Төрийн далбаагаа зураарай. Таныг ивээх болно. Эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах ганц сайхан санааг бодож олоорой. Өөрөө хэрэгжүүлэх амаргүй байсан ч бусаддаа сануулаарай.

5 comments:

... said...

bi gej neg hun end irehdee toriinhoo dalbaag martad irsen ble odoo hund zahial suj bna. bas hamagu end tend zurj zureh hurehguu l yvna gehde zurh setgel mini, zorij yvaa zorilgo mini biylevees eh oroniho toloo hij bga zuil hemeen oilgoj bna da nz ni. Odor buhnii ogloog ooroor harj oorin gesen zorilgiig oortoo taviad biyluulchiheed oroi gertei irehed hichneen saihan. hicheged bna shu zaluusaaa

Батсүхийн Баасанжаргал said...

Баярлалаа найз минь сэтгэгдэлээ үлдээсэнд. Бусад зарим нэг улс оронд бараг айл бүхэн гэртээ далбаагаа залсан байдаг ч тохиолдол байдаг гэсэн. Хичээгээрэй найз минь бид чадах бүхнээ хийж хүн шиг амьдрах ёстой. Амжилт.

MongolCoder said...

bi bodohdoo baaskaa bajid send hiih gej bn daa gej bodsiin sh dee hehe, dahiad hiigeed send hiinee ok baji, saihan dalbaa bna aa hehe, gartaa yu baritsiin?

Батсүхийн Баасанжаргал said...

Баярлалаа найз минь сэтгэгдэлээ үлдээсэнд. Хүн бүр өөр өөрийн чадах зүйлийг хийж бүтээхийн хажуугаар бусадтайгаа ХАМТРАХ хэрэгтэй. Тэгж байж хүч нийлүүлэн нэгэн санаа, зүтгэлээр илүү их үр дүнд хүрэх биз. Гурвуулаа ч бас дундын блогоороо дамжуулан өөрсдийн мэдсэн сурсан багахан ч болов мэдлэгээ бусад программист, компьютер сонирхогч залуустаа хүргэж байвал нэгэн зорилго биелэх нь тэр.

Unknown said...

шинэ блог нээлээ найзаа. Листэндээ нэмээрэй. Байнга орж байгаарай .www.muguidurs.blogspot.com