Wednesday, May 28, 2008

Байгалаа хайрлая.

Зураг дээр дарж томоор хараарай

Байгаль бидэнд сайныг л ерөөхөөс
Балаг тарьж гай болдоггүй
Байнга биднээс хайр нэхэхгүй ээ
Байгаагаар нь л ядаж байлгахыг хүснэ
**************************************************

Сонголт гэдэг мөнхийн сэдэв
Сонжиж нэгийг нь дагах болдог
Сайн мууг салган сэтгэх
Саруул ухаан үргэлжид олддог
**************************************************

Бүтээж босгох нь сайн байлтай
Бүтэлгүй хандах нь их юм
Буцаж залхуурах нь муу байлтай
Буцааж цэгцлэх нь ховор юм
**************************************************
Өнгөрсөн ням-д хийх юмгүй ажил дээр ирж суугаад өлсөөд байхаар нь цайны газар, дэлгүүр хайнгаа ойр хавиа баахан сонирхлоо. Гэтэл нэг ийм дүр зураг чкк. Амьтай VS Амьгүй, Мөхсөн ертөнц VS Амьд ертөнц. Бид аль зүгрүү нь яваад байна даа.

2 comments:

Anonymous said...

chi vnheer eh orniihoo toloo gesen saihan uhaantai zaluu ymaa bi chamaar vnheer bishirch bn goe boljee bayriaiaa

Батсүхийн Баасанжаргал said...

Үнэхээр эх орныхоо төлөө сайн сайхан зүйл хийхэд өөрийгөө зориулмаар байна. Таны энэ магтаалын үгийг дааж амьдрахын тулд хичээе ээ, би ч бус бүгд чадах хирээрээ монгол зүрх сэтгэлтэйгээр амьдрах болтугай. :)