Friday, August 1, 2008

ДУРЛАЛ -> ХАЙР

Шүлгэн захидалын хариу. (4 жилийн дараа)

Сайн байна уу?

Найзад нь энэ шүлэгтэй дэвтэр нэлээн удаан хугацаанд байлаа. Одоо өөрт чинь байсан нь дээр байх гэж бодлоо. Гайхалтай шүлэг байсан. Хүнд цаг хугацаа хамгийн үнэт зүйл байдаг. Ахин олддоггүй болохоор тэр байх л даа. Буцааж болохгүй тэр эрхэм цаг завнаасаа хуваалцаж, зориулж байсанд баярлалаа. Хайр ямар гайхалтай, агуу болохыг мэдрүүлсэнд баярлалаа. Хүний амьдрал ямар сансанаар байх биш. Хорвоогын гэрэл нь болж яваарай. Яагаад гэвэл харанхуй гэрлийг дийлдэггүй. Жижигхэн ч гэсэн маш их харанхуйн дунд өөрийн ойр орчиноо гэрэлтүүлээд л байдаг. Аз жаргал хүсье. Жаргалтай амьдралд чинь атаа хорсол, хэрүүл, өвчин зовлон, шунал хэзээ ч бүү байг.


Тайлбар:

Ахлах ангид байхдаа бүүр өмнө нь ганцхан удаа хараад дахиж тааралдаагүй үлгэр шиг, зүүд шиг, сэтгэл догдлуулсан тэр учралын эзэн нэгэн охиноо олж, дурлаж, түүндээ зориулж бичсэн шүлэгээ та бүхэндээ сонирхуулъя. Тэр үеийн үйл явдалын дараалал танд харагдах болно. Бүтэн шөнөжин нойргүй, догдлон сууж бичсэн тэр жаргалтай үе...

Гэхдээ тэр маань одоо өөр хүнтэй үерхэж байгаа. Миний тэр үеийн дурлал ч дурсамж болж. Харин жинхэнэ хайрын минь эзэн хаа нэгтээ ойрхон байгаа гэдэгт итгэж байна.


Б.Баасанжаргал. УЧРАЛ

Анх чамайг харсан тэр мөч
..... Миний сэтгэлд тодхон
Ахин чамтайгаа мөд учирсангүй нь
..... Магад хувь заяаны минь алдаа
Арван зургаан насны минь бадрал
..... Хүсэл дэврээсэн оргилуун үеэ
Ариун хайрын минь эзэн охин
..... Хонгор чамдаа зориулсангүйд уучил

Бурхан биднийг учруулсан тэр хором
..... Ой ухаанд минь гүн шингэжээ
Буцаад тэр үедээ эргэн очихгүй нь
..... Орчлонгын жам юм уу даа
Булиглах зүрхээ хорин байж
..... Ондоо нэгэнтэй жишүүхэн зөрсөөр
Буруу охиныг харж, хүлээж явсан нь
..... Омголон насны минь алдаа байж дээ

В

Гэгэлхэн насны маань дэврүүн үе
..... Наймдугаар ангийн сурагч насандаа
Гэнэхэн харцтай хөөрхөн охин
..... Найз чамайгаа анх би харсан
Гэвч нэгэнт төөрөлдсөн бодлоороо
..... Нэрийг чинь ч мэдэлгүй өнөөг хүрчээ
Гэгээлэг цагаан куртктэй тэр охин
..... Нэгэнт сэтгэлд маань мөнхөд тодхон

Дэндүү эрхэм тэр учралын эзэн
..... Дагина болсон чи минь байжээ
Даруухан санагдсан таалагдсан тэр охиноо
..... Даанч харамсмаар алдсан маань тэр ажээ
Дугариг харагдсан цэвэрхэн тунгалаг царай
..... Дагуулан оруулсан хархан үсийг чинь харахдаа
Дурлалын эзэн чамайгаа хүүхэлдэйтэй зүйрлэсэн
..... Дургүйцээгүй биз? тэгж л санагдсан

Ертөнц хорвоогын уудам хязгаараас
..... Хамгийн хөөрхөн охиныг би хайхгүй
Ер нь бол олдохгүй л дээ
..... Яагаад гэвэл тэр нь чи юм чинь
Ердийн биш гайхамшигт охин чамайгаа
..... Хамгаас илүү хайрлахыг хүсэж байна
Ерөөлөөр учирсан хонгор чи минь
..... Ямагт минийхээ дэргэд байгаасай

Ёс юм шиг 35 үсгээр толгой холбон
..... Сэтгэлийн үгсээ чамдаа илгээе
Ёроолгүй гүн далай мэт хайрыг
..... Сүжиглэн байж чамруу урсгая
Ёстой их татагджээ би чамд
..... Чи минь үнэхээр гайхалтай юм аа
Ёслон байж чамайгаа бүжгэнд уриад
..... Чимээгүйн дунд хоёул хамт бүжихсэн

Жирийн биш сайхан харагддаг шүү
..... Найз минь чи наддаа
Жинхэнэ хайр минь биелээсэй гэж
..... Нартад би чинь үргэлж л хүсдэг
Жаргалтай хосуудын ариун үерхэлээ
..... Нэгэн цагт бид олох мөчийг
Жил жил залгалдан хөвөрсөөр
..... Насан эцэс болсон ч хүлээнэ

Залуу насны бардамнал юм уу
..... Ойрдоо ер нь нэг л бишээ
Залхмаар болтол чамайгаа зовоогоод
..... Онгироо ч юм шиг ичмээр гэдэг нь
Зуны сар гарч байгаа болохоор
..... Онгон зүрх хөөрөөд байна уу
Зураг шиг төрсөн чамайгаа олсондоо л
..... Оройгүй ихээр баярлаад байна уу

Итгэл төрүүлсэн урам зоригийг
..... Сайхан чамаасаа гүнзгий мэдэрч
Инээмсэглэл тодрох эгэлхэн дүрийг чинь
..... Сэтгэл зүрхнээсээ салахгүй болоход
Ихэмсэг Баасанжаргал нь сэтгэл алдран
..... Чамдаа үнэнчээр дурлаж орхилоо
Ивээж харна уу, эргүүлж түлхэнэ үү
..... Чиний минь сэтгэл л мэдэж...

Кинон дээр л гардаг болов уу гэмээр
..... Адал явдалтай гэнэтхэн л учирсан
Кармаанаасаа зургийг чинь огт салгалгүй
..... Аавын хүү би үргэлж л хардаг боллоо
Кентаврт баригдаж идүүлэхээр болсон ч
..... Тэр зургаа би юугаар ч солихгүй
Каратэ хийлгэж зодуулахаар болсон ч
..... Тэнгэрийн доор нандигнан хамгаална

Love you гэсэн энэ л үгийг
..... Өдөр шөнөгүй үглэнэ, дуулна
Лаг гоё зүрх зурах гээд л
..... Энд тэндгүй сараачна, зурна
Лав би нэгж л олдвол
..... Өнжилгүй, алгасалгүй бичихийг л хүснэ
Лавтайяа энэ маань хайр мөн үү гэж
..... Энэ л толгойгоо 2 хуваан мэтгэлцэнэ

Монгол охины уяхан сэтгэл
..... Хонгор чамд минь байгаа болохоор
Миний л зүрх аалинд чинь уяран
..... Харвасан сум шиг л татагдаж байна
Мөнхийн хайрын эзэн охин минь
..... Найз нь чамдаа үнэхээр татагджээ
Мөдхөн чамайгаа үгүйлэн шаналсаар
..... Намрын навчис шиг гандаж орхих вий

Нас гэдэг жилээр тоологдсоор
..... Нэг л мэдэхэд 18 хүрчихэж
Намар, өвөл, хавар, зун ээлжилсээр
..... Найз нь хэдийнэ залуу болжээ
Нартын жамыг даган байтал
..... Нандин-хайр чамтайгаа учирлаа
Нандин-хайр чамтайгаа учирсандаа
..... Нарны доорх азтан болж хувирлаа

Одод түгсэн өвлийн шөнө
..... Ариухан чамайгаа бодон алхалсан
Онцолж чамайгаа санан дурсахдаа
..... Алагхан зүрх эрхгүй нялхарсан
Орой болоход харих замдаа
..... Ангийнхантайгаа PC-гээр ороод гарахдаа
Ойж тусах цонхны чинь гэрлийг
..... Анзаарахгүй өнгөрч огтхон ч чадаагүй

Өнгөрсөн оны өвлийн эхэд сард л
..... Анх чамтай утсаар ярисансан
Өмнөх замаа огтхон ч ажиралгүй
..... Аль хэдийнэ татагдсан байлаа
Өмнө нь үнэндээ хэн нэгэнд
..... Хайртай гэж хэлж амжаагүй ч
Өнгөт орчлонд энэ удаад
..... Хонгор чамдаа хайртай гэж итгэсэн

П

Р

Санан дурсах сайхан дурсамжууд
..... Чамтай минь цуг сэтгэлд бий
Сартай шөнийн цэлмэгхэн хүслүүд
..... Чин зүрхэнд хоногшин буй
Сүүмийх бодлын цэнхэр мананд
..... Чихэрхэн чамтай олон зугаалсан ч
Сүүдэр тусаагүй анхилуун сарнай
..... Чамайгаа би чинь үнсэж ч үл зүрхэлнэ

Танхилхан чинийхээ гоо үзэсгэлэнг
..... Сэтгэлдээ би мөнхөд дурсана аа
Танихгүй шахуу эгэл нэгэн намайг
..... Сайнаар харан найз байсанд баярлалаа
Тэнгэрийн доор миний явах зам
..... Хурмастын доор чиний аялах харгуй
Тэнцүүхэн бас давхацсан байгаасай
..... Хувь тавилгаас би үүнийг л хүснэ

Уудам орчлонгийн зах хязгааргүйд
..... Хүний хүсэл төгсгөлгүй тэмүүлдэг шиг
Уянгалаг чинийхээ дуу хоолойг
..... Харин би чинь сонсохыг хүсэмжилдэг
Утасны цаанах энхрийхэн дууг чинь
..... Амьсгал даран хичээж чагнадаг
Удтал, чимээгүй болон анирлахад
..... Амнаас үг гарахгүй л сандаргадаг

Үнэхээр ухаалаг чамтайгаа ярьж байхдаа
..... Суусан сандалаасаа ч хөндийрөх шиг
Үзэмжит дүрийг чинь харан уярахдаа
..... Сэтгэл хөдлөн газраас бараг тасардаг
Үнэн байх нь ээ тэгэхлээр
..... Хайр дурлал жигүүр ургуулдаг гэж
Үнэмшихэд хэцүү санагдаж байна уу?
..... Харин би үүнийг биеэрээ мэдэрдэг

Ф

Хонгор минь би хэтрүүлж байна уу?
..... Чамайгаа дэндүү магтаад байна уу?
Хайртай болохоороо л тэгж байна гэж
..... Чи минь дотроо бодоод байна уу?
Харин тэгвэл ч огтхон ч үгүй шүү
!
..... Огтоос хоосон оргүй үг биш шүү!
Хан хорвоод сайхан чи минь
..... Онцгой, эрхэм, гайхалтай нь үнэн шүү!

Цэцгийн үзэмжтэйг гартаа барьсаар
..... Хайрын болзоонд яаран гүйхсэн
Цэлмэг тэнгэрийн алтан наран доор
..... Хөгжилтэйхэн чамтайгаа хөтлөлцөн алхахсан
Цэвэр ичимтгий сэтгэл зүрхэнд чинь
..... Хамгаас урьтан эзэн суухсан
Цэгээхэн хайрын анхны үнсэлтийг
..... Хүслэн болсон чамаасаа л хүртэхсэн

Чагнан хүлээнэ утасны хонхоо
..... Чанга, бүр чанга дээр нь тавиад
Чинийхээ илгээх
msg-ний үгсийг
..... Чин сэтгэлээс хүсэмжлэн сууна
Чимээ аниргүй бодлын цэнхэр мананд
..... Чиг баримжаагүй шумбан умбана
Чихийг дэлсэн зүрхийг догдлоон
..... Чамаас минь msg ирэхийг л хүлээнэ

Шиврэн орох хайрын бороонд
..... Үнэхээрийн сайхан чамтайгаа алхая
Шинэхэн дэлгэрсэн хайрын сарнай минь
..... Үнэн дурлалын минь эзэн нь болооч
Шилж сонгосон чамайгаа л харъя
..... Үүрд наддаа итгэн ирээч
Шийдэж чамдаа харцаа зориулъя
..... Үхэшгүй мөнхийн хайр минь байгаач

Щ

Ь

Ы

Ъ

Энхрийхэн, булбарайхан чинийхээ
..... Зугаатай инээдийг үзэн баясч
Энэлэн догдлох сэтгэлээ
..... Зуурхан ч болов тайвшруулмаар
Энэрэл, ивээлээ хайрлан
..... Бурхан бидэнд туслаж
Энгүй их хайрын минь очыг
..... Биелэл болгон бадраагаасай

Юмс үзэгдлийн чанарыг ухаарч байвч
..... Ганцхан энэ зүрх маань л жолоогүй
Юу ч байсан даваад л гардаг
..... Ганшиг хатуу сэтгэл минь уярч
Юм л бол баярлах, гомдох гээд
..... Сэтгэл хөдлөлөөр бүхнийг шийдчихээд л...
Юунд ингэж энэ л зүрх нялхрав
..... Магадгүй чиний минь хайранд дэвтжээ

Яагаад хайр ярьж болохгүй гэж!?
..... Хүн хайрлах гэж л төрдөг биз ээ
Яадаг юм бэ би ичихгүй байна
..... Хэнэггүйхэн нас минь орхин одох нь...
Яарч гүйсэн номын оюутан
..... Санаа суусан том хүн болохоороо
Яавч ингэж зоргоороо аашлахгүй
..... Сэтгэл ч ингэж дураараа зүтгэхгүй

Хархорин хот. 2004 он.

Хүн зүрх, сэтгэлтэй болохоороо л яруу найрагын ертөнцийг бий болгосон биз. Тэгвэл та ч бас тэр ертөнцөөр аялж үзээрэй.

16 comments:

Badka said...

Чи чинь мундаг шүлэг бичиж байсан байнашд.

Батсүхийн Баасанжаргал said...

Баярлалаа

Dreammer said...

Үзэгдэл нэмчихвэл дуурь болох дөхсөн байна. Их мундаг юм аа.

... said...

minii nz chin im mundag bichdeg umuu uneher duralsan baijee hehe. Ter ohin ohin haana yu hij yvdag um boldoo. Saihan shuleg bna. hehe bas bishgui ineelee shu ho sorry ineesen uchriig tsohon hun medeh bha te

Anonymous said...

gaihamshigtai shuleg bn shvv.
odo yu n bolohgui gej zutgeed hairtai busguiteigee niilchihwl ene buh husel moroodol shn bh ym bishvv naizaa

Anonymous said...

gaihamshigtai shuleg bn shvv.
odo yu n bolohgui gej zutgeed hairtai busguiteigee niilchihwl ene buh husel moroodol shn bh ym bishvv naizaa

Anonymous said...

bayarlalaa ta nartaa Ter hair dursamj heveeree uldsen ni deeree Odoo ter ueiin setgegdel oor bolson bolohoor

Anonymous said...

ahlah angiin huuhdiin bichsen shuleg gehed uneheer baharhmaar boljee chi yr ni zohiolch boloh bsan yum bishuu he he he ene saidaa ulam goy bolgooroo amjilt husiy

Anonymous said...

ahlah surguuliin huuhdiin bichseh zuil gehed zohiolchoos dutahaargui boljee my nz zohiolch boloh bsan yum bish uu? he he he ene saidaa ulam goy bolgooroi amjilt husiy

Anonymous said...

ahlah angiin huuhed bichsen gehed zohiolchoos dutahaargui yum bna my nz zohiolch boloh bsan yum bishuu he he he ene saidaa ulam goy bolgooroi amjilt husiy

Батсүхийн Баасанжаргал said...

Баярлалаа Цээгий. Хэхэ сэтгэл гаргаж сэтгэгдэлээ үлдээсэнд.

Anonymous said...

Sain uu and mini! Buyan hishig delgersen zuliin 25nii mend chamdaa hurgiye!
And mini chi saihan shuleg bichjee.. saihan geed helehed bagadam tansag shuleg bishij..
hun bur l iim negen gegeen ueiig dairdag bolhoor chinii shulgiig unshaad uneheer setgel hodlood yawchxlaa shuu hehe...
Minii andiin jiguur dahiad hurdhan urgaasai...!

Батсүхийн Баасанжаргал said...

Сэтгэл үгүй хоосон дурлалуудаар
Сэвтэж гүйцлээ зүрх минь
Гайхалтай сайхан хайраа хүлээсээр
Ганцаардаж цөхөрлөө сэтгэл минь

Anonymous said...

8-р ангийн хүүхэд гэхэд их л гүн дурлаж дээ. Би бол тэр үед юу ч мэдэхгүй жаахан хүүхэд байсан шиг санагдаж байна.

haitan said...

Goy bichjee.Durlal hair hvniig yaruu nairagch bolgodog yum bnaa hehe.

Батсүхийн Баасанжаргал said...

Бүгд л дурладаг, тэгээд бүгд л сэтгэлээ илэрхийлэхдээ ямар нэг яруу үгээр хэлэхийг хүсдэг байх.